МАХН ард түмнийг басамжилж 24-р тойргийг өгөхгүй нь ээ

Уг нь энэ тойрогт УИХ-ын 2004 оны сонгуулиар ТӨХ-ны дарга З.Энхболд ялалт байгуулсан юм. Гэвч энэ ялалтыг МАХН хүлээн зөвшөөрөхгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Одоо бүр өгөхгүй гэдэг дээрээ тулжээ. Тэд энэ тойрогтой үхэн хатан зууралдаж байгаа гол үндэслэл нь Засгийн газраа дангаараа байгуулах зорилгод тулгуурлаж байгаа гэж улс төрийн хүрээнийхэн үздэг. Ард түмэн ардчиллыг дэмжиж 2004 онд ардчилсан хүчинд 40 суудал олгосон юм. Гэтэл түүнийг ямар нэг байдлаар будлиантуулсаар тоог нь цөөрүүлж чадсан. Түүндээ ханахгүй өнөөдөр дээрх 24-р тойргийг бас л МАХН авах юм байх. Иймд МАХН парламентын нэг суудлыг ардчилсан намаас биш ард түмнээсээ харамлаж байна. 24-р тойрогт ялалт байгуулсан З.Энхболдыг тэд шүүхэд өгсөн боловч нийслэлийн Захиргааны хэргийн шүүх түүний талд шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэр Дээд шүүхэд дахин хянагдаж баталгаажсан. Гэвч МАХН дахиад л шүүхэд өргөдөл гаргаж гацаасан. Өнгөн талаас нь харвал 24-р тойргийн асуудал шүүх дээр удаад байгаа мэт харагдаж байгаа юм. Үнэн чанартаа бол МАХН чангаагаад байгаа хэрэг. Тэд өргөдөл гаргасан учраас асуудал Дээд шүүх дээр байгаа мэт харагдаад байгаа билээ. Нэгэнт гомдогч тал буюу МАХН гомдол гаргасан учраас шүүх үүнийг эцэслэн шийдэх боломжгүй болчихож байгаа хэрэг. Тэд гомдоод л байвал шүүх шийдэж чадахгүй гэсэн үг. Ардчилсан намаас нэг суудал харамласан МАХН ард түмнийг басамжилж дуусахгүй юм даа. Ард түмэн сонгосон, З.Энхболд сонгогдсон, МАХН гомдсон энэ дүр зураг хэдий болтол үргэлжлэх юм бол доо. Уг нь улс төрийн тохиролцоогоор24-р тойргийг МАХН Ардчилсан намд өгөхөөр шийдсэн гэдэг. Энэ тохиролцооноосоо өнөөдрийг хүртэл тэд бултаж зутсаар байна. Шинэ сонголт хийсэн ард түмэн ард нь хохирсоор байгаа юм. МАХН засгийн эрх л барьж байвал тэдэнд ард түмэн хохирох бага хэрэг болжээ. Ард түмний төлөө гэж тэд хэлдэг нь аман дээрээ байдаг болохоос ажил хэрэгт нь байдаггүй гэдэг нь эндээс харагдаж байна. Тэд ард түмнээс илүү амиа, албан тушаалаа бодох юм. Албан тушаалгүй бол үхэх нь ээ дээ.

Г.Эрдэнэбат.
2005.07.16, Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button