Богд ууланд түймэр гарчээ

эмнэлгийнхний зүгээс анхааруулж эхэлсэн. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өчигдөр гэхэд л +36 хэм хүртэл хална гэсэн. Үүнийг сонссон хүн бүр л ажлын өдөр буе амралтын өдөр таарсан нь яамай хэ-мээж байсан юм. Үнэхээр хөрсөн дээрээ зарласан хэмжээний халуунд хүрсэн байх талтай ч нийслэлчүүд өдөржин нар үзсэнгүй битүү утаан дунд хөлсөө арчиж өнгөрөөв.
Учрыг тодруулбаас Богд ууланд түймэр гарчээ. Гарах гарахдаа дөрвөн газар түймэр гарсан байна. Түүний гурвыг нь унтраагаад байгаа аж. Ер нь долдугаар сарын 7-нд Нүхтэд анх түймэр гарсан бол 10-ны өдөр биднийг наадамдаж байхад Их тэнгэрийн амны Жаргалантад түймэр гарчээ.
Харин хамгийн сүүлд буюу хоёр хоногийн өмнө Их тэнгэрийн амны Зайсангийн ойролцоо Зүүн ширээтэд зургаан га орчим газар түймэрт өртжээ. Бага тэнгэрийн амны Залаатад ч мөн гал гарсан байна. Түймрийг унт-раахаар 90 гаруй хүн тэнд ажиллаж байгаа бөгөөд одоогоор хоёрыг нь унтрааж, Богд
хан уулын Дархан цаазат газарт хүлээлгэж өгөөд байгаа гэнэ. Харин Зүүн ширээтэд гарсан түймрийг цурманд нь оруулаад байгаа аж. Гарсан түймрийг унтраахаар ажийлаж байгаа хүмүүс тэнд нь уегүйгээс дороос усаа үурч очиж байгаа гэнэ. Нэг хүн 20-30 л ус үүрч түймэр гарсан газраа хүрээд галыг унтрааж буй аж. Хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас гарсан галыг унтрааж хүчрэхгүй бол Богд уулын орчимд амарч байгаа хүмүүсийг дайчлахаа холбогдох байгууллагууд мэдэгдэж байна.
/Өдрийн сонин 170/
С.ТҮШИГ