Енс Ротш Монголд мэргэжлийн сэтгүүлчдийг жуулчдаас ялгаж салгадаггүй нь харамсалтай

Монголын үндэсний их баяр наадмыг сонирхохоор ирсэн жуулчдыг Монголын тухай амьд сурталчилгаа гэж болно. Тэр дундаа илүү хүчтэй, илүү бодитой нь наадам сурвалжлахаар ирж буй олон улсын сэтгүүлчид байдаг. Тэд ер нь ямар мэдээлэл цуглуулж буйг сонирхохоор наадмын хоёр дахь өдөр Германаас ирсэн сэтгүүлч Енс Ротштой уулзсан юм.Тэрээр нэлээд олон оронд мэдээллээ цацдаг аж.
-Монголд тавтай морилж, сайхан наадаж байна уу, та. Хаанаас ирсэн бэ?
-Би Германаас яваа. Ирэх жил танай төрийн болон Чингис хааны их ой болох гэж байна. Энэ ойд зориулж Монголын тухай альбом хийх, мөн монгол наадмын тухай сурвалжлага хийхээр ирсэн.
– Монгол наадам ямар санагдаж байна. Олз омог ихтэй л биз?
– Харамсалтай нь энд ажиллахад маш хязгаарлагдмал байна. Учир нь танай оронд бүх талаар зориудаар зохион байгуулсан замбараагүй байдал ноёрхох юм. Жишээ нь, дөнгөж сая би морины уралдааны талбайгаас ирлээ. Тэнд зураг авах ямарч боломж алга. Бид морины талбайн гадна талаар явж байгаад ирлээ. Цагдаа нар нь зогсоогоод ер явуулахгуй юм.Бараг 4-5 цаг зогсоосон байх. Бид арайхийж барианы газарт нь очсон. Жараад машин морь дагаж байна лээ. Машинууд нь хаачихаад зураг авах боломж гараагуй.
Монголын морины уралдаанаас ямар зураг авчболох вэ гэвэл, бүр сүүлд нь унаж туссан мориных нь зургийг л авч үлдэх юм билээ. Монголд мэргэжлийн сэтгүүлчдийг сонирхогчид жуулчдаас ялгаж салгахгүй байгаа нь үнэхээр харамсалтай.
– Уг нь бүх сэтгүүлчдэд наадам сурвалжлах эрх бий, шүү дээ?
-Наадам сурвалжлах гэж би 100 ам.доллараар зөвшөөрлийг нь авсан л даа. Гаднаас ирсэн хүмүүс бүгд л 100 доллар төлсөн. Ер нь олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулах эрхийг бол телевизүүдэд мөнгөөр худалддаг л даа. Гэхдээ хэзээ ч, хаана ч сурвалжлагч нарыг мөнгөөр дарамталдаггүй. Ер нь бол зөвшөөрлөөр бизнес хийнэ гэдэг явцгүй ажил. Ийм хачин зүйл Монголоос өөр хаанаасч олдохгүй. Үндэснийхээ баяр Монгол наадам-аа улсаас зохион байгуулж байгаа гэж би ойлгож байгаа.
Тэгвэл аль ч улс орон улсаас зохион байгуулж байгаа аргах xэмжээндээ хүмүүсээс мөнгө хураан оролцуулдаггүй. Хэрвээ аль нэгэн байгууллага / компани,холбоо, клубууд гэх мэт/ арга хэмжээ зохион байгуулж байгаа бол өөр хэрэг. Тэд мөнгө авч болно. Би олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах ёстойсэтгүүлч хүн. Зарим зургийг Франц руу, заримыг нь Англируу явуулна. Гэтэл олон улсад үйл ажиллагаа явуулах хэмжээний үйлчилгээ танай энд алга. Би л лав 100 долларынхаа үйлчилгээг авч чадсангүй. Зөвхөн би ч биш бусад сэтгүүлчдэд ч байдал мөн л иймэрхүү байгааг харсан. Хүнээс мөнгө авч зураг авахуулдаг ийм хачирхалтай жишиг дэлхийд байдаггүй. Танай УИХ-ын дарга * телевизээр үг хэлэхдээ мөнгө төлдөггүй биз дээ. Улсын хэмжээний ямар ч үйл ажиллагаа байлаа гэсэн мөнгө төлдөггүй шүү дээ.
