Д.Лүндээжанцан дарга орлогоо нуухгүй

УИХ-ын дэд даргын орлогын мэдээллийг онцолж нэхэх шалтгаан сэтгүүлчдэд байсан юм. Учир нь тэрбээр Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах, хяналт тавих ундэсний зөвлөл хэмээх урт нэртэй байгууллагыг тэргүулдэг. Олон нийтийг соён гэгээрүүлэх нь Авлигатай тэмцэх үндэсний эөвлөлийн нэг уүрэг гэж Д.Лүндээжанцан тодорхойлсон. Харин орлогоо нийтэд дэлгэхдээ дурамжхан ханддаг гишүүддээ өөрийн биеэр үлгэрлэх эсэхийг түүнээс лавлахад -Надад нууж хаах юм байхгүй. Хууль ном нь гарахаар төрийн өндер албан тушаалтан, лиценз, зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтны орлогыг хянадаг тогтолцоо бий болно гэлээ. Авлигын эерэг хууль боловеруулж, өргөн барих шатандаа яваа нь үндэсний зөвлөлийн гол амжилт гэж тэрбээр үзэж байна. Авилгатай тэмцэх бие даасан баигууллага бий болгох шийдэлд хүреэн нь сүүлийн арваад жилийн яриа хэлцэл эөвшилцлийн үр дүн гэлээ. Өнгөрсөн жил авилгын олон хэрэг бүртгэгдсэн ч 11 нь л шүүхээр шийдэгджээ. Туе үндэсний зөвлөлийнхөн Авилгын эерэг төслийн уралдааныхаа дүнг сэтгүүлчдэд танилцуулсан юм. Шалгарсан төслүүдийн нэрийг харахад л соён гэгээрүүлэх номинацдаа онцгой ач холбогдол өгсөн нь илэрхий. Зориг сангаас санал болгосон Боловсролын баигууллага дахь авилга Монгол Улсын хөгжлийн ирээдүйд нөлөөлөх нь эссэ уралдаан, Либериал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Авилгын эерэг хамтдаа судалгаа, сургалт, сурталчилгаа, Нийгмийн дэвшил-эмэгтэйчүүд хөдөлгөөний Иргэдэд зориулсан ёс зүйн гарын авлага бэлтгэх, Эрдэнийн говь төвийн Авилгад аранга сургалт сурталчилгаа, судалгаа, Соёмбо интертайнмэнт студи-ийн Гарц авилгын эерэг баримтат кино, Орхон-ХХ1 зуун Дархан-Уул аймгийн олон нийтийн мэдээллийн ТББ-ын Хөсрийн өвегуй цэцэрлэг уран сайхны кино санхүүжилт авах болжээ.
/Өдрийн сонин 170/
Б.ЯНЖМАА