Улсын заан Д.Долгорсүрэн Би мөрөөдлийн арал дээрээ гүүгээ уясан.

Монголчууд Асашёорюү-г тодорхоос өмнө Долгорсүрэн зааныгаа мэддэг, түүнийг хүндэлдэг, бөхөө дээдэлдэг түүнд хайртай байдаг байсан одоо ч хэвээр. Түүний гэргий ч олноо алдаршсан нэгэн. Харин өнөөдөр элдвийн сенсааци болгож биш, аль нэгнийг нь магтах гэж бус зүгээр л улсын заан, самбо бөхийн спортын мастер Долгорсүрэн гуай монгол наадмын өмнөхөн юу хийж цээжиндээ юу багтааж явааг сонирхлоо.

-Та Хархорин л яваад байдаг болж?
-1995 онд Хужиртын нутагт манай ах Нэргүй нэг зочид буудал байгуулсан юм. Түүнийг шинэтгэн сэргээж тохижуулж орчин үеийн шаардлагад нийцүүлж авлаа.

-Орхон хавийн үзэсгэлэнт нутагт олон га газар аваад бизнесийн үйл ажиллагаа явуулж байна гэж яригдсан байсан?
-Тэр газрыг би хүсэлт гаргаж, Их Хурлын дарга Ц.Нямдорж сайд байхдаа, ШШБЕГ-ын дарга хурандаа Чойжамц нар тусалж авч өгсөн юм. Би тэхдээ зүгээр авсангүй, 25 сая төгрөгөөр авлаа. Хүүг дагаад энд тэндхийн зочин гийчин ирэх юм, бид нар ч заримдаа нутгаараа явахдаа хонох газаргүйд хүрдэг. Аль аль талаа бодоод нэг сайхан зочид буудал баазтай больё гэж зорьсон юм. Монголын л нэр гарахаас их аваргын нэр гарахгүй шүү дээ.
6-р сард нээсэн, их зардал гарсан, гайгүй юм болсон гэж бодож байгаа.

-Буудлаа та хариуцах уу?
-Сэржбүдээ захирал нь сангаа Сумьяабазар хариуцна, Дагваа ерөнхий захирал, би бэлтгэн нийлүүлэгч. Би зөвлөе ч гэсэн одооны шаардлага өөр болжээ.

-Та аавынхаа тухай яриач, Донров зааны дунд хүү Долгорсүрэн заан гэж хөгшчүүл ярьдаг?
-Аав минь 1938-43 оны бүр 5 жилийн цэрэг, би аав ээжээсээ 7-уулаа. 40-60 насны хооронд бүгд байна даа. Миний унасан газар Төвхөнд, Сайхан булаг гэж гоё булаг бий. Хүн насаа ахиахаар нутгаа л гэх бололтой юм. Миний хэдэн хүүхэд ч өвгөд хөгшдийн нутгаа их дээдэлж хүндэлж, тэнд амьдрах, ажиллах сонирхолтой болжээ.

-Таныг Японд явж байхад Асашёорюүгийн эцэг гэдэг утгаар арай л өөр хандана биз?
-Аа, тэгэлгүй яахав, Сүмогийн ордон руу би чинь хүүтэйгээ хамт машинтайгаа л орж явчихдаг хүн ш дээ. Тэнд бол зөвхөн их аваргууд л машин тэрэгтэй орох эрхтэй байдаг. Японы 127 сая ард тун соёлтой зөөлөн бишрэмхий улс, өөрийн үндэсний спортын хамгийн том төрөлд гаднын хүн аваргалаад байна гэж ялгасан худлаа үндэсрэхсэн шинж огт байдаггүй юм. Манайхан л тэгж байна гэж худлаа бичдэг байхгүй юу. Сэржбүдээ маань тэнд мэргэжлийн тамирчин хийж байна, үндсэндээ Монголоос япон руу ажилдаа явдаг гэж болно.

-Та Асашёорюү хүүгээрээ их бахархдаг байж таарна, гэвч эцэг хүний хувьд нууцхан бодолдоо юу тээж явдаг вэ?
-Хүү минь НҮБ-ын шагнал авч Азийн баатар цолтой болсонд би их баярлаж байгаа. 600 гаран сая хүний хэмжээнд Ази тив яригдана. Долгорсүрэнгийн Дагвадорж гэдэггүй, Монголын Дагваа гэж дуудуулан Чингисийн гэдэг байсан Монголыг Асашёорюүгийн нутаг гэдэг болгосонд, нэгэн гэр бүлээс гарч, нэгэн улсаас хальж дэлхийн дэвжээнд гарсанд нь би баярладаг. Хүүгийн минь ааг омогтой байна гэх маягийн юм хэвлэл сонинд бичих юм аа, миний бодлоор бол юм чадаж байгаа хүн аагтай байх нь зүйтэй, энэ бол бөх хүний сүр хүч, Монгол хүний сүр хүч мөн. Сүр хүчтэй байхгүй бол ялалт гэдэг юун. Завсаргүй хичнээн түрүүлэв, огт унаагүй 3 удаа түрүүллээ, арав түрүүлсэн хүнд Монголын засгийн газар нэг Алтан гадас ч болтугай өгөөгүй л байна. Нэг барилдаанд хүү минь Монголын бөхдөө уналаа л даа, тэгсэн чинь нэг сониныхон Сумьяабазар дээр Найрамдал зусланд байхад нь очиж дүүгийнхээ тухай ярилцлага өг гэсэн байгаа юм. Одоо өгөхгүй гээд дүүгээ ялсны дараа одоо өгье гэхэд ирээгүй. Манайхан жаахан өө хардгаа л болиосой.

