Р.Гончигдорж Зөвшилцөж буй талууд нэгнийгээ буруутгаснаар асуудлыг шийдэхгүй.

Тэрбээр УИХ 24-р тойргийнхоо асуудлыг шийдэж байж цааш алхах ёстой гэсэн хатуу байр суурьтай байна.

-Өнөөдөр /өчигдөр/ 11 цагаас зарлагдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдсангүй. Та бүхний хуралдаандаа сууухгүй байгаа шалтгааныг 24-р тойргийн асуудалтай холбон Л.Гансүх гишүүн чуулганы танхимд товч дуулгасан. Энэ ямар учиртай юм бэ?
-Ганцхан өнөөдөр ч биш ер нь УИХ-ын чуулганы хуралдааныг наадмын дараа болгож үргэлжлүүлсэн явдал ч гэсэн 24-р тойргийн асуудлыг сонгогчдын эрх ашгийн үүднээс шийдвэрлэх ёстой гэдгийг нотолсон хэрэг.
/Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Р.Гончигдорж тэргүүтэй экс эвслийн гишүүд хүрэлцэн ирэлгүй тарсныг бид өмнө нь мэдээлсэн/ Бид өнөөдөр хамтарсан Засгийн газараа дэмжсэн олонхийн бүлэгтэй ажиллаж байна. Хамтарч ажиллана гэдэг бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж Засгийн газрыг энэ чиглэлд хяналттай, хүчтэй ажиллуулахын төлөө л байгуулагдсан бүлэг гэсэн үг. Гэхдээ хамтарсан бүлэг гэдэг энэхүү зохион байгуулалт маань ардчиллын үндсэн зарчмуудаас ухрах тухай асуудал биш. Тиймээс өнөөдөр ардчиллын үндсэн зарчмын нэг иргэдийн сонгох, сонгогдох эрхийн асуудал хөндөхөс өөр аргагүйд хүрлээ. Асуудлыг ард түмэн нь нэгэнт өөрийнхөө шийдлээр хийчихээд байхад түүнийг нь ингэж сунжруулж хэрхэвч болохгүй. Бид энэ тойргийн асуудлаар 65-тай барьцаж байгаа ч хэрэг биш. Гэтэл үндсэн сонгууль дуусаагүй байхад нөхөн сонгуулийн асуудал яригдаж байна. Тиймээс юуны өмнө үндсэн сонгуулиа дуусгах ёстой гэсэн байр суурийг бид илэрхийлж байгаа юм. Утга учрын дарааллын тухай асуудлыг л бид энд хөндөөд байгаа болохоос нөхөн сонгууль болдог хугацаандаа болох учиртай.

-Та бүхний энэ байр суурийг УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн чуулганы танхимд сая танилцуулахдаа шүүхийн шатанд яваа 24-р тойргийн асуудалд УИХ хөндлөнгөөс оролцох эрхгүй гэж тайлбарлаж байсан?
-Шүүх дээр байгаа асуудал гээд үүнийг мөнх үргэлжлүүлж болно. Шүүх эрх мэдэл ч ялгаа байхгүй. Ард түмнээс үйлчлэлтэй байдаг. Ард түмний төлөө үйлчлэхийн тулд оршдог. Ард түмний хамгийн том эрх нь улстөрийн эрх. Тэгэхээр энэ эрхэм эрхийг нь жил гаруй хөсөрдүүлсэн асуудал нь Үндсэн хуулийн аль ч байгууллагын хувьд Үндсэн хуулиа агуулгаар нь, утга санаагаар нь, ард түмнийхээ эрхтэй хамт зөрчиж байгаа хэрэг юм. Энэ агуулгаар асуудалд хандах хэрэгтэй. Тэрнээс энэ асуудлыг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хүргэлээ гээд нэмэлт мөрдөн байцаах, нэмэлт шалгах, нэмэлт тогтоох асуудал огт байхгүй. Байхгүй зүйл дээр энэ асуудлыг сунжруулна гэдэг нь эс үйлдлээр Үндсэн хуулиа зөрчиж байгаа хэрэг. Ийм үйлдлийг ардчилсан нам хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

-Энэ асуудлаар олонхийн бүлэг дотроо ойлголцож болохгүй байгаа юм уу. МАХН-тай зөвшилцөж болоогүй юм уу?
-Ер нь бол зөвшилцөл маш их ур ухааныг шаарддаг. Хоёр тал аль аль нь хүлээцтэйгээр асуудалд хандах учиртай. Үйл явц явж байна. Би МАХН-ыг зөвшилцлийн үйл явцаас ухарчихсан гэж бодохгүй байна. Итгэж байна. Энэ асуудлаар ч гэсэн ойлголцоно байх гэж найдаж байна. Үндсэн хуулийн байгууллагууд ч асуудлаа ойлгож байгаа байх. Ойлгох тийм хугацаа, цаг нь ч болсон. Зөвшилцөж байгаа талууд нэгнийгээ буруутгаж байгаад асуудлыг шийдэх, буруутгаж байгаад юм хийж бүтээнэ гэж хэзээ ч байдаггүй. Итгэлцэж байж л хийнэ, бүтээнэ, урагшилна гэж бодож байгаа. Хамтарч асуудлыг шийдэх ёстой.

