Наадмаар нартай, хуртай байх нь ээ.

12-нд төвийн нутгийн хойд хэсэг, 13-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороотой. Борооны өмнө мэдээж шороо босно. Их салхины хүчинд л шороо босч байгаа нь тэр. Та энэ өдөр шүхэр, цув, нарны малгай, шилээ авахаа мартуузай.
Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн нутгаар 18-23, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 34-39, бусад нутгаар 28-33 хэм хүрч халах төлөвтэй. Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бүгчим халуун, зарим нутгаар түр зуурын усархаг бороо орж болзошгүй аж. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ наршихаас сэргийлээрэй. Мөн үер усны аюулаас болгоомжлох нь илүүдэхгүй аж.
Д.Сүрэн.
2005.07.9, Зууны мэдээ