Мөнх тэнгэрийн нутаг уран бүтээлийн цэнгүүн

Тэрээр 1997 онд *Хол нар* хэмээх бие даасан тоглолтоо хийснээсээ хойш гадаадад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо эргэн ирээд *Мөнх тэнгэрийн нутаг* гэсэн сайхан нэртэй тоглолтоо хийлээ. Энэхүү тоглолтонд морин хуурийн чуулга, филирмоний симфони найрал хөгжимчид оролцсон жинхэнэ амьд тоглолт боллоо. Тоглолтонд УДБЭТеатрын солист дуучин буюу гочлол дуучин Болдтой уран бүтээлийнхээ тайлагнаж байгаа дуучин хөгжмийн зохиолч маань дуэт дуулаа. Мөн тоглолтонд алдартай олон сайхан дуучид ирж Цогтдэлгэрийн уран бүтээлээс дууллаа. Дашрамд хэлэхэд, уран бүтээлчийн маань шинэхэн уран бүтээл *Зүүдэн харгуй* гэсэн дууг АЖ А.Долгор дуулсан үзэгчид маш таалагдсан бөгөөд хэд дахин дуулсан. Тоглолтыг TҮ9 телевизтэй хамтран зохион байгуулсан байна.
Б.Сувд /Olloo.mn/