Мартаж боломгүй аюул гамшиг

Дэлхийн газар хөдлөлт судлалын олон улсын холбооны АНУ дахь төв (УЗСО)ийн мэдээнээс үзвэл өнгөрсөн XX зуунд магнитуд шаталбараар (19 шатлалтай) 8 ба үүнээс их хүчтэй сүйтгэл учруулж болох хүчтэй газар хөдлөлт 170 удаа тохиолдсон нь бүртгэгджээ. Сонирхолтой нь үүнээс дөрөв нь Монгол улсын нутаг дэвсгэрт учирсны анхдагч нь 1905 оны долдугаар сарын 9 ба 23нд Хангай н нурууны салбар уулс Алтан Хөлийн, Хан-Хөхий Булнайн нуруунд хоорондоо 14 хоногийн завсартайгаар хоёр удаа хөдөлж сүйтгэл учруулсны зуу дахь жил нь энэ модон тахиа жилд тохиож байгаа билээ. Эдгээр газар хөдлөлтийн голомтоос үүссэн доргилтын эрч хүч Монгол орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан төдийгүй Дорнод Сибирийн өмнөд хэсэг, Хятад улсын хойд хэсэг Бээжин хүртэл нийт 5 сая гаруй ам км нутгийг хамарч 4 ба үүнээс их баллын (112 шатлалтай) эрчээр доргин мэдэгдсэн түүхтэй.

Энэхүү хөдлөлтийн талаар Засагт хан аймгийн Элжигэн хошууны ноён Жанжин гүн Лувсандондов өдрийн тэмдэглэлдээ, хошууны ард Аюурзанын Дорлигжав Судар бичгийн хүрээлэнд бичсэн хожмын захиандаа мэн газар хөдөлснөөс хойш хоёр сарын дараа цөөн хүний бүрэлдэхүүнтэй ердийн хөсгөөр байгаль цаг уурын хүнд хэцүү нөхцөлд Оросын эрдэмтэн А.В.Вознесенски судалгаа явуулсан бүтээлүүддээ газрын гадаргууд үүссэн ан цав, уулын нуралт, усанд автсан, хүрээ хийд, хүн амьтанд нөлөөлсөн байдлыг тус тус тэмдэглэн үлдээсэн нь өнөө үед анхдагч түүхэн баримт болон судалгааны эргэлтэд эдүгээг хүртэл хэрэглэгдсээр байгаа билээ.

Хэдийгээр газар хөдлөхийг биечлэн үзэж айж эмээсэн хүмүүсийн яриа зөрүү гажуу байдаг боловч байгальд тохиолдсон энэ аймшигт үзэгдлийн тухайн үеийн байдлийг дараах зүйлээр илэрхийлж болох байна. 1905 оны долдугаар сарын 9ний өдрийн оройн 17 цаг 40 минут орчимд (УБ цаг) Хангайн нурууны салбар уулс Алтан хөлийн нуруунд магнитуд шаталбараар М=8.4 (1011 балл) бүхий хүчтэй газар хөдлөлт тохиолдож Ойгон нуурын орчмоос зүүн хойш чиглэлтэй Тэс, Цэцэрлэг, Цагаан голын хөндийг иэвт огтлон Алтан Хөлийн нурууг дайрч Агарын голын эх хүртэл 130 км урт цууралт газрын гадаргууд үүсгэсэн (зураг хар) ажээ.

Нутгийн хүмүүсийн яриагаар нүжгэнэсэн, дүнгэнэсэн, газрын хэвлийд чулуу нуран, ус буцлах мэт аймшигт дуу сонсогдон, тэнгэрт хар шороон тоосон үүл бүрхэж нар харанхуйлан, газар эргэлдэн дайвалзаж хүн малгүй унаж нааш цааш өнхрөлдөн зарим настнууд ухаан алдаж байжээ. Уулнаас хад чулуу нурж, зам харгуйг бөглөн уулын мод үндсээрээ булгаран унаж, газрын хөрс язран зарим хэсэгт 610 м өргэн, 60 аад м гүн ангал үүсч түүнд хүн, мал орж сүйдсэн, зарим хагарлын ирмэгээс аянга цахилгаан цахилан галын утаа суунаглаж, заримаас нь хүйтэн жихүүн салхи үлээж байсан гэдэг. Мэн Алтан хөлийн нуруунд байсан гурван нуурын хоёр нь уегүй болж, дээр дурдсан голуудын хөндий усаар бялхаж нутгийн оргчин суугчид гэр бараагаа орхин ус татартал арваад хоног дайжин байв хэмээн ярилцдаг.

