Тахиа жилүүдийн наадмын өнгө

Хурдан морь
Их наадмын эхний өдөр 145 азарга уралдуулаа. Шөрмөс чангат хурдан азарга унасан бяцхан хүүхдүүдийн жингэсэн дуу гарч, тэдний нэгнийхээ өмнө орчихсон гэж ихэд хичээн, зүтгүүлж улам хурдлуулж харагдлаа.
Айргийн тавын
1-рт Төв аймгийн Баянцагаан сумын 3-р багийн Донойдоогийн Гэлэгсамдангийн 7 настай охин Нэргүйн унан ирсэн хээр азарга түрүүллээ.
2-рт мөн аймгийн Авдар баян сумын Мөрийн Шийтэрийн 8 настай хүү Цэенбалжидын унасан зээрд азарга,
3-рт Төв аймгийн Баянцагаан сумын 2-р багийн Жадамбын Сүрэнжавын 6 настай хүү Октябрийн унасан хээр алаг азарга,
4-рт мөн аймгийн Баянцагаан сумын Жанцангийн Агваанцэрэнгйин 8 настай хүү Тамирын унасан хээр азарга,
5-рт мөн аймгийн Сэргэлэн сумын 5-р багийн Жанцангийн Балдангйи 9 настай хүү Эрдэнэсүрэнгийн унаж хурдлуулсан сарт хүрэн азарга орлоо.
Айргийн 5-д орсон азаргыг их наадмын төв асарын өмнө цоллох үед улсын баяр наадмын төв комисоос төрүүлсэн 5 азаргыг
1. Бөх төрийн билгүүн хээр,
2.Засаг төрийн зандан ширээ,
3.Мөнх тэнгэрийн мөнгөн мандаа ,
4.Харилтгүй гүйдэг хар үнэг ,
5.Хамг төрийн зандан буурал гэж тус бүр цололлоо.
Наадмын 2 дахь өдөр их насны 217 морь уралдаж, 141-ээр тасалж барилаа.
Айргийн тавын 1-рт Төв аймгийн Баянцагаан сумын 2-р багийн Өлзийн 8 настай хүү Пунцагцэрэнгйин унасан хээр алаг морь,
2-рт төв аймгийн Дэлгэрхаан сумын 7-р багийн Доноодойн Галын 7 настай охин Нэргүйн унасан хүрэн морь,
3-рт Төв аймгийн Баянчандмань сумын 12-р багийн Балдангийн 12 настай хүү Сугарын унасан зээрд халзан,
4-рт Төв аймгийн Баянчандмань сумын 11-р багийн Цэрэндовын 10 настай хүү Довчингийн унасан улаан бор морь,
5-рт Төв аймгийн Сэргэлэн сумын 7-р багийн Дэндэвийн Лувсанжанцгын 7 настай хүү Батсүхийн унасан буурал морийн уяа оров.
Соёолон
Их наадмын соёолон насны 110 морь уралдаж 55-р таслан барьсан. Соёолон насны хурдан морины уралдаанд айргийн тавын
1-рт Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн адуун сүргийн бор морь орлоо. Тэр соёолонг 7 настай хүү Санжаажамц унажээ.
2-рт Төв аймгийн Баянцагаан сумын 7-р багийн ард Сэрээтэрийн хар хээр морийг 11 настай хүү Дамдинсүрэн унаж түрүү булаалдан, аман хүзүүдлээ.
3-рт Төв аймгийн Баян сумын 1-р багийн Аюурын Дамдинсүрэнгийн 8 настай хүү Алтанхуягийн унан хурдлуулсан шарга морь,
4-рт Төв аймгийн Баянцагаан сумын 1-р багийн Доржийн Сандангийн 8 настай хүү Ойдовын унасан Улаан бор морь ,
5-рт Төв аймгийн Баян сумын 1-р багийн Цагааны Баянсүрэнгийн 13 настай хүү Эрхэм-Очир унасан хар морь цулбуурдууллаа.
