Айвенхоу майнз-ийн гэрээнд эргэлзээтэй зүйл олон байна

байгуулах тогтвортой байдлын гэрээний төсөл бидний өмнө байна.
БАТЛАГДМГҮЙ БАЙГАА ЭНЭ ГЭРЭЭ МОНГОЛ УЛСАД АШИГГҮЙГ ГАДААДЫН ШИНЖЭЭЧ ДҮГНЭЖ БАЙНА
Энэхүү гэрээний төслийг интернэтэд зарим веб сайтад байрлуулсантай нэг үе хүмүүс танилцаж амжсан билээ. Харин гэрээний оригналь гэж хэлж болох эх нь Засгийн газрын зарим гишүүн болон Үйлдвэр, худалдааны болон Сангийн яамны холбогдох албан тушаалтан хүмүүсийн ширээний нүдэнд батлагдахаа хүлээгээд байж байгаа, Саяхан манай оронд ирсэн АНУ-ын Колумбын Их сургуу-лийн Олон улсын болон Тө-рийн удирдлагын Их сургуульд туслах профессор Женик Радон удахгуй батлагдах гэж буй Айвенхоу майнз компанийн дээрх гэрээний заалтуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Ингэхдээ тэрээр заалт бүр дээр анализ хийж өөрийн дүгнэлтээ танилцуулсан би¬лээ. Уг танилцуулгаар бол энэхүү гэрээ Монголын талд ямар ч ашиггүй хийгдсэн гэж үзэх талтай байна. Эдгээрийг гэрээний заалт бүрээр тайл-барлаж танилцуулсныг дор нийтлэв.
Энэ дашрамд дурдахад ноён Женик Радон нь Каспийн тэнгисийн районд нефть дам-жуулах хоолойн хэд хэдэн төсөл гэрээ хэлцэл дээр ажиллаж байсан. Мөн Стэнфордын Хуулийн болон Бизнесийн сургуульд тус тус багшилж байсан. 2000 онд Гүржийн Засгийн газраас Огбег от опог өргөмжлөл авч байсан хүн аж. Тэрээр сэтгүүлчдэд уул уурхайн зохи-цуулалтын үндсэн ойлголт, гэрээ, лицензүүдийг олон нийтийн сонирхож буй өнц-гөөс авч үзэх нь, уул уурхайн компаниудын ашиг сонирхол, байр суурь гэсэн сэдвээр лекц уншсан юм.
Нэгд, дээр дурдсанаар гэрээг нэг талаас Монгол Улсын Засгийн газар, нөгөө талаас Айвенхоу майнз лимитед болон түүний охин гэж хэлж болохоор Айвенхоу майнз Монголия инк ХХК-ийн хооронд байгуулна гэсэн нь
Монгол Улс гадаадын талаас хоёр ч компанитай зэрэг гэрээ хийхээр байдал үүсч байгааг анхаарах хэрэгтэй аж. Энэ нь дээрх хоёр компанийн аль аль нь ямар хариуц-лага хулээхийг мэдэх нь чухлыг харуулж байна.
Гэрээний нэг буюу Ерөнхий зүйлийн 1.2-д Хөрөнгө оруулагчийг Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруу-лалтын хэмжээг нь үндэслэн Стратвгипн хөрөнгө оруу-лагч гэж үзэх бөгөөд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн гурав дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасны дагуу хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтын анхны хэмжээ нь 70 сая ам.доллар, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 1,5 тэрбум ам.доллараас доошгүй байх тул гэрээ хүчин төгөлдер болсон өдрөөс эхлэн энэхүү гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулав гэсэн нь нэгд, Айвенхоу майнз нь дээрх хугацаанд ХАОАТ, НӨАТ зэрэг татварыг төлөхгүй нь. Төлөх татварын хэмжээ бага байна гэдэг нь тухайн компани орлого, ашгийг тэр хэмжээгээр богино хугацаанд ихээр олно гэсэн үг. Энэ нь монголчуудын хүсэн хүлээсэн хэмжээнд байж, ажиллаж чадахгүй гэсэн үг аж.
Тэгэхээр гэрээний энэхүү заалтад Айвенхоу майнз гэрээгээ яагаад 15 жилийн хугацаатайгаар хийх гэж бай-гааг тодруулах хэрэггэй болж байна. Үүнийг ХАОАТ, НӨАТ зэрэг үндсэн татваруудтай холбогдуулан тодруулах хэ-рэгтэй байгаа нь харагдаж байна.
Харин гэрээний дутагдалтай олон заалтыг нэг бүрчлэн өгуулэхийн өмне гэрээний сүүлийн буюу арвандөрөвт, Бусад зүйл гэдгийн 14.4-т Гэрээний хувиуд адил хучин-тэй бөгөөд хэрэв гэрээг тайлбарлах, хэрэгжүүлэхэд болон маргаан гарвал англи хэл дээрх эхийг баримтална гэсэн нь гэрээг тухайн нэг талын тогтолцоонд оруулж өөрсдийнхөөроө тайлбарлах байдлыг үусгэж байгаа аж. Учир нь улс улсын хэл өөр өөр байдаг. Үг хэллэгэд анхаарах зүйл их байдаг учир уүнд нэлээд ач холбогдол егөхийг ноён Жөник Радон сануулж байлаа.
Энэ заалтаар бол монголчууд англи хэлийг, тэр дундаа олон улсын шүүх болоод тухайн салбарын хэллэгийг сайн мэдэх хэрэгтэй болж байна.
