Компьютер, интернет хүнд хэрэгтэй юу

Энэ асуудлыг хөндөхийн өмнө эхлээд компьютер, интернет, программ гэж юу вэ гэдэг талаар товч ойлголт өгье.

Хамгийн энгийнээр хэлэхэд, компьютер бол нэг төрлийн тоглуулагч, приставка юм. Дотор нь тооны машин, бас хуурцаг байдаг гэж ойлгоход нэг их буруудахгүй. Олонхи хүмүүсийн ойлголтоор урьд өмнө хуурцаг дээр зөвхөн дуу, эсвэл кино бичиж зардаг, түүнийг нь хүмүүс худалдаж аваад тоглуулагч руугаа хийгээд сонсох юмуу үздэг байсан. Харин тоглуулагч дотор өөрт нь хуурцаг байхгүй тул өөр өөр хуурцагнаас дуу юмуу кино үзэхийн тулд тоглуулагчийнхаа хуурцагийг байнга солих шаардлага гардаг. Харин компьютер нь дотроо маш том хуурцагтай тул хүсвэл худалдаж авсан хуурцагнаасаа байнга хэрэглэгддэг дуу, дүрсээ дотоод хуурцаг руу хуулбарлан хадгалаад дараа нь жинхэнэ эхийг нь биш харин хуулбараас нь өөрийн хүссэн дуу, дүрсээ үзэж сонсоод байх боломжтой байдаг.

Яг үнэндээ хуурцаг үүссэн түүх нь дуу, дүрсийг бичиж хадгалахтай огт холбоогүй, харин программ бичиж хадгалахтай холбоотой байсан. Хамгийн сонирхолтой нь 18 дугаар зууны сүүл, арван ёсдүгээр зууны эхээр үүссэн анхны программ нь компьютерийн программ байгаагүй харин нэхмэлийн суурь машины программ байжээ. Түүнээс бараг зуун жилийн дараа анхны компьютерийн программ үүссэн түүхтэй. Тэгэхлээр хуурцаг нь зөвхөн дуу, дүрсэнд зориулагдсан гэдэг ойлголт бол өрөөсгөл ойлголт юм. Ямар ч байсан тоглоом бичсэн хуурцаг гэдгийг өнөөдөр мэдэхгүй хүүхэд бараг үгүй биз. Тоглуулагчгүйгээр, өөрөөр хэлбэл компьютергүйгээр ямар ч программ амилахгүй гэдгийг тэд бас мэднэ. Энэ бол программын ертөнц.

Программ бол нэг төрлийн уран зохиол, уран сэтгэмж юм. Дотроо маш олон төрөл, урсгалуудад хуваагдана. Аливаа программ нь хэдэн арав, зуу, мянган гол болон туслах дүр, баатруудаас бүрдэнэ. Томоохон хэмжээний программууд нь хэдэн сая дүрүүдээс бүрдэнэ. Дүр нь хүн, амьтан, ургамал, ширээ, сандал, мөнгө, төгрөг, байшин, барилга, хаалга, цонх гээд бодит юмсын тусгал байхаас гадна үйл, хөдлөл, хэмнэл, зүг чиг, байршил гээд янз бүрийн хийсвэр ойлголтуудыг дүр болгон хувиргах нь элбэг.Дүр бүтээхдээ аль болох жинхэнэ эхтэй нь адил хийхийг чармайна. Амьтан, ургамал гэхэд л яг амьд юм шиг. Ширээ, сандал гэхэд л яг жинхэнэ ширээ сандал мэт. Дээр үед ийм дүрийг матери гэж нэрлэдэг байсан, харин одоо үүнийг загвар гэж нэрлэдэг болсон. Ийм загвар хийхийн тулд мод чулуу ухаж төнхөх хэрэггүй, зөвхөн компьютер байхад л хангалттай. Энэ бол мэдлэгийг дүрслэх хамгийн орчин үеийн арга барил юм. Хамгийн гол нь ийм дүрээс бид жинхэнэ эхээс дутахгүй мэдээлэл, мэдлэгийг маш хямдхан авч болно.