Хязаалан
Их наадамд Хязаалан насны 84 морь уралдаж 45-р тасалж барив. Айргийн тавын 1-рт Жаргалантын сангийн аж ахуйн хурдан хүлэг хол айлын зайтай түрүүлж ирэв. Уг хүлгийг 7 настай хүү Санжаажанцан унаж хурдлууллаа.
2-рт Төв аймгийн Баянцагаан сумын 2-р багийн Жадамбын Сүрэнжавын хүү 6 настай хүү Октябрийн унасан зээрд халзан,
3-рт Төв аймгийн Сэргэлэн сумын 8-р багийн Доёодын Лувсангомбын 7 настай Игэрийн унасан зээрд халзан ,
4-рт Төв аймгийн Сэргэлэн сумын Дугарын нанзадын 9 настай хүү Дарийжавын унасан хүрэн,
5-рт Төв аймгийн Баянцагаан сумын 6-р багийн жаалын Чулууны 14 настай хүү Янжингийн унасан зээрд халзан тус тус айрагдлаа.
Шүдлэн
Их наадмын шүдлэн насны 65 морь уралдсанаас 35-р тасалж барилаа.
Айргийн тавын 1-р УБ хотын 19-р хорооны Чойжилийн Дамдинсүрэнгийн 11 настай Хирваагийн унасан хонгор морь,
2-рт Төв аймгийн Баянцагаан сумын 3-р багийн Дамдинжавын Гомбосүрэнгйин 8 настай хүү Алтангийн унасан хээр морь,
3-рт Төв аймгийн Сэргэлэн сумын 8-р багийн Эрэндоогийн Сэрээтэрийн 9 настай хүүгийн унасан саарал морь,
4-рт Хэнтйи аймгийн Галшар сумын 2-р багийн Цагаан өвгөний Жорвоогийн 9 настай охин Төмөрбатын унасан халтар хээр морь ,
5-рт Төв аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн Пүрэвийн Гэндэнсүрэнгийн 8 настай охин Лийшаагийн унасан хүрэн морь тус тус орлоо.
Даага
Их наадамд энэ жил анх удаа уралдах хурдан морины тоонд орж байгаа хоёрхон настай бяцхан хүлгүүд барианы газар ойртов. Удсан ч үгүй барианы өмнүүр хурдан хүлгүүд өнгөрч зуузай холбон ирсэн хоёр дааганы нэгний нь хүү мориндоо ташуур өгч хүч нэмэн түрүүллээ.
Их наадмын анхны дааганы уралдаанд 78 даага шандас сорин 41-р тасалж барьсанаас Хэнтий аймигйин Галшар сумын 2-р багийн Долгорын Дамбийнямын хар борлог даага түрүүлж түмэн олонд өхөөрдүүллээ.
2-рт Хэнтий аймигийн Гал шар сумын Цагаан өвгөний Жорвоогийн хар алаг даага,
3-рт Жаргалантын сангийн аж ахуйн халтар даага,
4-рт Төв аймгийн Баянцагаан сумын 6-р багийн Очирын Гомбосүрэнгийн сартай хээр,
5-рт Төв аймгийн Сэргэлэн сумын 3-р багийн Батнасангйин хонгор даага тус тус орлоо. Тасалгааны 41-рт Төв аймгийн Сэргэлэн сумын 7-р багийн Дэндэвийн Лувсанжанцангийн зээрд цулбуурдуулав.
Айргийн тав болон тасалгаанд ирсэн зургаан дааганд баяр наадмын комиссоос цоллосоныг толилуулахад
1. Улам нэмэх хурдан хар бор
2. Дэлгэрэх хурдан алаг
3. Өсөх хурдан шарга
4. Өрнөх хурдан хүрэн
5. Бадрах хурдан хонгор
6. Өсөн нэмэх хурдан зээрд гэдэг цолыг тус тус олгон тэдгээр даага унасан охид хөвгүүдийг гарын бэлэг , дээлийн торгоор шагналаа.
