Д.Ганбаяр Понограммтай дуулахаа больцгооё оо

Yүнтэйгээ холбогдуулан Хурд хамтлаг Талархал-ын концертоо тавихаар бэлтгэл ажилдаа ороод байгаа. Энэ их ажлын нь үеэр хамтлагын ахлагч Д.Ганбаяртай уулзаж ярилцсан юм. Тус хамтлаг 1995 оны 3-р сарын 7,8 нд улсын циркт *Хар салхи* нэртэй концертоо анх тоглож байсан. Түүнээс хойш жил бүр нэг томоохон хэмжээний бие даасан концертыг тоглосоор өнөөдрийг хүртэл нийт арван концерт тогложээ. Хамгийн анхных нь *Хар салхи* гэсэн нэртэй байсан, бол хамгийн сүүлд тоглогдсон нь *Урт үс, уранхай жинс* тоглолт болсон.

-Харин энэ удаа яагаад талархалын тоглолт гэж нэрлэсэн юм бол?
-Бидний уран бүтээлийг сонсож дэмжиж ирсэн үзэгч фэнүүд, ард түмэндээ баярлаж талархасны илэрхийлэл болгон Талархал-ын гэсэн нэртэй тоглолтоо дэлгэн барихаар бэлтгээд байна. Бид арван жил хөгжмөөс өөр салбарт ч юмуу, янз бүрийн ажил, бизнест хүч үзэж байсангүй. Бидэнтэй хамт байж бидний уран бүтээлийг сонсож, талархан дэмжиж байдаг ард түмэн фэнүүдийхээ дэмэнд өнөөдөр Хурд хамтлаг оршин тогтноод, цаашдаа ч оршин тогтносоор байх болно. Уран бүтээл хийх эрч хүчийг хайрлаж байдаг та бүхэндээ баярлалаа гэж хэлээд энэхүү тоглолтоо зориулах нь талархлын концертоо тоглох болсон гол шалтгаан нь юм шүү. Мөн манайхтай яг нас чацуу 1995 оноос ажлын гараагаа эхэлсэн Таван богд группынхантай хамтран энэ тоглолтоо хийж байгаа. Бидэнд тодорхой зүйлүүд дээр тусалж, хамтран энэхүү концертоо тоглох болсон.

-Хурд хамтлаг арван жилийн ойн концертоо яагаад Сүхбаатарын талбай дээр тоглох болов?
-Яг үнэн, Сүхбаатарын талбай дээр гэдэг маань дэлхийн том гүрнүүд Жишээлбэл, ноднин хойд их гүрэн Оросын улаан талбай дээр алдарт Битлизийн Поль Макартин ирж тоглолоо шүү дээ. Нью-Йоркийн цэцэрлэгт хүрээлэн байна. Тэнд Америкийн болон дэлхийн том одууд маш их тоглолт хийдэг. Алдартай Ролинг Стоун л гэхэд Тян Мин-ий талбайд тоглох гээд хүсэлт гаргасан байгаа гэж сонсогдож байна лээ. Тэгэхээр яагаад талбайг сонгох болов оо гэвэл хамгийн гол утга нь энэ талархлын концерт. Нөгөөтэйгүүр Сүхбаатарын талбай бол Монгол улсын *0* цэг. Тэгээд ч манай талбай бол Геннисийн номонд орохоор томд тооцогддог. Энэ утгаараа бид бас ийм талбайтай гэдгээрээ бахархаж, эндээ тоглолтоо хийе. Мөн энэ жил гадаадаас олон жуулчид баяр наадамтай холбогдон ирсэн. Гадаадынхан ч гэсэн манай тоглолтыг үзэж сонирхох байх гэсэн бахархах сэтгэлээр тоглох болно. Тэгээд ч Сүхбаатарын талбайд гэдэг ихээхэн нэр хүндийн хэрэг шүү. Тэр дундаа урлагынханд тийм их олдоод байдаг завшаан биш ээ. Тэгээд бидэнд энэхүү боломжийг өгсөн Нийслэлийн Засаг Даргын газар, Нийслэлийн Соёл Урлагийн газар, Наадмын комиссд баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Ер нь энд тоглоно гэдэг маш гоё зүйл л дээ.

