Ц.Нямдоржийг дарга болсноос хойш УИХ бүтэлтэй хуралдаж чадахаа болив.

УИХ-ын дарга Ц.Нямдоржийн хэт нэг талыг барьж, улс төржих болсноос чуулганы нэгдсэн хуралдаан нь бүтэлтэй хуралдахыг болив. Гишүүд нь ч түүний үгэнд орохоо байж, Ц.Нямдорж дарга ч чуулганаа олигтойхон удирдан хуралдуулж чадахгүй байна. Энэ байдал удаан үргэлжлэх юм бол энэ удаагийн УИХ тарж ч мэдэх нь. Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ч ирц бүрдээгүйгээс ирэх долоо хоног хүртэл хойшиллоо. Ирц бүрдэхгүй байсан шалтгаан нь УИХ-ын сонгуулийн 24-р тойргийн асуудал байв. Сонгууль явагдсанаас хойш эдүгээ нэг жил өнгөрөхөд уг тойргоос сонгогчид УИХ-д төлөөлөлгүй байсаар байгаа. Хэдийгээр Эх орон-ардчилал эсвлээс нэр дэвшигч З.Энхболд ялалт байгуулсан боловч МАХН-аас нэр дэвшигч Д.Сугар түүнийг нь хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандсан. Удаа дараагийн шат шатны шүүхээс З.Энхболдын талд шийдвэр гараад байгаа боловч Д.Сугар болон МАХН хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандсаар байгаа юм. Өдгөө уг асуудал шүүхийн эцсийн шат болох Улсын дээд шүүхийн бүгд хурлаар хэлэлцэгдэх үлдээд байгаа. Гэхдээ бүгд хурлаар хэлэлцэх эсэхийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ч.Ганбат л шийдэх юм байна. Хэрвээ тэрээр хэлэлцэнэ гэвэл бүгд хурал буюу УДШ-ийн бүх шүүгч хуралдаж уг асуудлыг шийдвэрлэх, үгүй гэвэл өмнөх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох аж. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг хувь заяа ерөнхий шүүгч Ч.Ганбатын гарт байгаа гэсэн үг. Иймээс 24-р тойргийн асуудлыг эцэслэж байж УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулья гэж экс эвслийнхэн чуулганы хуралдаанд суухаас татгалзсан юм байна. Ингээд 11 цагаас зарлагдсан чуулганы хуралдаан 13 цагт эхэлж, УИХ-ын дарга ирц бүрдээгүйг хэлээд Д.Идэвхтэн гишүүнд үг хэлэх зөвшөөрөл өгөв. Гишүүн Д.Идэвхтэн Чуулганы хуралдаанд МАХН болон бие даагчид орж ирсэн байна. 62-ын бүлэгт багтдаг гишүүд яагаад байхгүй талаар бүлгийн дэд дарга Р.Гончигдоржоос утсаар лавлахад 24-р тойргийн асуудлыг шийдэхэд улс төрийн дэмжлэг үзүүл гэсэн. Энэ асуудлыг манай нам бус УДШ-ийн бүгд хурал шийдэх учиртай. Тиймээс 13 цаг хүртэл завсарлага авья гэлээ. Харин Э.Бат-Үүл гишүүн Уг нь чуулганы хуралдаан өглөө эхлэх ёстой. Гэтэл МАХН-ын Удирдах зөвлөл өглөө хуралдсанаас цаг нь хойшлогдсон гэж сонслоо. Энэ үнэн үү хэмээн УИХ-ын дарга болон Д.Идэвхтэн гишүүнээс асуув. Түүний асуултад УИХ-ын дарга МАХН чуулганыг хойшлуулаагүй. Төрийн байгуулалтын байнгын хороо өглөө хуралдах байснаас хугацааг хойшлуулсан юм гээд бидэнд даруй шийдвэрлэх олон асуудал байна. Олон нийтийн радио, телевизийн хууль энэ сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн. Гэтэл Үндэсний зөвлөл болон гүйцэтгэх захирлыг томилох гээд тулгамдсан асуудал байдаг. Төрийн өмчөөс олон нийтийн өмчид шилжих үед өмч эзэнгүйдэх гээд хэцүү байна гэлээ. Энэ үед гишүүн Л.Гансүх экс эвслийнхэн яагаад хуралдаанд ирэхгүй байгаа УИХ-ын ээлжит намрын чуулган өндөрлөх гэж байна. Гэтэл нэг тойргийн сонгогчид бүтэн жилийн турш УИХ-д өөрийн төлөөлөлгүй байсаар. З.Энхболдын асуудал УДШ-ийн ерөнхий шүүгч дээр гацчихаад байна. МАХН улс төрийн байдлаар гацаагаад байна. Энэ гацааг гаргаад өгөөч гэж УИХ-ын даргад өмнө нь хандаж байсан. Бид алга болсон юм биш. Энд өрөөндөө хүлээгээд л сууж байна. Өнөөдөр ч энэ гацааг гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг уламжилж байна гэв. УИХ-ын дарга энэ асуудлыг ажил хэргийн журмаар, ярих ёстой газар нь ярих хэрэгтэй гээд чуулганы хуралдааныг 15 цаг хүртэл завсарлуулж байгаагаа зарлалаа.

