ОНРТ-ийн Yндэсний зөвлөлийн 15 гишүүн өнөөдөр тодорно

захирал, докторант, телевизийн сэтгүүлч Ч.Мөнхзул, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Х.Чилаажав, доктор С.Галсан, нарыг Монголын урчуудын эвлэлийн хорооны дарга Л.Болдын хамт Үндэсний зөвлөлийн гишүүнд Ерөнхийлөгч нэрийг нь дэвшүүлжээ.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний хорооны 15 гишүүнийг томилох хурал өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч хойшлогдов. Эл өдөр УИХ дахь МАХН-ын бүлгийн хурал зарлагдаж, Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 40 мянган орон сууц хөтөлбөр хэрэгжихтэй холбогдуулан НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх асуудал хэлэлцэхээр зарлагдаад байсан юм. Гэвч өглөөгүүр МАХН-ын гишүүд бүлгийн дарга Д.Идэвхтэний өрөөнд дангаар хуралдсан.
Харин экс эвслийн гишүүд 40 мянган орон сууц-ны асуудлаа хэлэлцэхээр тэднийг хүлээж суулаа. Ийн байсаар үдээс өмнө өнгөрсөн. Үдээс хойш зарлагдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан нөгөө хоёр байнгын хорооны хурлаас болж бас л хойшлогдож, дараа нь хуралдахаар болов. Энэ үед А танхимд Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж 40 мянган орон сууц хөтөлбөр хэрэгжихтэй холбогдуулан гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдэд редакцийн шинжтэй зарим нэг засвар орсныг эс тооцвол бусад асуудлыг гишүүд дэмжсэн. Гишүүд уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжсэн тул өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Гишүүдийнхээ ирцийг хүлээж байсан Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын саналыг хүлээж нэлээдгүй хойшлов. Учир нь Засгийн газраас ОНРТ-ийн Үндэсний хорооны гишүүнд дөрвөн хүний нэрийг санал болгох ёстой. Эл нэр дэв-шигчдийг байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм.
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар 11 нэр дэвшигчээс дөрвийг нь сонгохоор болсон. Төрийн бус байгууллагуудын чуулганы нэгдсэн хуралдаанаас Засгийн газарт санал болгосон найман хүн дээр өөрсдийн гурван хүнийг нэмж 11 болгосон юм байна. Эдгээр нэр дэвшигчдээс Хадгаламж банкны захирал асан Г.Цэрэнпүрэв, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Н.Баярсайхан, Монгол дээд сургуулийн захирал, эдийн засагч Н.Дашзэвэг нарын нэр хүчтэй яригдаж байгаа сурагтай.
Харин санал болгосон нэр бүхий найман хүнээс түүхч, эрхзүйч Ш.Пүрэвсүрэн, бур ханч лам Г.Пүрэвбат, Тлоб-Арт төвийн захирал, докто рант, телевизийн сэтгүүлч Ч.Мөнхзул, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Х.Чилаажав, доктор С.Галсан, нарыг Монголын урчуудын эвлэлийн хорооны дарга Л.Болдын хамт Үндэсний зөвлөлийн гишүүнд Ерөнхийлөгч нэрийг нь дэвшүүлжээ. Мөн УИХ-аас Үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг томилох учиртай. Үүнд сэтгүүлч Р.Хадбаатар нарын нэр бүхий 22 хүнийг УИХ-аас санал болгоод байгаа юм байна.
Төрийн бус байгууллагуудын нэгдсэн чуулганаас 18, УИХ өөрийн мэдлийн хүрээнд дөрвөн хүнийг нэмж 22 болгосон аж. Эдгээр нэр дэвшиж буй хүмүүсээс ОНРТ Үндэсний зөвлөлийн 15 гишүүнд хэн хэн томилогдохыг өнөөдөр хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаас шийднэ. Байнгын хорооны хуралдаанд нэр дэвшигчдийг танилцуулж, гишүүд гар өргөж бус нууц санал хураалтаар 15 гишүүнийг тодруулах юм байна.
М.БААТАР
(өдрийн сонин 2005-07-15 168)