Дэлхийн хамгийн өндөр хүнээр Монгол хүн тодров

Өвөр Монголын Өөртөө Засах орны иргэн Монгол үндэстэн Си Шун 7 фт 8.95 инч бую 2 м 38.1 см-ийн өндөр нуруугаараа дэлхийд одоо амьдарч буй хамгийн өндөр хүн боллоо. Сигийн ээж зөвхөн 1 м 60 см, харин аав нь 1 м 80 см-ийн өндөртэй гэнэ. 16 нас хүрснээсээ хойш суга өссөн энэ монгол эр 1999 оноос хойш дэлхийн Геннисийн рекoрдийг хадгалж байсан Тунис улсын 2 м 35.9 см өндөртэй Радхоуанэ Чарбибын Гиннэссийн рекордыг эвдэв. Синхуа агентлагийн мэдээлснээр Си Шун ӨМӨЗO-ны Чифэнг хотын эмнэлэгт Дэлхийн Гиннэссийн Рекордын албаны хүмүүсээр 6 удаа өндөрөө хэмжүүлсний дүнд Гиннэссийн хамгийн өндөр хүн болсноо баталгаажуулжээ.
Чингисийн удмын цөөхөн монголчуудаа гэж
Д.Сайнбаяр (Америкын Монголчуудын Даяар Монгол сонин)