Сурын харваа
Ах-ын 36 жилийн ойн баяр наадмын харваа, сурын цуваа тэмцээнд нийтдээ 50 гаруй. сурчдын дотор Бадамдэмчиг , Ш.Чогдов нарын улсын мэргэн 20 гаруй харваач оролцжээ. Цуваа тэмцээнд оролцсон хүн бүр 20 сум тавьсаны дүнд мебелйин 2-р фабрикийн ажилчин Д.Гомбожав 17 онож 1-р суурь, ЦБСХ-ны ажилтан Д.Намсрай 15 онож 2-р суурь эзлэв.
1981 он ардын хувьсгалын 60жилийн ойн их баяр наадам
МАХ-ын 60 жилийн баярт зориулан дэлхийн хөдөлмөрчдийн агуа их багш В.И.Ленины хөшөө, МАХН-ыг үүсгэн байгуулагч жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунхан, зайсан толгой дахь зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол 07.12 нд боллоо.
Тэмцэл ялалтын нэгэн жарны алхаа
Ардын боловсролын эрүүлийг хамгаалах ажилтануудын барьсан өнгө өнгийн бөмбөлөг , дарцагуудын дундаас олон хэл дээр бичсэн энх тайван гэсэн лоозонг өндөрт өргөж явлаа. Социалист Монгол ардын залуучуудын цог золбоог илтгэн харуулсан биеийн тамир спортын жагсаалын магнайд алтан соёмбот төрийн далбааагаа өргөн барьсан нэр цуутай тамричин залуучууд алт, мөнгө, хүрэл медалиа гялалзуулан алхалж өнгрөв.
Их баярын сүр жавхланд умбасан Улаанбаатрын төв талбайд ёслолын буудлагын нүргээн, өнгө өнгийн олон шүхэр цэлмэг цэнхэр тэнгэрт цэцэг мэт алаглан байх нь монголын ард түмний сайхан ирээдүйг бэлгэдэн ерөөх мэт харагдана.
Наадам эхэллээ
Баяр наадмын цог жавхлан болсон хүчит бөхчүүд хангарьдын дэвэлтээр гараагаа эхэлж, шандаст хурдан хүлгээ унасан хүүхэд гийнгоо хадааж, эрхийн мэргэн харваачид нь эгнээ жагсаалаараа цэц хараагаа сорих талбайруугаа явцгаан наадмын ажиллагаа сүр жавхлантай эхэллээ.
Түмэн эх чуулгын хөгжим уянгалан БНМАУ-ын аварга , арслан цолтой бөхчүүд нэгийн даваанд гарч барилдсаны дараа тамирчин залуус, хүүхэд багачуудын уран хөдөлгөөнт гимнастик эхэлж, пионер сурагчдын төлөөлөгчид нам засгийн удирдагчдад амьд цэцгийн баглаа барилаа. Мөн шивээ хиагтын аялгуу эгшиглэн 1921 оны ардын хувьсгалын партизан цэргийн жавхааг илтгэсэн морьт суман төв асарын өмнүүр явж өнгрөв.
Цаг гаруй үргэлжилсэн уран хөдөлгөөнт Спорт гимнастикийн тоглолтыг социалист эх орны хөгжлийн өнгө жавхаа болсон хөдөлмөр тэмцлийн энх тайван найрамдалыг бэлгэдэн харуулсан нь наадамчдын баяр бахдалыг төрүүллээ. БНМАУ-ын Бие тамир спортын улсын хорооноос эрхлэн бэлтгэсэн энэхүү тоглолтонд цэцэрлэгийн болон бага дунд сургуулийн 2100 хүүхэд, техникум темс-ийн 1500 гаруй сурагч, их дээд сургуулийн 1100 гаруй оюутан, ардын армийн олон зуун дайчид, 120-иод багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан хувь нэмэрээ оруулжээ. Өсвөр үеийнхэний уран хөдөлгөөнт гимнастикийн тоглолтын дараа уртын дууны ая эгшиглэн эрийн гурван наадам эхэллээ.