1905 оны долдугаар сарын 23ны өдрийн 10 цаг 40 минутанд (УБ цаг) Хан-Хөхий Булнайн нуруунд магнитуд шаталбараар М=8.7 (1112 балл) бүхий сүйрүүлэх хүчтэй газар хөдлөлт тохиолдсон нь Хангилцаг голын Гэлэнгийн амнаас эхлэн өргөргийн дагуу Хан-Хөхийн ар оройгоор дайран гол их ан нь зүүнээ замнан үргэлжилсээр Булнайн их уулсын арыг барьж хагарах замдаа Цавдан, Ойгон, Бүс, Хар нуурыг дайрч Сангийн далай хүртэл өнэ эртний газар хөдлөлтөөр үүссэн хуучин хагарал 370 км-ээр дахин шинэчлэгдсэн юм. Голомт болсон энэ их хагарал чингэж замхарсан боловч бас нэгэн салбар нь Хан-Хөхий нурууг урагш давж зүүн урагш үргэлжлэн Далан түрүү нуурыг дайрч бага шиг язарсаар Дэвтээр нуур хүртэл 120 гаруй км үргэлжлэн зогсчээ.

Дээрх нөхдийн тэмдэглэсэн болон сүйтгэлийн зовлонг туулсан нутгийн настнуудын ярианаас үзвэл Юутай ч зүйрлэхэд бэрхтэй, жигтэй хачин дуу сонсогдон, тэнгэр харанхуйлсан тоос шороо босч тогоонд тариа хуурах мэт хүн малгүй газар дээгүүр өнхрөн, гэр бараа унан, хотны нохой улин хуцаж давхин усанд орох, гарах зэргээр ихэд тэвдэж байсан аж. Уулын мод үүссэн хагарлын дагуу гудамҗлан унаж, зарим нь цөмрөн суусан хэсэгт үзүүр нь цухуйж, уулнаас хад чулуу асгаран нурангинд бэлчээрийн мал дарагдах, хагарлын ангалд хүн, мал орж осолдсон байна. Нууруудын ус эргээсээ халин цалгиж, голын ус урсгалаа өөрчлөн өөр зүг рүү урсах, нуур голын хөндий усаар бялхаж, хэдэн метр өндөрт усан оргилуур мэт усаа цацаж, тэмээн жингийн цуваа адил элс шавран Балканы цуваа уусэх зэрэг энэ нутгийн экологид огцом өөрчлөлт орсон байна. Мөн өмнөх газар хөдлөлтийн нэг адил газрын ангалаас галын утаа уугиж байсан гэдэг.

Бидний судалгаагаар энэхүү газар хөдлөлтийн 9 баллын үйлчлэлийн хүрээ 25000 ам км, 8 баллын хүрээ 73000 ам км, 7 баллын хүрээ 260000 ам км гэх мэт 4 баллын үйлчлэлийн тархалт 5 сая ам.км нутгийг тус тус хамран мэдэгдсэн ажээ.

Эдгээр газар хөдлөлт хэр зэрэг хүчтэй тохиосныг тоймлон үлгэрлэвэл Эхний хөдлөлтөөр 162,5 мянган куб.км орчны эв хэв эвдрэлд орж зөвхөн газар чичирхийллийн долгионд зарцуулсан энергийн хэм хэмжээг (Е=2,5*1018 Дж) нэг цөмийн бөмбөгний энергитэй (Е=8,4*1018 Дж) жишвэл 3000 бөмбөгний энергитэй, хоёр дахь газар хөдлөлтөөр 637.5 мянган куб км орчны эв хэв эвдрэлд орж чичирхийллийн долгионы энергийг (Е=7.1*1018 Дж) жишвэл 8000 цөмийн бөмбөгтэй тус тус дүйж байна. Хэдийгээр ихээхэн сүйтгэл учруулах магадлал өндөртэй байсан хэдий ч төвийн орчим томоохон хот суурингүй хүн ам сийрэг эcгий гэрт аж төрдөг нүүдлийн соёл иргэншилтэй байснаас харьцангуй бага хохиролд өртжээ. Сүйтгэлт газар хөдлөлт ньтухайн районд ховорхон тохиолддог феномен боловч түүнийг дагалдах эвдрэл, хор хөнөөлийг үр хойчдоо мартуулахгүй байнга сануулж сөрөн зогсох арга ухаанд сургаж байдаг нь хүмүүний ёсон билээ. Тийм ч учраас бидний өвөг дээдэс Тай газар доороос гэсэн гуравхан үгээр сануулсныг анхаарууштай.