-Тоглолт маань хэдэн цаг үргэлжлэх вэ? Ямар ямар уран бүтээлээсээ сонордуулах вэ? Тоглолт гэнэтийн бэлэгтэй юу?
-Тоглолт 2 цаг 30 минут үргэлжлэнэ. Хурд хамтлагийн 400-аад дуунууд дуунууд байдаг. Нийт 12 СD гаргасан байдаг. мөн СD-д багтаагүй 300-400-аад дуу байдаг. Энэ болгоноосоо Хурд хамтлагийн хамгийн хамгийн гэсэн шилдэг 29 дуу дуулагдана. Эдгээр дуунуудын ихэнх нь ард түмний сонсох, дуулах дуртай уянгын дуунууд байна. Ер нь ард түмэнтэйгээ хамтдаа дуулна даа.
Тоглолтонд мэдээж хэрэг хэд хэдэн сюрприз байгаа.

-Ноднин жил та бүхэн амплагет тоглолтоо хийж байсан энэ жил хийх үү? Хийвэл хаана, яаж хийхээр төлөвлөж байна вэ?
-Энэ жил дуурийн оркестортой хамтарч Амплагет-2 тоглолт хийнэ. Анх симфони Хурд гээд Амплагет-1 тоглолтоо хийж байсан. Энэ тоглолт маань 13 удаа Улаанбаатар хотод зритель дүүрэн тоглогдож байсан. Олон дахин тоглогдож байсан тоогоороо Геннисийн амжилт гэж Монголын хэмжээнд байдаг бол орох байх. 10-р сарын 15-наас эхлээд Дуурийн театрт 4 өдөр тоглоё гэж тооцож байгаа. Дуурийн театр маань 500 хүний суудалтай байдаг. Ийм зааланд мэргэжлийн хөгжимчидтэй хамтарч тоглож үзье гэж бодож байна. Яагаад гэвэл дан банзан гитартай тоглох болохоор оркестортой гоё зохицох байх гэж бодож байна.

-Өнөөдрийн хугацаанд танай хамтлагийн байр суурийг хүн бүр тодорхойлно. Харин та бүхэн өөрсдийгөө хэрхэн тодорхойлох вэ? Өөрсдөөрөө ер нь хэр бахархдаг вэ?
-Бид өөрсдөөрөө бахархалгүй яахав. Yнэхээр бахархахгүй байхын аргагүй байна. Яагаад гэвэл бид амьдаар дуулдаг. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд ямар нэг тоглолтыг понограммтай хийж ард түмнийг хуурч байгааг болимоор байна. Болиулахын тулд энд ямар нэг хэмжээгээр шаардлага тавьдаг болмоор байна. Рок попынхондоо хэлэхэд албан ёсны тоглолтыг амьдаар тоглож байгаач. Чаддаг юм бол чаддагаа ард түмэндээ үзүүлээч гэж уриалмаар байна. Yүнээс гадна урлагийг үзээд тодорхой үнэлэлт дүгнэлт өгч чаддаг, хооронд нь ялгаад салгаад биччихдэг мэргэжлийн сэтгүүлчтэй байхгүй болохоор өнөөдөр дуртай сэтгүүлч тоглолт үзээд өөрсдийнхөө таалагдсан таалагдаагүйгээр бичиж байна. Эсвэл чанга дуугарч байвал рок, аяархан дуугарахаар нь рок биш болчихлоо гэх зэргээр сонин дээр хамаагүй бичдэг. Өөрсдийнхөө санаанд бууснаар ингэж бичснээр будлиан гаргаад байдаг.

