Монголын далбаатай хөлөг онгоцууд хэл аманд орохгүй болох нь

Манай төрийн далбаатай хөлөг онгоц руу дайрах, эсвэл манай далбаатай онгоцыг хулгайн тээвэрт ашиглах явдал гарч тэр болгонд Монгол Улсын нэр муугаар дуул
дах болсоор удаж байгаа. Тэгвэл одооноос эхлэн Монголын төрийн далбаатай далайн хөлөг онгоц, түүний багийнхан болон зорчигчдын эерэг хууль буе үйлдэл хийх, тэд ч өөрсдөө хууль буе үйлдэлд орох явдал эцэс болж байна. Учир нь манай улс дээрх хууль буе үйлдлээс урьдчилан сэргийлэх, эдгээрт хяналт
тавихтай холбогдсон олон улсын хэм хэмжээ, стандартуудад нэгдэн орж энэ талын холбогдох баримт бичгийг УИХ-аар соёрхон батлуулахаар болоод байна. Эдгээр бичиг баримтад Ром хотноо 1988 онд батлагдсан Далайн навигацийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай конвенц, уг конвенцийн нэмэлт протокол болох Эх газрын хормойд байрлуулан суурилуулах төхөөрөмжийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай протоколууд орж байна. Дээрх хоёр протоколын эхнийхэд 116 улс нэгдэн ороод байгаа бол сүүлийнхэд нь 106 улс оролцогч тал болоод байна.
/Өдрийн сонин 170/
Б.БИЛГҮҮН