Бөх
Ардын хувьсгалын 60 жилийн ойн их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд аварга Б.Түвдэндорж, Д.Дамдин, Х. Баянмөнх, Ш.Чимэд –Очир, С.Цэрэн , Ж. Мөнхбат, Д.Цэрэнтогтох, С.Бээжин, арслан Ц. Мэжигдорж, Чожилсүрэн, Долгосүрэн, Мөнгөн Амгаа гээд 512 хүчит бөх 2 өдөр барилдлаа. Хүчит бхийн барилдааны 7-ийн даваанд аварга Баянмөнх Амартүвшинг, аварга Мөнхбат Цэнд –Аюушийг, аварга Цэрэнтогтох Гочоосүрэнг, Мөнгөн хүрэлбаатрыг тус тус давж улмаар 8-ын даваанд Цэрэнтогтох Мөнхбатыг, аварга Баянмөнх Мөнгөнийг орхилоо. Үзүүр түрүү булаалдах хариуцлагатай барилдаанд залуу аварга Цэрэнтогтох аварга гоомоохон барьцнаас болж Баянмөнх аваргыг ардаа гарган өвдөг шороодлоо. Ийнхүү Банямөнх аварга АХ-ын 60 жилийн ойн баяр наадамд түрүүлэн, аварга Б.Түвдэндоржын тогтоосон амжилтыг эвдлээ.
Азарга
11, 12 ны өдрүүдэд Буянт-Ухаад хөл хөдөлгөөн ихтэй, багачуудын гийнгоо уянгалан байв. Эхний өдөр уралдсан 360 гаруй азарганаас Төв аймгийн Алтанбулаг сумын Д.Даатамгийн хул азарга тасархай түрүүлж, Дорноговь аймгийн сүмбэрийн сангийн аж ахуйн З.Төмөрхуягийн хээр аман хүзүүдэж , Дундговь аймгийн Ж.Содномпилийн сартай хээр, нийслэлэийн октябрийн харьяа иргэн Ж.Чойжамцын саарал , Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Д. Цэндбаатрын сартай хонгор айргийн тавд орлоо.
Их нас
Yдээш хойш их насны 600 гаруй морь уралдсанаас Төмөр замын Рашаант өртөөчний замчин Т.Түвдэнгийн хээр алаг бариан өмөнөхөн урдах хоёр морио гүйцэн алтан жолоогоо өргүүллээ. Баян-Өнжүүл сумын адуучин Балбарын буурал, мөн Баянцагаан сумын Д.Сандуйдагвын алаг, сэргэлэн сумын уяач М.Пүрэвдоржийн шар хээр , Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Д.Чунайгийн хүрэн морь давхин айрагдав.
Соёолон
12-ны өдөр соёолон, хязаалан, шүдлэн , дааганы уралдаан болов. Баяр наадмын соёолон морьдын уралдаанд төмөр замын рашаант өртөөний замчин Түвдэнгийн сартай хээр түрүүлж, партизан сангий аж ахуйн уяач Ц.Жанчивын улаан аман хүзүүдэв. удаад нь Төв аймгийн Сэргэлэн сумын О.Баяраагийн хонгор, баянөнжүүл сумын Санжмятавын зээрд, Баянжаргалан сумын Ж.Чогсомжавын зээрд айргийн тавд ирлээ.
Хязаалан
Хязаалан насны 400 шахам морьд хурд хүч сорьсоноос мөн Рашаант өртөөний Түвдэнгийн хар түрүүлж, Гацууртын сангийн аж ахуйн Б.Даваахүүгийн халиун, Сэлэнгэ аймгмийн бархуунхараагийн сангийн аж ахуйн Д.Лхамжавын цавьдар , Төв аймгийн Сэргэлэн сумын Дагважанцангийн зээрд халзан, мөн аймгийн Баянцагаан сумын Х.Чүлтэмжавын хонгор халзан тус, тус айрагдлаа.
