Ардын хувьсгалын 84-н жилийн ойн баяр

Сайхан наадамлалаа
Энэ жилийн наадам жил жилийн наадмаас өргөн дэлгэр болж Монголын ард түмэн маань ёстой л Дэнж хотойтол Дэлхийд ганцхан, Дэргэдээс нь үзхэд Сэтгэл догдлуулсан сайхан наадацгаалаа.
Монгол улсын тулгар төр байгуулагдсаны 799 жил, Ардын Хувьсгалын 84 жилийн ойн баяр наадам 07-р сарын 10 ны өдөр анх удаа шандас сорьж буй бяцхан дааганы уралдаанаар эхэлсэн.
Энэ жилийн наадмын хурдан морьны уралдааны дүрмэнд өөрчлөлт орж, бяцхан хүлгүүд маань шинэ дүрмээр эхэлж уралдсан. Тэрхүү шинэ дүрмэнд морь унах хүүхдийн насны доод хязгаарыг 7 насаар тогтоосон. Түүнчлэн унаж буй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүйн байдлыг хамгаалах үүднээс бүх морьд эмээл, дөрөөтэй байхаас гадна хамгаалалтын малгай болон хүүхдүүдийг даатгалд хамруулжээ. Уралдааны явцад эмээл дөрөөгөө авч хаях явдал нэлээд тохиолдсон учир дараа дараагийн уралдаанд төрийнхөө наадмыг хүндэтгэн ийм явдал дахин гаргахгүй байхыг наадмын төв комисоос албан ёсоор мэдгдсэн. Нийтдээ 300 –аад даага уралдсанаас айргийн тавд дараах бяцхан хүлгүүд торгон жолоогоо өргүүлж, унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олныг баярлууллаа.
1. Улсын тод манлай уяач Ононгийн уясан Дорноговь аймгийн Алтангэрэлийн хүрэн даага түрүүлж
2. Тод манлай уяач Аюушийн уясан Увс аймгийн Хяргас сумын харьяат Дэндэвийн хул даага аман хүзүүдэж,
3. Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын Б.Отгоннасангийн сартай ухаа даага,
4. Сүхбаатар аймгийн Хүрийн Бат-Очирын хүрэн зээрд даага,
5. Төв аймгийн Баянжаргалан сумын Бат-Очирын хул даага айргийн тавд ирлээ.
Азарга
1. Монгол улсын алдарт уяач Макс групийн Цэрэнчимэдийн асгат саарал азарга түрүүлсэн бөгөөд уг азаргыг 11 настай Лхагвасүрэн хүү унаж хурдлуулжээ.
2. Дорноговь аймгийн Сайншанд хотын Монгол улсын манлай уяач Гончигжавын Алтангэрэлийн хүрэн азарга аман хүзүүдсэн бол
3. Архангай аймгийн уяач Жаргалсайнханы халтар азарга,
4. Орхон аймгийн Молор эрдэнэ компанийн уяач Д.Чулуунбатын араб угшлын хүрэн халзан азарга орсон ба түүнийг 13 настай Төгсбаяр хүү унажээ.
5. Өвөрхангай аймгийн Хужирт сумын зам тээвэр аялал жуулчлалын сайд Гаваагийн Батхүүгийн шарга азарга айрагдаж, мөн түүний уясан бор азарга 6-д давхилаа.
Их нас
1.Уяач Цэнд-Аюушийн уясан Увс аймгийн Өндөрхангай сумын харьяа Өмгөөлөгч Цэрэнжээгийн хээр түрүүлж,
2. Цоглог компанийн Энхтайваны гоё хээр аман хүзүүдэж
3. Төв аймгийн Сэргэлэн сумын Сугарын алаг морь
4. Архангай аймгийн Их тамир сумын Алтангэрэлийн зээрд
5. Завхан аймгийн харьяа Дагвадоржийн ажнай хүлэг тус, тус айрагдлаа.
Соёолон
1. Өвөрхангай аймгийн Хужирт сумын зам тээвэр аялал жуулчлалын сайд Гаваагийн Батхүүийн алаг үрээ
2. Архангай аймгийн Хотонт сумын уугуул Монгол улсын начин Дуламсүрэнгйин хээр үрээ
3. АПУ компанийн захирал Батсайханы гуулин зээрд үрээ
4. Өвөррхангай аймгийн Бүрд сумын Энхбатын хээр үрээ
5. Төв аймгйин уяач Нацагнямын халтар зэрэг хурдан хүлгүүд айрагдлаа.