-Ер нь бол Урлагийн мэргэжлийн сэтгүүлч байдаггүй ээ гэсэн үг үү?
-Байхгүй. Тэгэхлээр бид энэ тал дээр мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх талаар төсөл бичих, шинэ гарч ирж байгаа сэтгүүлчийг яг энэ урлагийн чиглэлээр мэргэшүүлж, гадаадад сургаж бэлдүүлмээр санагдаад байгаа. Мэргэшсэн урлагийн сэтгүүлч байх л ёстой. Улс төрийн сэтгүүлч, спортын сэтгүүлч гэж байдаг үүнтэй л нэгэн адил урлагийн сэтгүүлч гэж байлгамаар байна. Болсон болоогүй юм өөрийнхөө үзэмжээр бичдэг. Ангилж ялгаж чаддаггүй бичсэн зүйлийг нь ард түмэн уншиж байгаа болохоор буруу ойлголтыг авдаг.

-Урлагийн төрлийг ангилж ялгаж чаддагүй гэсэн таны энэ үгтэй холбогдуулан асуухад, рок хөгжим бусад урсгалаас юугаараа ялгагдах вэ? Ямар давуу талтай байдаг юм бэ? Яг юуг нь сак гэж хэлж болох вэ?
-Амьд тоглож байна. Нэг ч понограмм, дижитал комьпютерийн дуу шум хэрэглэдэггүй, тоглолт л бол тоглолт байдаг. Би түрүүн хэлсэн хамтлаг дуучид маань цэвэр амьдаар дуулж байгаачээ. Сайхан сайхан дуунууд зөндөө л дуулж байна л даа гэхдээ амьдаар дуулж өөрсдийгөө чанаржуулаачээ гэж хэлмээр байна.

-Хурд хамтлагийг клипнүүдийн талаар ярилцъя л даа. Танай клипүүд ард түмэнд хүрсэн, таатай сэтгэгдэл үлдээхээр хийгдсэн байдаг. Тэгэхээр клипнийхээ санааг хэн нь гаргадаг вэ?
-Хамтлагаараа ярилцаж байгаад клипнийхээ санааг гаргадаг.

-Клипэнд тоглоно гэдэг нилээд жүжиглэлт шаарддаг. Танайхан энэ тал дээр хэр мэргэшиж байна даа?
-Урлагийн хүмүүс гэсэндээ бас арай өөр байдаг шүү. Тэгээд ч клипэнд багахан хэмжээний жүжиглэлт ордог. Мэргэжлийн жүжиг, кино шиг тийм хүнд нүсэр биш болохоор гайгүй.

-Монголоороо гоёдог гэсэн дуундаа клип хийлгэж байгаа. Хамтлагийнхан маань шилийн сайн эрс болж байгаа гэж сонссон. Хэн хэн ямар ямар дүрд тоглочихов оо? Клипний зураг авалтын үед гарч байсан ямар нэг хөгжилтэй явдлын талаар…
-Хурд хамтлагаас Нарсар, Наяа хоёр маань энэ клипэнд тоглож байгаа. Нарсар маань нэгэн шилийн сайн эр болж байгаа. Харин Наяа маань манжийн нэг амбаны дүрд тоглож байгаа. Хурдынхан ер нь бүгдээрээ морь дажгүй уначихдаг л даа. Манай Наяа харин жаахан муу унадаг болохоор морин дээрээ бөөвийчихөөд яг дүрдээ таарчихсан л даа. Yзэгчид маань клипийг үзээд утга санааг нь ойлгох байхаа. Наадмаар үзэгчид маань үзэх байхаа.

-Эх орны сэдэвтэй дуу дуулдаг хамтлагийн хувьд эх орныхоо хөгжлийн талаар та нар ямар бодолтой явдаг вэ?
-Гадаадын орнуудад урлагийн гудамж гэж байдаг. Гудамжинд нь зураг зураад, дуу хөгжимтэй гудамжтай л болмоор санагддаг. Миний бодлоор дөрвөн замаас дээшээ өгсдөг Сөүлийн гудамжийг л тийм болгомоор байна. Ямар ч автомашин явдаггүй зөвхөн явган хүмүүс явдаг. Гадаадын жуулчид ирээд үзэж сонирхдог тийм нэг гудамжийг манай рок попынхон нийлж байгаад тал талаасаа дэмжиж туслаад урлагийн гудамжтай болох юмсан гэж их боддог доо.