Даага
270 гаруй даага уралдсанаас Төв аймгийн Сэргэлэн сумын Сундуйн цоохор түрүүлж, дараа нь Дундговь амйгийн Дэлгэрцогт сумын Б.Цэрэндагвын хээр, Баруухараагийн сангийн аж ахуйн Д.Төмөрбатын хул, Төв аймгийн Баяндэлгэр сумын дашдаваагийн хонгор, мөн аймгийн Сэргэлэн сумын Ганхүүгийн цавьдар даага торгон жолоогоо өргүүллээ.
1993 он Ардын хувьсгалын 72 жилийн ойн баяр наадам
Морь
Улсын наадамд хамгийн олон айрагдаж, түрүүлсэн Төв аймгийн Шийтэрийн зээрд хэмээн алдаршсан азарга аж. Шийтэрийн зээрд Улсын наадамд нийтдээ 4 удаа түрүүлж 3 удаа аман хүзүүдсэн тухай сэтгүүлч А.Баярмагнай Түмний эх номондоо бичсэн байдаг.
Баярын хурал
МАХ-ын 72 жилийн ойн байр наадмын хуралыг Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт нээж нийслэлийн засаг дарга Ц.Баасанжав товч үг хэлэв. МУ-ын ерөнхийлөгч Д.Очирбат, УИХ-ын дарга Н.Багабанди, МУ-ын ерөнхий сайд П.Жасрай нар болон УИХ-ын болон ЗГ-ын гишүүд байлцав. Баярын хуралд УИХ-ын дарга Монгол улс ардчилал шинэчлэлийн замаар гэсэн илтгэл тавьлаа.
Баярын хурлын дараа АХ-ын 72 жилийн ойн баярт зориулсан ардын урлагийн мастеруудын тоглолт болов. МУ-ын ерөнхийлөгчийн урлигаар манай улсад алчилж байгаа Кригиз улсын ерөнхийлөгч А.А.Акаев уг концертыг үзэж сонирхсон юм..
Баяр наадам сайхан боллоо.
Хүчит Бөхийн барилдаан
АХ-ын 72 жилийн ойн баяр наадамд хүчит 512 бөх барилдлаа. Дархан аварга Д.Дамдин 63 настай гэхэд үнэмшмээргүй шалмаг барилдаад аймгийн заан Даваасамбууг гуядчихав. Өвгөн аваргын давахыг хараад нэгийг бодоо биз. Дархан аварга Х.Баянмөнх, аварга Б.Бат-Эрдэнэ , арслан Ж.Хадбаатар , Ж.Хайдав М.Мөнгөн , М.Балжинням нар ч шалмагхан барилдаж давлаа. Начны даваа хэмээн хүндэлдэг 5-ын даваанд Б.Баянбаатар, дархан аварга Д.Дамдинг, Д.Бумбаяр, Дархан аварга Х.Баянмөнхийг, Ж.Намжилдорж аварга, Д.Хадбаатрыг, И.Мөнхбаатар, арслан М.Мөнгөнийг, Цэрэнпунцаг, заан Амгааг А.Сүхбат Баярааг тус, тус давж , цолтны даваанд зиндаанд хүрч баяр наадамд анх удаа шөвгөрлөө.
5-ын даваа үргэлжилж байх хооронд аадар бороо орж барилдаан нилээд хугацаагаар завсарлалаа. Борооноос болоод барилдаан завсарласан үед үзэгчид бөхийнхөө тухай ярих юм. Энэ жил олон начин төрлөө гэх нь хоёр өнгөтэй сонсогдох аж. Баярлаж талархсан нь дийлэнх биз дээ. 512 бөх барилдаад 8 начин төрж байгаа нь шинэ юм л яавч биш. 1980 онд бас нэг өдөр 8 начин болсондог. Д. Дамдин аварга дэндүү олон начин гаргалаа гэх нь ч дуулдлаа. Гайхамаар ч олон болоогүй байх аа, сүүлийн 4 жилд 5 начин гараа биз. Өмнөх жилүүдийг нэмээд, нэмээд 10 хүрэхгүй биз дээ.
