Эдийн засаг ирэх гурван жилд өртөмтгий хэвээр байх нь

энэ онд эрчимтэй өсч 2006-2007 онд эдийн засгийн эрүүл өсөлт хүрээгээ тэлнэ хэмээн Азийн хөгжлийн банк (АХБ)-наас өнгөрсөн долоо хоногт гаргасан томоохон тайланд дурджээ. Тэгвэл Монгол Улсын эдийн засаг ямар байх нь вэ?
Эдийн засгийн ашигласан нөөцийг дотоод, гадаад эх үүсвэр талаас нь авч үзвэл 15 хувийг гадаадын зээл тусламжаар бүрдүүлж байна гээд Монгол Улсын хөгжлийн хэтийн төлвийг тусгасан хөтөлбөрөө танилцуулж байна. Үүнд Монгол Улсын хөгжлийг 20042010, 20112015, 20162021 гэсэнгурван үе шаттайгаар боловсруулжээ.
Өнгөрсөн жил Монголын ДНБ-ний хувь хэмжээ өмнөх онтой нь харьцуулахад бараг хоёр дахин өсч 10,6 хувьд хүрч байсан бол ирэх гурван жилд эдийн засгийн өсөлт дунджаар долоон хувь болох төлөвтэй байна гэж АХБ-наас гаргасан томоохон тайланд дурджээ.
Монголын эдийн засаг өнгөрсөн жил огцом өсөхөд мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон уул уурхайн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт нэмэгдсэн, дэлхийн зах зээл дээр экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ огцом дээшилсэн зэрэг хүчин зүйл онцгой нөлөөлсөн гэж АХБаас жил бүр тус бүс нутгийн эдийн засгийн чиг хандлага ямар байх талаар таамаг дэвшүүлдэг Азийн хөгжлийн урьдчилсан төлөв байдал хэмээх тайлангийн энэ оныход бичигджээ.
Сүүлийн жилд Монголд эдийн засгийн өсөлт нэмэгдсэн хэдий ч эдийн засгийн суурь сайтар бэхжээгүй тул гадны хүчин зүйлд өртөмтгий хэвээр байх болно. Иймд эдийн засгийн өсөлтийг хангах, ажлын байр нэмэгдүүлэхэд төсөв, мөнгөний зөв бодлого явуулах, эрүүл санхүүгийн салбар, хувийн хэвшлийг цаашид хөгжүүлэх нь нэн чухал байх болно гэжээ. Эдийн засгийн өсөлт амьдралын түвшинг дээшлүүлэхэд тус дөхөм болж байгаа ч гэсэн ядуурлын хэмжээ буурахгүй, ажилгүйдлийн түвшин өндэр хэвээр байгаа нь Засгийн газраас макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг цаашид либералчлах, төрийн байгууллагын үйлчилгээг ил тод байдлаар сайжруулах замаар ядуурлыг бууруулахыг зорих хэрэгтэй байна гэжээ.
ТӨСВИЙН АЛДАГДАЛ 3,5 ХУВИАС ХЭТРЭХГҮЙ
Тээврийн өртөг зардал өндөр, дэд бүтэц хангалтгүй хөгжсөн, зээлийн хүртээмж муу байгаа зэрэг нь Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварт саад болж байна. Хувийн хэвшлийг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон хууль тогтоомжууд бүрэн хэрэгжээгүй байна. Зээлийн хүү өндөр, хугацаа богино байгаа нь ялангуяа жижиг бизнесийн хөгжлийг хязгаарласаар байна гэжээ.
Нийслэл болон хот суурин газрын хурдацтай хөгжлийг дагаад барилгын болон үйлчилгээний салбар мэн өсөх хандлагатай байна. Хөрш БНХАУ болон ОХУ руу гаргадаг зэс, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хэмжээ өсөх төлөвтэй байгаа хэдий ч цаашдаа дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ одоогийнх шигээ өндэр байх магадлал бага байна хэмээн уг урьдчилсан мэдээнд анхааруулжээ. Жуулчлалын дэд бүтэц сайжрахын хэрээр энэ салбарт өсөлт гаргах магадлалтай юм. Уул уурхайн салбараас олох татварын орлого өссөний зэрэгцээ татвараас зайлсхийх явдлыг багасгаж чадвал үүнтэй холбоотойгоор Монгол Улс төсвийн алдагдлаа ирэх гурван жилд ДНБний 3,5 хувиас бага түвшинд барьж байх төлөвтэй байна хэмээн Азийн хөгжлийн урьдчилсан төлөв байдал хэмээх тайланд дурьдсан байна.
ХӨГЖЛИЙН ХЭТИЙН ТӨЛВИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Монгол Улсын эдийн засгийн талаархи АХБны ирэх гурван жилийн таамаг ийм байгаа бол манай улсын ШУА, Үндэсний хөгжлийн хүрээлэнгээс гаргасан прогнозоор сүүлийн жилүүдэд эдийн засаг өссөөр ирсэн боловч энэ нь тогтворгүй, жигд бус байгааг хүлээн зөвшөөрчээ. Эдийн засгийн ашигласан нөөцийг дотоод, гадаад эх үүсвэрталаас нь авч үзвэл 15 хувийг гадаадын зээл тусламжаар бүрдүүлж байна гээд Монгол Улсын хөгжлийн хэтийн төлвийг тусгасан хөтөлбөрөө танилцуулж байна. Үүнд Монгол Улсын хөгжлийг 20042010, 20112015, 20162021 гзсэн гурван үе шат
тайгаар боловсруулжээ. Үүнд тусгаснаар 20042010 гэхэд макро эдийн засаг тогтворжиж, экспортын үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжиж, эдийн засгийн бүтцэд аж үйлдвэр давамгайлж, уйлдвэрлэлтехнологийн паркууд бий болж, гадаад худалдаа өсч, төсвийн алдагдал буурч, эдийн засгийн өсөлт 5,57 хувиас доошгүй байх боломжтой гэжээ.
Б.БОЛД
(Өдрийн сонин 170)