Хийсэн гэмээ өөрөө хүлээснээс амийг нь хэлтрүүлжээ

Yүнийг үйлдэгч нь тус зочид буудалд урьд нь ажиллаж байсан гэх Х.Ганзориг гэдэг залуу байлаа.
Зуны дэлгэр цаг айлсан ирж, гадаадын жуулчдад Мон¬гол орон үнэд хүрч байна. Энэ зуны хувьд урьд жилүүдээс илүүтэйгээр тэнгэр хурмаст хахир ааш гаргаж, аагим халуунаар төөнөн амь тэмцүүлж, хааяа нэг тоотойхон бороо хур хайрлалаа гэхэд түүнээсээ эсэн юм болж, аянга буулган хүний амь насыг авч одох нь олшров. Хэдийгээр байгаль цаг уур ийн таагүй байгаа ч, манай орныг зорих гадаадын жуулчдын цуваа тасрахгүй байгаа нь сайн хэрэг. Монголдоо хамгийн томд, бас үнэтэйд тооцогдох Чингис зочид буудалд л гэхэд өрөө олдохгүй байна гэхээр эх орныг маань сонирхсон айлчин гийчдийн хөлд дараастай байгаа нь тодорхой болов уу. Нийслэлийн хэмжээний хуруу дарам цөөхөн томоохон зочид буудлаас гадна зах зээлийн хуулиар бие биенээсээ өрсен орон зайгаа эзлэх гэсэн хүсэл эрмэлзлэлтэй хун амынхаа тооноос олон шахуу буурчийн газрууд гадны жуулчдыг ахиухан үнээр буулгачих санаатай нисэх онгоцны болон галт тэрэгний буудлаар гадаадын иргэдийг ангуучилж эхлээд байна. Харь орныхныг хармагцаа хальт мулы англи хэлээр буудалдаа буухыг царайчлан гуйх нь үзэгдэнэ. Мөнгө олох гэж, өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчилж байгаа нь тэдний буруу биш ч гэлээ Монголд ирж буй жуулчдын хувьд нэн түрүүнд анхаарах ёстой амь насны баталгааг нь хэр харгалзаж үздэг бол гэх бодол төрөөд байсан.
Жуулчид гэхээр л манайханд хүнээс нь өмнө асар их мөнгөтэй түрийвч харагддаг юм шиг санагддаг юм. Тиймдээ ч гадны жуулчдыг харсан сувдаг нэгний шуналын сэтгэл муу зүйл рүү хөтөлдөг бололтой. Жуулчдын жинхэнэ сезоны энэ цаг үед бусдад
сургамж болох үүднээс нэгэн хэргийг талаар дахин сөхье. Одоогоос хоёр жилийн өмнө Монгол оронтой нүдээр танилцахаар Германаас 45 хүн жуулчилж иржээ. Тэд төр буудаллах орон гэрээ шилэхэд нэг нь төмөр замын буудлын ойролцоох Женус буудлыг сонгосон байдаг. Харин бусад нь Баянголыг
зорьжээ. Шинээр байгуулагдсан Жөнус тохилог болоод үзэмжтэйгээрээ харийн хүний сэтгэлийг татсан хэрэг. Өөрийн сонголтдоо сэтгэл ханамжтай байсан Германы иргэн Мийг өрөөндөө амарч байхад нь тагтаар нь дамжиж ороод амь насыг нь бүрэлгэж, биед нь байсан евро, ам доллар зэргийг хулгайлан авч одсон хэрэг гарсан. Yүнийг үйлдэгч нь тус зочид буудалд урьд нь ажиллаж байсан гэх Х.Ганзориг гэдэг залуу байлаа. Тэрбээр өдөр нь түүгээр явж байхдаа гадаадын хүн буудалд байрлах гэж байгааг сонсмогцоо өрөөнийх нь дугаарыг мэдэж авчээ. Хаалганых нь дугаарыг мэдеэнээс хойш түүнд байрлал нь тодор¬хой болж. Тэгээд л тагтаар нь дамжиж өрөөнд орсон байна.
Өрөөнд нь нэвтэрч ороод Германы иргэн Мийг эргэж хармагц тэнд байсан сандлаар тархин дундуур нь цохиж унагажээ. Газар унасан хойно нь түүнийг хутгалж амь насыг нь егүтгэсэн байна. Yнэндээ жуулчны халааснаас алуурчин хүссэн хэмжээнийхээ мөнгийг олж чадсангүй. 400 гаруй евро, төдий хэмжээний ам.доллар байсан бололтой. Тэгээд ч нарийн тооцоотой нямбай германчууд халаасалж явдаг карт гарчихсан энэ цагт яалаа гэж багц багцаар нь мөнгө халаасалж явах вэ дээ.
Надаас хамаагүй өндөр том хүн байхаар нь айсандаа цохичихеон. Түүнээс алах санаа байгаагүй. Зүгээр айл. гаж байгаад дээрэмдэх гэсэн юм хэмээн шүүх хурал дээр Х.Ганзориг мэдээлдэг. Хүний амь бурэлгэснийхээ дараа тэрээр Германы иргэний биедээ авч явсан мөнгийг хуу хамж аваад буудлаас нуугдан гарч Улаанбаатарын өмнөөс хүүхэн авч өөр нэг буудалд очиж хоног төөрүүлсэн байдаг. Тэгж явахдаа нөгөө хүүхэндээ залилуулж, хүний аминд хүрч байж олсон мөн гөө тэр чигээр нь алджээ.
Дэлхийд ам.доллараас ч өндөр ханштай байгаа еврог таньж хэрэглэх нь бүү хэл, барааг нь анх харсан Х.Ганзоригийг унтаж байхад нь биеэ үнэлэгч бүсгүй халаасанд нь байсан бүх мөнгийг нь сэгсэрч орхиод буудлаас гараад явчихсан байна. Yүнийхээ төлөө А.Оюун гэгч тэр эмэгтэй буруутан болж, нэг жи¬лийн хорих ял сонссон билээ. Харин эл хэргийг гардан уйлдсэн X. Ганзоригт цаазаар авах онцгой ялыг шат шатны шүүхээс ногдуулсан юм.
Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазын ялыг давж заалдах шат болох Нийслэлийн шүүх тэр бүү хэл, Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхим хяналтын шатны шүүх хурлаараа хэвээр нь баталж шийдвэрлэсэн билээ. Харин гурав хоногийн өмнө хуралдсан Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар X.Ганзоригт ногдуулсан цаазаар авах онцгой ялыг 25 жилийн хорих ял болгон өөрчилжээ. Шүүгчдийн ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн зүйл нь Х.Ганзориг хийсэн хэргээ өөрөө хулээж цагдаагийн газарт иреэн явдал аж. Мөн бага насны нялх хүүхэдтэй нь ч дэм болсон бололтой.
Юутай ч, өөрийн гэмийг ухаарч хүний аминд халдсан гэмт үйлдлээ үнэн мөнөөр нь хүлээгээд иреэн учраас түүний амийг ийн хэлтрүүлсэн ажээ. Шунахайн сэдэлтээр хүний аминд хүрсэн алуурчин болгоны амийг өршөөхгүй ч, Х.Ганзоригийн хувьд урьд өмнө нь хэрэг төвөгт орооцолдож байгаагүй нь шат шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөхөд нөлөөлсөн гэж үзэх талтай,
Yүнээс харахад хүн хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээхэд хууль бас эергээр ханддаг аж.
/Өдрийн сонин 170/
Н.САРАНЧИМЭГ