-Та адуутай л биз дээ?
-Би Хэнтий зүгийн хэдэн сайхан хурдтай. Одоо Орхоны хөвөөнд Мөрөөдлийн арал дээрээ гүүгээ барьж, морио уяж байна.

-Таны гэргий Пүрэвбадам гуай японд амарч яваа гэсэн ирсэн үү?
-Хөдөө буудал дээрээ бий. Архангайн Өлзийт сумынх бас бөх удамтай. Хоёр талаас удамтайг хэлэх үү хэдэн хөвгүүд минь нүүр улайлгасангүй. Пүрэвбадамыгаа би гавьяатай л ээж гэж боддог, Монголын эмэгтэйчүүдийн байгууллага энэ тэр юм юманд тодруулж байх л юм.

-Та Хүрлээ эмчийн хоёр гурван эхнэртэй байх саналыг дэмждэг гэж сонссон, чухам юунд тэр вэ?
-Энэ бол шалиг завхай байж ядсандаа бус, үүнд чинь монголын хар хайрцгийн бодлого, өнөөх улс үндсээ цэвэр байлгах утга агуулга чинь оршиж байгаа юм. Жараад мянган өрх толгойлсон эмэгтэй байна гэж байна, тэднийг чинь хятад солонгос бусад амьтдад алдаж эрлийз хурлийз төрүүлэх болж байна уу. Уусна биз дээ, ирээдүй байх уу гэдгийг л шийдэх хэрэгтэй юм.

-Та хуруугаа хазуулсан гэж ярих шиг боллоо. Айлын хаалга самардана гэж баймгүй, золбин нохойд уу?
-Үгүй ээ. Хэдэн жилийн өмнө нэг хүнд өөрөө аваачиж өгсөн 2 сая төгрөгөө авах гэж саяхан нөгөө айлд очлоо. Мөнгөө нэхэхээр л Чиний хүү чинь ингээд л хамаад авч байгаа биз дээ гэх юм. Хоёр дахь удаагаа хэлэхээр нь би тэсч чадсангүй заамдаж аваад, нөгөөх чинь миний энэ хурууг хазчихдаг байнаа.

-Та ч бужигнуулж явнаа, бас дүүгээсээ нэг өр нэхсэн гэж..?
-Худлаа, худлаа, миний дүүдээ өгсөн ЗИЛ 130-ийг л бичсэн байна лээ, дүүгийнх түүгээр тээвэр хийдэг, амьдрал нь тогтчихсон лут айл бий, манайхан энэ талаар ярилцаж л байгаа. Хэн нь буруутай, нүнжиггүй энэ тэр гэсэн байдаг юм, асуудал үүсгэнэ.

-Та хамгийн дурсамжтай сонин барилдаанаа яриач?
-Мартагддаггүй юм бол миний нэг хээрийн барилдаан байгаа юм. 1953 онд би 6 настай байсан шиг, Сайхан булагийн дэнж дээр юмдаг, хонь төллөж байсан үе, би нэг нэхий өмдтэй. Тэр үед чинь нэхий өмдөн дотуур юу ч өмсдөггүй байсан цаг даа. Надаас их олон ах Пүрэв гэж нэг хүн байв. Тэр ирж надтай барилдав аа. Би ч унаад л өглөө. Хонио эргэчихээд явж байсан чинь гуя руу сэнгэнээд л явчихлаа. Тэгээд л харсан чинь шуумгаас нь эхлээд захыг нь хүртэл нэхий өмдий минь хүү татчихжээ. Хөтлийн ард сууж байгаад бүсээ цуу татаад шагайнаасаа дээш захаа хүртэл эрчлээд тойруулаад боож боочихлоо. Гэртээ хариад унд цайгаа уусны дараа хэрэг бишидлээ. Өмдөө ураад гуяа гялалзуулсан л гэнэ, би сэнгэнэхээр нь л мэдсэн гэлээ. Тэгээд сэнгэнүүлдэг нэр авч байж билээ. Миний бөх болохын их гараа байсан юм даа.
-Таныг би Алдарт эцэг гэж боддог юм?
-Би жирийн жолоочийн амьдралаар амьдарч, тээвэрчин хүний олдог мөнгөөр хэдэн хүүхдээ хооллож өсгөсөн. Би эгэл жирийн л эцэг хүн, бөх хүний сэтгэлээр л бүхнийг харж бүхнийг шийдэж явлаа. Бурхан харж, надад сайхан хувь тавилан тохиосонд баярлаж явдаг. Хөвгүүд минь мэдээ орохоосоо л Монголын алдартай бөхчүүдийн үгийг сонсож, зодгийг илж, аавтайгаа авахуулсан аварга арслангуудын зургийг шүтэж, секцэнд гүйж байсан нь талаар өнгөрсөнгүй. Монголын минь буян биз ээ.

Л.Сэлэнгэмөрөн.
2005.07.8, Тэргүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button