Бүлгийн дарга нар уулзав

Монгол Өмнөд Солонгосын харилцаа сүүлийн жилүүдэд улс төр, төрийн байгуулалт, эдийн засаг санхүү, соёл урлаг гээд бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаа бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг бие биенээ нөхсөн, өргөн хүрээг хамарсан байдлаар хөгжүүлэхийг зорьж байна хэмээн парламентын бүлгийн дарга Ж.Наранцацралт тэмдэглэв.
Худалдаа бизнесийн салбарт чөлөөт хэлэлцээрийг байгуулах, Монголын бараа бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлэх, Монголын эдийн засаг тухайлбал, уул уурхайн салбарт солонгосын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, солонгост ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн асуудал, ажиллах хүч гаргах журмын тодорхой болгох, энэ талаар парламентын зүгээс бодитой ямар ажил хийх талаар харилцан ярилцах асуудлыг Монголын тал тавилаа.
Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хувьд тус улс нь уг гэрээг Японтой байгуулаад байгаа, цаашид манай улстай байгуулахаар ярилцаж байгаа юм байна. Солонгосын бизнес эрхлэгчид монголд хөрөнгө оруулах ихээхэн сонирхолтой байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулах, зүй зохистой бодлогоор дэмжих нь чухал гэдгийг онцолж байв. Мөн ажиллах хүч гаргах асуудлын тухайд өмнө нь солонгост ажиллаж байгаа монгол иргэдийг үйлдвэрлэлийн дадлагажигчийн хувиар ажиллуулдаг байсан бол үүнийг өөрчилж Гэрээт ажилчны тогтолцоогоор зохицуулах бопж байгаа тухай Солонгосын төлөөлөгчид ярилаа.
Уулзалтын усэр хоёр улсын парламентын бүлэг хоорондын харилцаанаас гадна тус бүлгийн гишүүд хоёр талаас бизнес эрхлэгчид, судлаачид оролцcон нийгэмлэг байгуулах санал гаргахад ярилцсан асуудлуудыг бодит ажил болгох, харилцаанд дутагдаж байгаа зүйлсийг нөхөх зөв зүйтэй апхам болно хэмээн уулзалтад оролцогчид дэмжив гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
(өдрийн сонин 2005-07-14 167)