Т.Ганди, Д.Арвин нар барьцалдан авчээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө МАХН-ын Удирдах зөвлөл УИХ-д сонгогдсон гишүүдийнхээ хамт өргөтгөсөн хурал хийлээ. Эл хурлаар хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцсан байна. Гол асуудал нь Хууль зүйн сайдаар хэнийг томилох, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд хэнийг оруулах, 24-р тойргийн асуудлыг яах зэрэг байж. Хууль зүй, дотоод хэргийн сайдад Д.Идэвхтэн, Д.Одбаяр нарын нэр яригджээ. Д.Идэвхтэнийг мэргэжлийн хүн биш гэдгээр хассан бол Д.Одбаярыг Удирдах зөвлөлийн гишүүд хүлээн аваагүй байна. Нэлээд маргасны эцэст сайдын асуудлыг хойшлуулж, ээлжит бус чуулган зарлан шийдвэрлүүлэх нь зөв гэдэг дээр тогтсон аж. Энэ хугацаанд хэнийг гэдгээ эцэслэхээр болсон сурагтай. Харин Үндэсний зөвлөлд хэнийг оруулах асуудал босоход байнгын хороогоор хэлэлцэх 22 хүн дээр нэмж таван нэр оруулсан гэнэ. Иймээс Төрийн байгуулалтын байнгын хороогоор 27 нэр дэвшигчээс долоог нь сонгохоор болж байгаа аж. Эцэст нь 24-р тойргийн асуудлыг ярилцахад гишүүд нь хоёр тал болон хуваагджээ. Нэг хэсэг нь 24 болон нөхөн сонгууль зарлагдсан 65-р тойргоос өөрийн нэр дэвшигчдийг яаж ийгээд гаргаж, дангаар Засгийн газрыг байгуулна гэж. Бид алийн болгон ингэж аль ч биш явах юм бэ. Дангаараа төрийн эрхийг барих ёстой гэсэн бололтой юм. Харин нөгөө хэсэг нь бид сонгогчид болон ард түмний эрх ашгийг бодолцох ёстой. Яав ч ингэж ёс бус хандаж болохгүй. Сонгогчдыг хүндэтгэх ёстой шүү дээ. 24-р тойрог болон 40 мянган айлын орон сууцны асуудалд ард түмний эрх ашгийг үүднээс хандах нь зөв. Намаа бодож ард түмнийг луйвардаж болохгүй хэмээсэн гэнэ. Үүнээс болж хэсэгтээ л маргаан тэмцэл өрнөж. Эцэст нь Эрүүл мэндийн сайд Т.Ганди, ардчиллынхныг үзэн ядагч Д.Арвин нарын хэрүүл эхэлсэн гэнэ. Тэд бие биенээ Чи би, гичий жингэртээ хүртэл доромжлон эцэст нь барьцалдаж авснаар тэдний хэрүүл өндөрлөсөн сурагтай.

Намууд ажлын хэсэг байгуулж зөвшилцөл хүчинтэй эсэхээ ярих бололтой.
Үдээс хойш 15,30 цагаас хойш МАХН-ын дийлэнх гишүүд чуулганы таниимд орж гаран, үүдний өрөөнд сумо бөхийн барилдаан харсан шиг цагийг нөгцөөж байлаа. Зарлагдсан хуралдаан цагтаа бус 17,25 цагт эхлэв. УИХ-ын дарга үдээс өмнөх байдал давтагдаж гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа тул чуулганы хуралдааныг ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа гэж зарласнаар энэ өдрийн чуулган өндөрлөлөө. Үүний дараа УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн Улс төрийн бяцхан зөрөлдөөнт явдал боллоо. 24-р тойргийн асуудлыг ярилцаж, хэлэлцээд шийдвэл болох л байх. Саяхан намуудын дарга нар уулзаж ярилцлаа. Тэгээд хоёр талаас ажлын хэсэг байгуулахаар болсон. 2004 онд байгуулсан зөвшилцлийн бичиг баримт хүчин төгөлдөр байгаа эсэх гээд олон асуудлыг ярилцах болно гэж байлаа.

Б.Сүлд
2005.07.16, Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button