Ямар ч программ бүтээхийн тулд ямар нэгэн хэл ашиглана. Хэл нь зориулалтаасаа хамаараад маш олон янз. Одоогийн хэрэглэгдэж буй хэлнүүд мухардалд орно гэдгийг 20-30 жилийн өмнөөс хэлж ярьсаар одоо бараг биелэлээ олох дөхөж байна. Интернет сүлжээ үүссэн явдал нь хэлний хөгжлийг мухардлаас гаргах анхны том алхам хийсэн юм. Интернет гэдэг нь ямар нэгэн холбоо, сүлжээ биш. Энэ бол мэдлэгийг бичих, дамжуулах, дүрслэх универсал хэл юм. Энэ хэлийг HTML (Hyper Text Markup Language) гэж нэрлэдэг. Yүнийг компьютерийн анхны хувьсгал гэж нэрлэж болно. Өнөөдөр компьютерийн уламжлалт хэл, HTML хэл хоёрын дундаас үүссэн XML (eXtensible Markup Language) гэдэг хэл ид хүчээ авч байна. Хэл гэдэг бол зүгээр нэг үг, үсэг, томъёо, тэмдэглэгээ төдий зүйл биш. Энэ нь харахад энгийн хялбар юм шиг хэрнээ цаанаа асар их хүч чадал, мэдлэг, оюун ухаан агуулж байдаг маш нарийн зүйл. Лам нарын хэлээр бол шидэт тарни юм. Yүний нууцийг олохын тулд, ноу-хауг нь хулгайлахын тулд асар их мөнгө хаядаг. Ганцхан үг, ганцхан тэмдэглэгээнээс асар их юмсын хувь тавилан, өнгө төрх хамаардаг. Тиймээс компьютерийн хөгжил гэдэг нь хэлний хөгжил, үг үсгийн хөгжил, тэмдэглэгээний хөгжил юм.

Бид өнөөдөр компьютерийн хувьсгалын хоёр дахь давалгааны өмнө яг тулж ирээд байна. XML технологийн гол онцлог нь маш өндөр хурдтай компьютер шаарддаг. Энэ технологи нэвтэрснээр хүн болгон программ зохиогч, дүр бүтээгч болон хувирна. Өнөөдөр хүн бүх жолооч гэдэгтэй л адил. Захиа бичих, сонин хэвлэл унших, форумд оролцох гэх мэт өнөөгийн хэрэглээ юу ч биш болно. Ийм зүйл дөнгөж А үсгийн хэмжээнд яригдана. Ашиглах арга зам нь ч маш амар хялбар болно. Энэ технологи нэвтрэхэд учирч буй гол саад бол хүчтэй компьютер үнэтэй байгаа явдал юм. Гэхдээ ойрын үед үнэ огцом буурах хандлага ажиглагдаж байна. Хуучин компьютерууд дээр шинэ технологи ажиллахгүй. Интел корпораци 10Ghz компьютерийн үнийг ойрын жилд 250 доллар, бүр цаашлаад 150 доллар болгох зорилт тавин ажиллаж байгаа. Ойрын 2-3 жилд биелнэ хэмээн найдаж байгаа. Бид ийм л технологи руу үсрэлт хийх хэрэгтэй. Yүний тулд хуучны чадал муутай компьютеруудад өндөр татвар ноогдуулж монголд үржих нөхцлийг таслан зогсооход гэмгүй. Бид хоцрогдсон биш, харин ч хожиж байна. Нэг тогтолцооноос нөгөө рүү шилжих гэж баахан цаг хугацаа, мөнгө хий дэмий үрэхгүй.

Ер нь төр бизнесийн хөгжил, зах зээлийн хөдөлгөөнд оролцох нь үргэлж аюултай алхам байдаг. Өнөөгийн 250 долларын компьютер олон хүмүүст буруу дохиолол өгч цаг нь болоогүй зүйл рүү ихээхэн мөнгө цацахад хүргэж байна. Энэ бол алдагдалтай наймаа. Нэг хоёр жилийн дотор компьютераар гараа угаагаад байх нь тийм ашигтай эд мөн үү, үгүй юу? Төрд өөрт нь шийдэх маш олон чухал асуудал байна. Төр өөрийгөө шинэчлэх, эмчлэх хэрэгтэй байна. Yүнд мэдээллийн технологи огтхон ч хамаагүй. Төрийн механизм, сууриа зөв тавьж чадвал улс төрийн олон хурц асуудлууд, шүдний өвчнүүд өөрөө аяндаа арилна. Харин механизм нь буруу бол хичнээн элбэгдорж, хичнээн энхбаяр, хичнээн нямдорж, хичнээн мундаг компьютерийн сүлжээ байгаад ямар ч нэмэр байхгүй.

Оллоо.МН /Зочин/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button