Бороо татарч яриа ч намдаад 6-ын даваа эхэллээ. Шинээр начин болсон 8 бөх ахин шалгалтанд орж, Ж.Ганболдыг давсан Ж.Намжилдорж, Б.Батхуягийг хаясан А.Сүхбат хоёр чимэгтэй начин болох болзлоо хангалаа. Нөгөө зургаан бөхийн даваа ханажээ. долоогийн даваанд Б.Бат-Эрдэнэ аварга Намжилдоржийг, Балжинням Жавхлантөгсийг хаяж, улсын начин Ц.Баярсахан, заан П.Сүхбатад дийлдсэнгүй ээ. Ингээд сайхан хүдэр заан шинээр тодорлоо. Тунаж үлдсэн хоёр шургуу үзсээр А.Сүхбат унаж Мөнх-Эрдэнэ давав. 8-ын даваанд Баярсайхныг Бат-Эрдэнэ, Балжиннямыг Мөнх-эрдэнэ хаяж өнгөрсөн жилийнх шигээ 2 Эрдэнэ үлдэж, дархан аварга түрүүлж, заан нь үзүүрлэв. Ийнхүү ах-ын баяр наадамд дархан аварга 5 дахь удаагаа түрүүллээ. Хэдэн жилийн өмнө үзүүр түрүүнд хоёр Мөнх үлддэг байсан бол одоо хоёр Эрдэнэ үлддэг цаг иржээ гэсэн олны яриа ортойл юм.
Хурдан Морины уралдаан
Олон хоног үргэлжилсэн бороо арилж наадмын өмнөх өдөр тэнгэр цэлэмлээ. Төрийн их наадамд шандаст хүлгийнхээ хурдыг сорихоор газар газрын уяачид богдын ард асар майхнаа өнгө алаглуулан бууж жигдэрчээ. Улсын алдарт хэмээх 20 гаруй уяачдын лавтай 15 нь хүрэлцэн иржээ. Улсдаа уралдах морьдынхоо хүүхдүүдийг уяачид маань голдуу 10-11 насныхыг шилжээ. Хамгийн залуу наадамчин нь Төв аймгийн Атараас ирсэн Алтанхуягийн 5-хан настай бяцхан хүү Одгэрэл байлаа. Аль газраас ирсэнээ бараг хэлж мэдэхгүй энэ хөөрхөн хүү ноднин жил анх даага унаж уралдасан гэнэ. Өнөө жил 6 насны морь унах аж. Даахин дор морь, дахан дор эр гэж энэ биз ээ.
Азарга
07-р сарын 11-ны баярын өглөө Номин ногоон дэнж цовоо цолгиун хүүхдүүд гийнгоо хадааж төрийн далбаа намираан дор сүргийн манлай 270 гаруй азарга их замдаа гарлаа. 22 км газраас эргэсэн энэ хүүхдүүдийн дотроос нийслэлийн партизаны хорооны уяач П.Лхүндэвийн хул азарга 32 мин 48 сек давхиж түрүүллээ. 10 хан настай энэ азарга ноднин улсад 3-т давхисан юм. Төв аймгийн Баянцагаан сумын улсын алдарт уяач Д.Даваахүүгийн хээр азарга аман хүзүүлж, удаа нь морин спортын клубын уяач Б.Батчулууны хүрэн халзан, /нууц товчоон ы 750 жилийн зориулсан соёолонд түрүүлсэн / , налайх дүүргийн уяач Д.Гарамжавын өсгий цагаан хар /шүдлэнд түрүүлсэн /, төв аймгийн Баянцогт сумын М.Цэрэнпилйин зээрд дарааллан давхиж айрагдлаа.
