Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгодог болох нь зөв болов уу

Ажлын хэсгийнхэн есөн сарын турш ажиллаж саяхан УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдээд ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр болсон юм. Хуулийн төсөл нэлээд маргааныг гишүүдийн дунд өрнүүлэх бололтой. Уг хуулийн төслийн талаар ямар санал бодолтой явааг нь гишүүн Д.Ганхуягаас тодруулсан юм.
-Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа. Таны хувьд энэ хууль ямар байгаасай гэж бодож явдаг вэ?
-Сонгуулийн тухай багц хуулийн төсөл УИХ-ын ирэх намрын чуулганаар хэлэлцэгдэх болсон байгаа. Би энэ хуулиар дараахь асуудал шийдэгдээсэй гэж бодож явдаг. Өнөөгийн мөрдөгдөж буй хууль нь манайх шиг тархай бутархай суурьшсан, эдийн засгийн чадавхи сул оронд сонгуульд ихээхэн хөрөнгө хүч зарж, хэт их улстөржсөн байдлыг бий болгоход нөлөөлж байна. Тиймээс УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулдаг болох,
Хугацааны хувьд боги-носгож 21 хоногоос илүүгүй болгох.
Дэлхий нийтээр парламентын засаглал нь ардчиллын зарчимд нийцдэг, ардчиллыг хэвшүүлэх, хөгжүүлэхэд илүү зохимжтой, цаашид боловсронгуй болгох боломж өндөр, глобалчлалын зуунд олон талт бодлого явуулах боломжтой зэрэг олон давуу талтай тул манайд парламентын засаглалын тогтолцоо нь илүү тохиромжтой. Иймээс төрийн тогтолцоог оновчтой болгохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгодог болох асуудлыг ард түмний санал асуулга дээр үндэслэж хийхэд болохгүй зүйл үгүй болов уу. Нөгөө талаас улс төрийн намуудын төлөвшил, хариуцлагыг өндөржүүлэх үүднээс сонгуулийн хуульд пропорциональ системийг тодорхой хувиар оруулах нь зүйтэй юм.
Сонгуулийн ерөнхий хорооны бие даасан хараат бус байдлыг хангах, улс төрийн намуудын нөлөөллийг зогсоох зэрэг зорилтын үүднээс бүтэц зохион байгуулалт, эрх зүйн орчинг боловсронгуй болгох.
Төрийн удирдлагын дунд, доод шат буюу орон нутгийн засаг захиргааны нэгжийн ард иргэдэд үйлчлэх үндсэн ажил үүргийн, чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүнд суртлыг багасгах, бисэ дааж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, тэдний үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцлага тооцдог тогтолцоо, хэт их улстөржилтийг багасгах зэрэг зорилтын үүднээс зарим нэгжийн засаг даргыг улс төрийн намаас бус оршин суугчдаас шууд нэр дэвшүүлж сонгож болох эсэхийг судалж боломжтой бол нэвтрүүлэх.
Улс төрийн албан тушаалтан, төрийн албан хаагч аливаа сонгуульд дэвшсэн тохиолдолд ажлаас нь чөлөөлж дараагийн хүнийг нь шууд томилдог болох. Сонгуулийн тухай багц хуупьтай холбогдуулж хэлэхэд товчхондоо ийм байна.
-Энэ удаагийн УИХ-аар ямар хуулийн төслүүдийг яаралтай батлах шаардлагатай гэж та бодож байна вэ?
-Тиим ээ. Энэ удаагийн парламент олонхи байхгүй, үүнийг давуу тал болгон ашиглах нь Монгол Улсын эрх ашиг, хөгжилд ихээхэн тустай. Ингээд энэ удаагийн УИХ-аар Сонгуулийн, Татварын, Засаг захиргааны нэгжийн шинэтгэл, Газрын, Орон сууцны, Жижиг дунд Үйлдвэрийн эрх зүйн орчны, Хөрөнгийн зах зээл, биржийн үйл ажиллагааг сайжруулах, Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг нэмэгдүүлэх, Төрийн албан хаагчийг мэргэшүүлэхийн тулд тогтвор суурьшилтай ажиллуулах болон улс төрөөс ангид байлгахтай холбогдсон эрх зүйн харилцааг боловсронгуй болгох, улмаар УИХ-ын тухай болон Үндсэн хуулинд оруулах бага сага өөрчлөлтийн тухай зэрэг багц хуулиудын төсөл дээр хугацаа алдалгүй УИХ-ын ажлын хэсэг байгуулан, эрч хүчтэй ажиллах шаардлага байна.
Б.БАТ
(өдрийн сонин 2005-07-14 167)