Шүдлэн нас
1. УБ хотын налайх дүүргийн Чимид –Очрын хул
2. Дундговь аймгийн Ганболдын хонгор
3. Говьсүмбэр аймгийн хул
4. МЦХК-ын Алтан –Очирын буурал
5. Энхбатын одон хүрэн /гал шарын угшал /
Хязаалан
1. Сүхбаатар аймгийн Энхбатын зээрд түрүүлж эзнээ баярлуулсан бол
2. Өмнөговь аймгийн МРЦ-ийн Бадамсүрэнгийн зээрд
3. Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бат-Эрдэнийн өсгий цагаан
4. МАКС компанийн Ганбаатрын сартай хүрэн зээрд
5. Говь –Алтай аймгийн Балдандоржийн ухаа
Халх сурын хасаа харваа
Ардын хувьсгалын 84 жилийн баяр наадмын наадмын Халх сурын хасаа харваанд нийтдээ 170 гаруй буюу 113 эрэгтэй, 67 эмэгтэй харваачид цэц мэргэнээ сорьсон. Энэ жилийн сур харваа дүрмэнд нь өөрчлөлт орж урд жилүүдэд 4х3 хэмжээтэй талбайд харвадаг байсан бол энэ жил 3х5 болж мөн эмэгтэчүүд 36 сум тавьдаг байсаныг эрэгтэчүүдтэй адил 40 сум тавьдаг болголоо.
Эрэгэтйчүүдээс Баян –Өлгий аймгийн Бугат сумын харьяа Спортын мастер А.Хонгор 40 сумнаас 31 харваж энэ жилийн халх сурын хасаа харваанд түрүүлэн Дархан мэргэн боллоо.
Харин эмэгтэйчүүдээс Дорнод аймгийн Баян –Уул сумын гарамгай мэргэн, дархан мэргэн Даваажаргал 40 сумнаас 33 харваж, улсад 5 дахь удаагаа түрүүлэн даяар дурсагдах мэргэн боллоо.
Шагайн харваа
Наадмын 4 дэх төрөл болоод эрчимтэй хөгжиж байгаа шагайн харваанд 34 багийн 250 гаруй хүн цэц мэргэнээ уралдуулсанаас Ням ахлагчтай Улам ундрах компанийн баг түрүүллээ.
Удаад нь Болд ахлагчтай Төмөр замын баг орж түүний дараа Ерөөлт ахлагчтай Итгэлт хүлэг баг шалгарлаа.
Бөх
Энэ жил барилдаж буй бөхчүүд дотор улсын цолтой 130, аймаг сумын цолтой 120, үлдсэн нь цэргийн цолтой залуу бөхчүүд байлаа.
Тиймээс ч шинэ залуу цолтнууд төрж ард түмний тааварт нилээд өөрчлөлт орсон онцлог, сайхан барилдаан болж өндөрлөлөө.
Шинээр 6 начин тодорсон нь
1. Булган аймийн Бүрэг сумын харьяа аймгийн начин Д.Баасандорж
2. Увс айгийн Увс галын бөх аймгийн начин Н.Насандэлгэр
3. Булган аймгийн Гурван Булаг сумын Цогтжаргал
4. Архангай аймгийн Тариат сумын харьяа аймгийн арслан Цанлиг
5. Баянхонгор айгийн Баянбулаг сумын харьяа аймгийн арслан Д.Батболд
6. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын бөх цэргийн заан Т.Амартүвшин нарын улсад 3-5 жил барилдаж байгаа залуу бахчүүд байлаа.
Жил бүр МЗХ-с хамгийн залуу начинд хурдан удмын хөөрхөн даага бэлэглэдэг уламжлал ёсоор энэ жил Д.Батболд начинд бяцхан хүлгийн жолоог өглөө.
Ийнхүү шинэ цолтнууд төрсөөр, Булган аймгийн Макс групын бөх Д.Рагчаа харцага цол хүртсэн бол Хөвсгөл аймгийн Шинэ –Идэр сумын Хадбаатрын Мөнхбаатар 6-ын даваанд Харцага цолны болзолын хангаж, 7-ын даваанд Дархан аварга Б.Бат-Эрдэнийг давж улсын заан цолонд хүрэх болзолыг хангасан сайхан барилдаан үзүүлсэн. Мөн долоогийн даваанд Ховд аймгийн Бүст сумын бөх харцага Цэдэвийн Мягмарсүрэн Далай аварага А.Сүхбатыг өвдөг шороодуулж , зааны цолонд хүрч олон түмнийг гайхууллаа.
Шөвгийн дөрөвт Г.Өсөхбаяр аварга , аймгийн начин Х.Мөнхбаатартай, гарьд Сумьябазар, улсын харцага Ц.Мягмарсүрэнтэй барилдсан нь хэн ч цол ахиулах боломжтой байв. Ингээд хоёр шинэ заан маань аргагүй өвдөг шороодсоноор хашир туршлагатай аварга Г.Өсөхбаяр, гарьд Сумьяабазар хоёр үзүүр түрүүнд үлдсэн. Хоёр бөх урт хугацааны туршид эгзэгтэй олон сайхан мэхүүдийг хийж монгол түмнийг дуу алдуулан алдуулан залуу аврага Г.Өсөхбаяр энэ жилийн наадамд түрүүлэн далай аварга хэмээх сайхан алдар цолыг хүртлээ. Далай аварга маань түрүүлсэндээ баярын нулимс унаган, аавыгаа өргөж байсан торгон агшин хэн бүхний сэтгэлийг догдлуулж байсан нь дамжиггүй ээ.
Д.Тод
olloo