Их нас
Их насанд 298 хүлэг хурдалж Төв аймгийн Борнуурын уяач М.Дамдинсүрэнгйин саарал морь одтой сайхан давхиж түрүүллээ. Даргаааар нь ноднин улсын наадамд түрүүлсэн партизан хорооны Ц.Доржсүрэнгийн хээр нэхэн ирэв. Түүний араас мөн Борнуурын Жаргалсайханы хар, Батсүмбэрийн хээр /улсад хэд хэд айрагдсан/, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн уяач Б.Энхтайвангийн халиун давхиж ирж айрагдлаа.
Даага
Мөн өдрийн орой төрийн их наадмын хурдан хүлгйин уралдаанын замд анх удаа уралдахаар 246 даага гарав. Их нас шиг Иргэж дайрах гээд байдаггүй гэнэн хөөрхөн дааганы уралдаан бүр ч сонирхолтой болдог юм. Тэр жил цээжинд явсан нэг даага эхээ янцгаангуут замаасаа гарч давхин наадамчдын инээдээр мялаалган өхөөрдүүлж байж билээ. Зурхайгаас язгантал иргэсэн тэр олон дааганаас Сэлэнгийн Баруунхараагийн М.Лувсандоржийн зээрд тасархай түрүүллээ. Төв аймгийн Баянжаргалан сумын Ц.Буяннэмэхийн зээрд, нийслэлийн хан уул дүүргийн Цэрэндоржийн хар халтар, Төв аймгийн Баянжаргалан сумын Базарсадын хар, мөн борнуурын Б.Батмэндийн хээр хурдлан ирэв.
Соёолон
07.12 өглөө эрт хамгийн хурдан насны гэгддэг соёолон морьдын зам жигдрэв. Бага хотод 250-иад соёолонгийн түрүү айзасын даваагаар ширүүхэн гарч ирлээ. Өнгөлж явсан шарга соёолон хадуурч нэг үзсэнээ хажуугаар нь өнгөрсөн хээрийг ухас хийн гүйцэж, зуузай холбон давхилаа. Даваагаар тавд Гарч ирсэн улаан бор соёолон омголон хүчэндээ хүүхдээ булгин хаялаа. Хашир хүүхэд жолоогоо алдсангүй эрэгцээн дунд нь үсрэн мордож өнгөрсөн морьдын хойноос нэхэн хөөх нь хийморьтой.
Барианы газрын хамгийн эхэнд Төв аймгийн Жаргалант сумын 77 настай Н.Должин гуайн хээр орж ирлээ. Улсад анх удаа уралдсан энэ битүү морь чухамдаа хурдны замд хурд байгаа гэдгийг харууллаа. Удаад нь мөн аймгийн Батсүмбэр сумын О.Сүхбаатрын уясан улаан бор /улсад 3 айрагдсан / , Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн С.Галбадрахын хадуурсан шарга, Төв аймгийн Гурил нөхөрлөл компанийн уяач О.Очирбатын хээр , Сэлэнгийн Баруунхараагийн Б.Энхтайвангийн халиун хурдлан ирж айрагдлаа.
Хязаалан
250-иад хязаалан уралдсанаас Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн Лувсандоржийн хар хээр түрүүлэв. Мөн Баруунхараагийн А.Өлзийжаргалын борлог аман хүзүүдлээ. Удаа нь Лувсандоржийн хул , Төв аймгийн Батсүмбэрийн Зоригтбаярын хул, мөн аймгийн Баянцогтын С.Ганхуягийн хээр ирэв.