-Нөхөн сонгуулийг эхлүүлж байгаагаа өнөөдөр /өчигдөр/ СЕХ албан ёсоор хэвлэлийн хурал хийлгэж зарлалаа. Улс төрийн намууд ч энэ сонгуульд нэлээд ач холбогдол өгч байх шиг байна. Танай нам энэ нөхөн сонгуульд хэрхэн оролцох вэ?
-Би нөхөн сонгуульд ач холбогдол өгөхөөс илүү үндсэн сонгуульдаа ач холбогдол өгөх ёстой гэж үзэж байна. Яагаад нөхөн сонгуулийг гишүүний орон гарснаас хойш 14 хоногийн дотор зарлаж, дараагийн гишүүнийг сонгох нөхөн сонгуулийг 45 хоногийн дотор явуулдаг вэ гэвэл тухайн тойрогт сонгогчид УИХ-д өөрийн төлөөлөлтэй байх улстөрийн эрхээ дамжуулан эдлэх эрхтэй нь холбоотой. Өөрөөр хэлбэл, сонгогчид тодорхой хугацааны дараа заавал өөрийн төлөөллөө УИХ-д суулгах улстөрийн эрхээ эдлэх ёстой гэсэн үг. Тэгвэл өнөөдөр нөхөн сонгуулийн тухай яриахаасаа өмнө үндсэн сонгууль нь болж өнгөрөөд жил тойрч байхад Өвөрхангайн 24-р тойргийн сонгогчид төрд төлөөллөө оруулж чадаагүй л байна. 24-р тойргийн сонгогчдыг жил гаруй хүлээлгэсэн энэ улстөрийн хариуцлагыг өнөөдөр улстөрийн шийдэл гаргагч нар нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй байна. Энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасан. Гэхдээ энэ бол Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр шүүх асуудал биш байх ёстой.
Угаасаа энд агуулга нь улстөрийн л юм байгаа юм. Яагаад гэвэл энэ асуудлыг МАХН-аас эш үндэстэйгээр /нэхэмжлэлтэйгээр/ шүүхийн эцсийн шатанд нь энэ асуудлыг тавиад байгаа. Өмнөх дөрвөн шатны шүүх бүгд З.Энхболд гишүүнийг энэ тойрогт ялсан тэр л шийдлийг нь баталгаажуулсан байгаа. Тийм учраас хамгийн түрүүнд шийдэх зүйл бол 24-р тойргийн асудлыг шийдвэрлэх. Түүний дараагаар 65-р тойргийн нөхөн сонгуулийн тухай ярих хэрэгтэй. Тэрнээс өмнө 65-р тойргийн тухай ярих нь өөрөө утга учрын хувьд, очер дарааллын хувьд, сонгогчдоо хүндэтгэх хүндэтгэлийн хувьд үнэхээр болчимгүй зүйл гэж бодож байна.

-24-р тойргийн асуудлыг эхлээд шийдэж байж 65-р тойргийн нөхөн сонгуулийн тухай ярих учиртай гэж та хэллээ. 24-р тойргийн асуудал шийдэгдэхгүй бол танай нам 65-р тойргийн сонгуульд оролцохгүй гэсэн үг үү?
-Сонгуульд оролцох эсэх бол асуудал биш. 24-р тойргийн асуудлыг заавал шийдэх л учиртай гэдгийг онцолж хэлээд байгаа хэрэг. Сонгуульд оролцох оролцохгүй гэдэг шалтгаанаар энэ асуудлыг томьёолж ч байгаа юм биш. Харин яагаад нөхөн сонгууль нь явагдаад байхад үндсэн сонгууль нь өнөөг хүртэл дуусаагүй байгаа юм бэ гэдэг нь өөрөө маш том асуудал.

-Намууд 65-р тойргийн нөхөн сонгуульд нэлээд өндөр ач холбогдол өгч байна. Танайх энэ тойрогт хэнийгээ нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээ ярилцсан уу?
-Аливаа сонгуульд намууд ач холбогдол өгч өөрийнхөө төлөө бодохоос илүү сонгогчид төрдөө төлөөллөө суулгах улстөрийн эрхийг нь л бодолцох хэрэгтэй. Ардчилсан нам ийм л бодолтой байгаа.

-Та бүхэн төрийн ордонд хүрэлцэн ирж өрөө өрөөндөө байгаа мөртлөө чуулганы хуралдаандаа суухгүй байгаа. Өнөөдрийн чуулганы хуралдааныг УИХ-ын дарга үдээс хойш 15 цаг болгож хойшлуулсан. Та бүхэн хуралдаандаа суух уу?
-Одоогоор мэдэгдээгүй байна.

Д.Заяа
2005.07.16, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button