Зөвшөөрлийн 100 долларын тухайд бол, үүнийг би л хувьдаа хахууль гэж үзэж байна. Биднээс мөнгө авч байгаа энэ явдлыг улсыг хахуульдаж байна л гэж ойлгож байгаа. Жуулчид үнэтэй зураг авах явдал байдаг, би энэ тухай огт яриагүй шүү. Сэтгүүлчид бол жуулчид биш. Би моринд ч дуртайдаа энд ирсэн хэрэг огт биш, ажлаа хийж яваа
сэтгүүлч гэдгийг танайхан ер ойлгохгүй юм. Олон улсад үйл ажиллагаа явуулах хэмжээний үйлчилгээ танайд алга гэж би түрүүнд хэлсэн.Улсаас зохион байгуулж байгаа, үндэсний хэмжээний энэ том наадмын хүрээнд мэдээллийн төв алга байна. Хаана юу болж байгаа нь мэдэгдэхгүй, маш замбараагүй орчинд
гадаадаас ирсэн сэтгүүлчид ямар ч мэдээлэл авч чадсангүй. Жишээ нь, Монголын Ерөнхийлөгчийн хэлсэн үг нь ч бидэнд алга. Үндэсний наадмаа нээж тэр юу гэж хэлснийг бүү мэд. Шалгагчид, хамгаалалтынхан нь яасан ч олноороо явдаг юм, бүр гайхмаар. Өчигдөр өглөө Сүхбаатарын талбай дээр хөшөөнд цэцэг өргөх ёслол болсон. Зүгээр л цэцэг өргөж байгаа зураг авъя гэхэд л хамгаалагчид нь хаагаад зогсчихсон, зураг авах боломж өгөхгүй байх жишээтэй. Хамгаалагчдынх нь дотор англиар ярьдаг ганц нэг хүн байх шиг л байсан. Боловсролтой хүмүүс тэнд нь байдаг л юм шиг байна лээ.
-Харамсалтай байна. Гэхдээ ганц ч гэсэн азтай явдал тохиолдоогүй гэж үү?
-Наадмын өмнө би уяачид дээр очиж наадмын бэлтгэлээ яаж хийдгийг нь сонирхсон. Хурдан морины бэлтгэлийн зургийг авсан л даа, Увс аймгийн Өндөрхангай сумын уяачийн уяан дээр. Гэтэл наадамд тэр хүний морь түрүүлсэн нь их азтай юм болсон шүү.
– Та өмнө нь Монголд ирж байсан уу?
-Гуравдахь удаагаа ирж байна. Улаанбаатарт, ер нь бүх юмыг нь харахад зохион байгуулалттайгаар замбараагүй байдлыг бий болгодог нь мэдрэгдсэн. Уржигдар салют буудаж байхыг харлаа л даа. Гоё салютууд байна лээ. Гэтэл ямар ч замбараагүй буудаж байсан. Хэрвээ гоё зохион байгуулсан бол их гоё зураг авч болох байсан. Улаанбаатарын шөнийн тухай ч юм уу иймэрхүү зүйлсийг наад зах нь ил захидал дээр хэвлэлээ гэхэд л Монголын сурталчилгаа болно шүү дээ. Танайхан өчнөөн их мөнгө цацчихаад түүнийгээ зөв зохион байгуулаагүигээсээ болоод ямар ч үр дүнгүй өнгөрдөг юм шиг ээ.
-Монгол бөхийн барилдааны зургийг авч чадсан биз дээ, стадионд?
-Стадионд ч гэсэн ялгаагүй юм билээ. Сэтгүулчдийг жуулчидтай хамт нэг газар хашчихаад чөлөөтэй зураг авахуулахгүй байсан. Ер нь мэргэжлийн түвшинд ажиллах боломж танай энд алга. Өнөедөр би зарим зургаа Герман руу,Штерн гэдэг сэтгүүлд явуулсан. Муу орчин нөхцөлд авсан болохоор шаардлага хангаагүй байхыг үгүйсгэхгүй.
Энд сэтгүүлчдэд интернет олдохгүй байсан, тэгээдУлаанбаатар зочид буудалруу очиж байж тэндээс сурвалжлагаа явуулсан.Дотор нь болохоор нэгиймэрхүү байх юм. Стадионы эргэн тойронд зураг авах үнэхээр арга алга. Наад зах нь тэнд хүмүүс гадаа нь бие засаж байна шүү дээ. Тиим юмыг үзүүлэлтэй биш. Үзүүлэх ёстой, сайн сайхан
юмыг нь үзүүльө гэхээр боломж олгохгүй юм. Гэтэл энэ чинь олон улсад цацах гэж байгаа танай орны л сурталчипгаа. Нөхцөл нь нэгэнт зориудаар зохион баигуулсан ийм замбараагүи байдалтай болохоор гадаадаас ирсэн сэтгүүлч, сурвалжлагчид уур нь хүрээд, боломжтойгоор нь нөгөө л муу муухай зүйлсийг нь цуглуулаад мэдээлэл цацахаас өөр аргагүйд хүрч болно л доо. Гэхдээ танай орныг муулах гэсэндээ энэ бүхнийг ярьсан юм биш шүү. Өнөө орой би хөдөө явна. Тэндээс олон сайхан зураг. эерэг мэдээллүүд олдох биз гэж найдаж байгаа.
Н.ПАГМА (Өдрийн сонин 167)