Шүдлэн
Уралдааны замд гарсан 250 шүдлэнгийн талаас илүү хэсэг замын дундаас иргэж булхайцсан учир барьсангүй. Зурхайд яг хүрч иргэсэн 109 шүдлэнгээс Төв аймгийн Аргалантын Б.Аранзын хар алаг, мөн аймгийн Сэргэлэн сумын Налайх дүүргийн Тэрэлж хорооны Б.Алтансүхийн хүрэн, Төв аймгийн Баянцогтын М.Цэрэнпилийн зээрд, Сэлэнгийн Баруунхараагийн хээр , Мягмардоржийн буурал дарааллан давхиж айрагдав. Ийнхүүү хурдан морьны уралдаан өндөрлөлөө. Адуу ногоон , газар чийгтэй тоосгүй байсанаас адуу морьдын хөл чанга давхил хурдан байлаа.
Сурын харваа
АХ-ын 72 жилийн баяр наадмын сурын харваа ихээхэн сонирхолтой болж өндөрлөлөө. Зөвхөн эрэгтэй харваачдын тухайд гэхэд Завханы Ш.Даваахүүгийн хананд 20 сум таьсанаас 19 онож нийлбэр дүнгээр түрүүлж наадамчин олноо баярлууллаа. Даваахүү үүнээс өмнө 69 жилийн ойгоор баяр наадмын харваанд түрүүлж улсын мэргэн болсон манай шилдэг харваач юм. Улсын баяр наадамд 39 харвасан түүх урд өмнө нэг ч байгаагүй юм. Наадамаас хэдхэн хоногийн өмнө улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Ц.Хүдэрчулуун 35 оноогоор 2-т орж, 34 оносон Хасбаатар 3-р байр эзэллээ. Хүдэрчулууны аав Цэвээн , дүү Батчулуун нар 4,5-р байрт шалгарсан нь ихээхэн сонин байв. Удам дамжсан харваачид ийнхүү сайхан наадав.
Эмэгтэй харваачдын улсын мэргэн спортын мастер Чойжилсүрэн агсаны охин улсын мэргэн , спортын мастер Мөнхцэцэг энэ удаагийн наадмаар 30 онож түрүүллээ. Энэхүү харваач маань улсын баяр наадамд 3 дахь удаагаа
Түрүүлж байгаа юм. Удаа нь Т.Түвшин, Д.Энхтуяа нар шалгарлаа.
МУ-ын ерөнхийлөгч П.Очирбат МАХ-ын 72 жилйин ойн бачр наадмыг хааж үг хэлэв. Хөгжим эгшиглэн 9 цагаан туг цэнгэлдэх хүрээлэнгээс төрийн ордонруу залав. Ийнхүү улсын баяр наадам ёслол төгөлдөр өндөрлөв.
Ёслолоын буудлага
Монгол ард түмний үндэсний их баях наадмыг тохиолдуулан монгол улсын батлан хамгаалоахын сайдын тушаалаар 07.11-ны орой 22 цаг 30 минутад нийслэл УБ хотноо ёслолоын буудлага хйив.
Үзэсгэлэн
Эрийн гурван наадам
АХ-ын 75 жилийн ойн баярт зориулан уран зургийн галлерей эрийн гурван наадам уран бүтээлийн үзэсгэлэнг 07.10 нд нээж монгол улсын шадар сайд баяр наадмын төв комиссын дараг Л. Энэбиш үг хэлэв. Үзэсгэлэнгийн нээлтэд УБ хотын дарга З.Баасанжав, засгийн газрын дэргэдэх залуучууд спортын хорооны дарга Ч.Зоригтбаатар манайд суугаа гадаадын орнуудын элчин сайдын яамдын тэргүүн, дипломат ажилтан, хөдөлмөрчдийн төлөөлөгчид байв. Энд шинээр баригдаж буй бөхийн өргөөнд тавигдах хүчит аваргуудын хөрөг зургийг анх удаа дэлгэн тавьжээ.
Түүнчлэн бөх, сур, морь, шагайн харваа, хөлөгт тоглоом, наадгайнуудтай холбогдсон биетүүд сан хөмрөгөөс гадна төрийн шагналт зураач О.Цэвэгжавын болон өөр бусад зураачдын зураг бүтээлүүд тавигдсан байна.
Д.Тод
Olloo