Гадаад руу ярих эрхийг гар утаснаасаа

Та гадаадад байгаа хэн нэгэнтэйгээ утсаар холбогдохыг хүсч байна уу? Цаг орой болж гадаад руу ярих карт зардаг газар олдохгүй эсвэл та карт худалдаж авах завгүй гүйж явна уу? Та сандрах хэрэггүй болжээ. Гадаад байгаа хайртай хүнтэй чинь холбож өгөхөөр Globus Easy шинэ үйлчилгээг Мобиком корпораци наадмын өмнөхөн нэвтрүүлсэн байна. Та үр хүүхэд, найз нөхөд, бизнесийн түншүүдтэйгээ холбоо барихад мэдээж олон улсын ярианы карт тус болдог нь ойлгомжтой. Харин одоо та гар утаснаасаа 3000 гэсэн тоог бичээд 598 дугаар руу илгээж хариуд нь Олон улс руу холбогдож яриа хийх эрхийг хүлээн авч, тэрхүү эрхээр бүх төрлийн телефон утаснаас олон улс руу шууд холбогдон ярих юм. Өөрөөр хэлбэл та олон улс руу ярих ярианы картыг мессежээр хүлээгээд авчлаа гэсэн үг. Таны цаг зав, мөнгийг тань хэмнэсэн энэхүү үйлчилгээг Мобикомын хэрэглэгч та хаанаас ч хэзээ ч ашиглах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг гар утаснаасаа 2222 төлбөргүй утсанд хандаж асууж болох юм байна.