Өдөр тутам мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт тохиолддог Дэлхийн царцдас мандлын Спазм дээр нутагшсан Япон гүрний Геофизик судлалын эцэг хэмээн алдаршсан эрдэмтэн Т.Терада Өнгөрсөн гашуун сургамжийг мартаж алгуурласан тэр л үед дараагийн байгалийн аюул сүйтгэл учирдаг юм гэж тов тодорхой анхааруулсан байдаг билээ.
Энэхүү газар хөдлөлтийн бүс нутагт Увс аймгийн зүүн, Завхан аймгийн хойд, баруун, Хөвсгөл аймгийн баруун, баруун урд талын 20 гаруй сумын төв байршиж түүнд олон мянган хүн ам суурин амьдралд шилжин сургууль, эмнэлэг цахилгаан, харилцаа холбооны сүлжээ, үйлдвэр үйлчилгээ, иргэний барилга зарим сумдад усан цахилгаан станц, уул уурхайн барилга байгууламжтай болж эерэг талдаа орчин цагийн хөгжлийг даган тохилог суурингууд болон хөгжиж байгаа ч сөрөг талдаа улам, улмаар байгалийн гамшигт өртөх эд аж ахуйн таагүй орчин бүрдэж байгаа хэрэг билээ. Иймийн учраас байгалийн догшин ширүүн гэнэтийн зочныг урьдчилсан бэлтгэлтэйгээр хүлээн авч аюул хохирол багатайгаар өнгөрүүлэхэд суралцах нь хамгийн зөв шийдэл болох буйзаа.

Үүний тулд
I.Ихээхэн оюун ухаан, хүч хөрөнгө шаардсан нарийн төвөгтэй боловч өндэр баллын бүс нутагт байршсан дээрх хот суурины бүрэн бүтэн байдал, оршин суугчдын амь насыг хамгаалахын тулд газар хөдлөлтийн зохих баллын ачааллыг нарийвчлан тооцсон, хэв маяг хийц бүтцийг (эсгүүр) зөв сонгон бат бөх, тогтворшилтой барилга байгууламж барьж чадвал үүдэн гарах хохирлыг багасгаад зогеохгүй барилгын эдэлгээний хугацааг уртасгахыг анхаарвал зохистой.

II.Тухайн хот тосгонд тохиолдож болох хохирол сүйтгэлийн хэмжээг урьдчилан тооцож гаргасан байх, ямар үйл ажиллагаа явуулах тухай арга зүйг боловсруулсан байх, уг арга зүйг хэрэгжүүлэх ажлыг санхүүжүүлэх, материалын нөөцийг бий болгох, аврагч болон нийт ардыг бэлтгэл сургууль хийлгэсэн байх, түгшүүр зарлан сургалтын бэлтгэлийг хангах, тусгайлсан даатгал, татвар, тусламжийн санг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг урдчилан явуулсан байвал үүдэх хохирлын хэмжээг багастах нөхцөл бүрдэнэ.

III.Хамгийн чухал нь улс нийгмийн техник зэвеэглэмжийн хөгжлийг сайжруулж олон төрөл болгохын дээр нийт хүн ардыг байгалийн сүйтгэлт үзэгдлийг хүлээн авч өнгөрүүлэх ёс зүйн, сэтгэл зүйн бэлтгэл чадамжтай болгох явдал юм. Хэрэв хүн ард газар хөдлөх үеийн дэг журамд хангалттай бэлтгэгдсэн байвал дагалдах узэгдэл газар цуурах, хад чулуу нурах, хөрсний гулгалт суулг үүсэх, усанд автах, гал түй1 мэр гарах зэрэгт тэвдэн сандрахгүй ухаапгаар хандаж амь насаа хамгаалах болно.

IҮ.Сүйтгэлт газар хөдөлсөн үед эх захгүй цуу яриа дэгдэж нийгмийн ухамсрыг тамирдуулан эмх цэгц алдагдан цааш цаашдаа улам даамжирч нийгмийн байдлыг хяналтгүй болтол нөлөөлөх явдал гардаг байна. Ийм явдал гаргуулахгүйн тулд газар хөдлөлт гэж юу болох түүний шалтгаан нөхцөл, эвдрэлийн шинж байдал, үр дагаврыг хун ардад тайлбарлан таниулсан байвал аюул хохирлын хэмжээг багасгана. Эмх цэгц алдагдахаас сэргийлэх чухал аргын нэг бол аврах болон бүтээн босголтын ажиллагааг шуурхай, эрчимтэй явуулах ажиллагаа байдаг ажээ. Мөн хэвлэл мэдээллийн алба нь зөвхөн эвдрэл сүйрэл зэрэг эмгэнэлт явдлыг мэдээлээд зогсохгүй авран хамгаалалт, бүтээн боcголтын амжилтыг эн чацуу мэдээлж байх нь онцгой ач холбогдолтойг анхаарууштай.

Энэ бүх хамтын ажиллагааг тогтвортой явуулж чадвал байгалийн гэнэтийн сүйтгэлээс учрах хохирлын хэмжээг багасгах болно.

ШУА. ООГФС-ийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Мөнхөө
(Өдрийн сонин 168)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button