Цааш нь гэрээний 1.6-д Тэрээ хүчин төгөлдер болсон өдрөөс хойш Засгийн газар болон Хөрөнгө оруулагч нар энэхүү гэрээгээр зохицуулагдаагүй, одоогийн мөрдөж буй хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай байж болох асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хэлэлцээр хийж болно гэж заасан нь хөрөнгө оруулагчтай холбоотойгоор тухай бүр хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэсэн үг аж. Энэ нь нэг талыг барьсан, тухайн хөрөнгө оруулаг-чид ая тал зассан заалт бол-жээ. 3.1-д Хөрөнгө оруулагч нь ашигт малтмал ашиглах 6708А, 6709А, 671ОА, 6711А тоот лицензийг Ашигт малт-малын тухай хуульд заасны дагуу 60 жилийн хугацаатай эзэмших бөгөөд Хөрөнгө оруулагчийн хүсэлтээр уг лицензийг нэг удаа 40 жилээр сунгаж болно гэсэн нь хуульд заасан 60 жилээс цааш даварч хугацааг заажээ. Мөн 4.2-д Засгийн газар нь Газрын тухай хууль болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу зөвхөн тусгай хэрэгцээ эсвэл олон нийтийн ашиг сонирхлын үуднээс Хөрөнгө оруулагчаас газрыг буцааж авч болно. Хэрэв Хөрөнгө оруулагчийн эзэм-шилд байгаа аливаа газрыг Засгийн газар буцааж авах тохиолдолд ялгаварлан га-дуурхахгүй зарчимд тулгуурлан Монгол Улсын хууль болон олон улсын зарчмыг ундэслэн тоггоосон хэмжээний нөхөн олговрыг хөрөнгө оруулагчид олгоно гэх мэт үл ойлгогдох үг хэллэг бүхий заалт ч байна.
Цааш нь гэрээний байгаль орчны тухай заалтууд нь дийлэнхдээ байгаль орчныг шууд сүйтгэж хохироохгуй гэж тусгаагүй нь тэр бүрт хохир-лыг төлөөд болно гэсэн санаа байгааг зарим заалтаар тайлбарлаж бачйсан юм. Жишээ нь, 5.10-д Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төсөлд хэрэг-лэх уены хэрэглээг аль болох багасгах, уены нөөцийг ур дунтэй ашиглах, хэрэглэсэн усыг дахин ашиглах зорилгоор зохих (сайн гээгүй байна) арга, технологийг хэрэгжүүлнэ гэжээ. Ингэхдээ энэ заалтад орчин үеийн сайн техник, технологийг ашиглана гээгүй байна. Энэ нь заалтууд тов тодорхой буе байгааг харуулж байна.
8.13-т Хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, техник, тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материал, оюуны өмч болон хуу-лияр зөвшөөрөгдсөн бусад байдлаар хийх эрхтэй гэсэн нь оюуны өмч гэдэгт үүний үнэ цэнийг тодорхойлох хэцүү тул энэ заалт мөн л бүдэг бадаг байна гэсэн үг. Цаашлаад гэрээний есдүгээр буюу Сайдын эрх уүрэг гэдэг булэг нь аль ч талд бараг хэрэггүй, илүүдсэн, тухайн хөрөнгө оруулагчийн талаас ач холбогдол өгч магадгүй заалтуудтай болсныг ноён Женик Радон өгүүлж байлаа.
Гэрээний 13.1.2-т Монгол Улсын нутаг дэвегэрт хамаарах, тус улсын хуульд зохи-цуулалт нь байгаа буюу үл хөдлөх эд хөрөнгө, байгаль орчин, газар, уе, дэд бүтэц, ашигт малтмалын орд газрыг ашиглах, татвар, төлбөр, хураамж, хөдөлмөр, ажиллах хүч, тусгай зөвшөөрөл, гэрээ тайлбарлах, хууль хоорондын зөрчпийг шийдвэрлэхтэй хол-богдсон асуудлыг шийдвэр-лэхэд Монгол Улсын хуу-лийг хэрэглэнэ гэсэн нь гоё үг өгүулбэрээс цаашгүй болжээ. Учир нь дээрх дурдагдсан харилцаа, асуудлыг тухайн нэг улсын бус Олон улсын Арбитрын хуулиар зохицуулж хэрэглэдэг аж. Тэгсэн мөртлөө дараа-гийн заалт буюу 13.1.3-т Энэхүү гэрээний 13.1.2-т зааснаас бусад асуудалд Англи улсын хуулийг хэрэглэнэ гэжээ. (Хоорондоо ямар ч логик авцалдаагүй) Гэтэл Англи улсын хууль өөрийн гэсэн тогтолцоотой. Эцсийн эцэст Английн хууль монголчуудад ямар ашигтай байна вэ гэдгийг бодолцох ёстой болж байна.
2000-2004 оны Н.Энхбаярын Засгийн газрын үед анх хийгдсэн Монгол Улсын Засгийн газар, нөгөв талаас Айвенхоу майнз лимитед болон туүний охин гэж хэлж
болохоор Айвенхоу майнз Монголия инк ХХК-ийн хооронд байгуулах тогтвортой
байдлын гэрээний төсөл ийнхүү нэг талыг барьсан, эргэлзээтэй зүйл олонтой,
Монгол Улсад ямар ч ашиггүй хийгдсэнийг гадаадын шинжээч, судлаач эрдэмтэн тайлбарлаж байна.
Б.БОЛД
/Өдрийн сонин 170/