Сайд нэрэмжит шагналын эзэн болов

Энэ удаагийн Бичил санхүүгийн жил-ийн нэрэмжит цом-шагналыг Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд хүртлээ. Түүнд уг шагналыг Бичил санхүү, жижиг дунд бизнесийг дэмжих Үндэсний хорооны дарга Г.Занданшатар гардуу-лан өгөв. Энэхүү хүндтэй шагналыг С.Батболд сайдад олгох болсон үндэслэлээ Бичил санхүүгийн жил-ийн хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төр засгийн зүгээс ийм төрлийн бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зэргээр анхаарал тавьж ирсэн. Гол нь монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд татваргүй экспортлох асуудлыг амжилттай шийдвэрлэсэн явдал юм гэж Г.Занданшатар гишүүн ярьж байлаа.
М.БАТ
(өдрийн сонин 2005-07-14 167)