-Гадаадад байгаа монголчууд маань манай Оллоо сайтанд их ордог л доо. Магадгүй та нарыг хэзээ ирж тоглолтоо хийх бол гэж хүлээж байгаа байх. Ер нь энэ жилдээ багтаж гадаад тоглох уу?
-Саяхан бид Америкт очиж тоглосон. Манай хамтлагийн тоглолтыг үзсэн монголчууд маань нэг дууг дахин дахин дуулуулж, хамтдаа эх орныхоо сэдэвтэй сайхан дуунуудыг дуулж байсан. Боломж л гарвал аль болохоор гадаадад байгаа монголчууддаа тоглоноо.

-Гадаадад очиж тоглоход ямар нэг хүнрэлүүд гарч байв уу?
-Гарч байсан л даа. Америкт суугаа монголын элчин нэрийг нь хэлээд яахав. Биднийг ер таагүй хүлээж авсан л даа. Хэрвээ Оллоо сайтыг унших юм бол ямар учраас ингэж хэлсэн юм бэ гэж асуумаар байна.
Биднийг гадаадад тоглоно гэхээрээ энд байгаа хэдхэн монголчуудынхаа олсон хэдэн төгрөгийг хамж авах гэж ирдэг. Та нарыг ирлээ гээд гадаадууд ирж үзэж байгаа юм уу гэж байсан л даа. Дэлхийд алдартай Оросын дуучин Алла Пугачёва очсон ч гэсэн гадаадынхан үзэхгүй харин гадаадад байгаа Оросууд нь л үздэг байхгүй юу.

-Одоо тоглогдох гэж байгаа танай хамтлагийн арван жилийн ойн тоглолт үнэгүй гэж байгаа. Улсын баяр наадамтай цуг бидэнд баярын бэлэг болж байгаа. Нөгөөтэйгүүр нийгэмдээ зориулсан сайн үйлс гэж ойлгож болох уу?
-Болно. Тэгэж хэлж болно. Энэ тоглолтоороо нийгэмд маань эх оронч сэтгэлгээ хэрэгтэй байгаа. Энэ ч утгаараа бага ч гэсэн бий болгоход дөхөм болох юм. Эх орноороо бахархаж бид дуулахгүй юм бол өөр хэн дуулах юм бэ.

-Нийгэм гэснээс нийгмийн халамжийг талаар таны бодол…
-Бидний хувьд бол ажилтай хирнээ ажилгүй хүмүүс байдаг. Ажилгүй юм болов уу гэхээр нийгэмдээ тодоос тод ажиллаж байгаа. Гэхдээ аль нэг байгууллага, улсаас хамаараагүйгээр ажиллаж байгаа хүмүүс байдаг.
Нийгмийн янз бүрийн халамж үйлчилгээг ерөөсөө авдаггүй. Хөгширөөд тэтгэвэрт гарах насанд хүрлээ гэхэд бидэнд төрөөс өгөх үйлчилгээ байхгүй л байна гэсэн үг. Цөөн үгээр хэлбэл, үүрд мөнх байх юм шиг өөрсдийгөө санаж л явна даа.

-Өөрсдийгөө үүрд юм шиг санаж яваа залуус маань энэ зуны төлөвлөгөө, амралтаа хэрхэн өнгөрүүлэх вэ? Амралтаа хэр үр бүтээлтэй өнгөрөөж чаддаг вэ?
-Одоо талархлын концертоо тоглочихоод Yндэснийхээ баяр наадмаа үзнэ, хурдан морины уралдаанаа очиж үзнэ. Ер нь бол хөдөө гэр бүлээрээ аав, ээжтэйгээ хэд хэдэн газар очихоор төлөвлөчихсөн байгаа л даа. Бас олон аймгуудын ой тохиож байгаа болохоор энд тэнд урилгаар очиж дуулах болж байгаа. Тийм болохоор төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй. Урлагийнхан гэдэг маань байнгын завгүй, 24 цагийн ажилтай хүмүүс байдаг болохоор амрана гэж хэлэхэд хэцүү л дээ.

-Цаг заваа гарган ярилцлага өгсөн таньд баярлалаа.
Yндэсний баяр наадмаар сайхан наадаарай.

Б.Сувд /Olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button