Үндэсний баяр наадам үргэлжилсэн өдрүүд

Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Үндэснии их баяр наадам эхэлсэн нь ингэж хэлэхэд хүргэв.
Үндэснии их баяр наадам уламжлал ёсоороо Төрийн ордноос өсөн хөлт их цагаан тугийг найман шарга морьтон Төв цэнгэлдэх хүрээлэнд төрийн хамгаалалт дор хүргэж суурилуулах ёслолоор эхэлсэн юм. Төрийн есөн хөлт их цагаан туг байрлуулсны дараа Ерөнхийлөгч Н.Энхбаяр үг хэлж Үндэсний их баяр наадмыг нээсэн. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд энэ жилийн Үндэснии их баяр наадам анхных нь гэдгээрээ онцлог байлаа.
БАЙНГА СӨХӨГДДӨГ НАЧНЫ НАЙРААГ ОРХИЁ
Үндэсний их баяр наадмаар 512 бөх барилдаж Аварга Г.Өсөхбаяр гурав дахиа түрүүлж, Гарьд Д.Сумъяабазар дөрөв дэхээ үзүүрлэлээ. Гурав дахиа түрүүлсэн Г.Өсөхбаяр Далай аварга цол хүртсэн бол Д.Сумъяабазар чимэг зүүх хэмжээнд үлдэв. Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүрийн хоёр бөхийн хооронд ямар нэг найраа гараагүй сайхан барилдлаа гэж наадамчид ярьж байгаа. Найраагүй барилдааныг наадамчид хамгийн эрхэмд үздэг. Тийм дээрээс энэ хоёрын барилдаан хүн бүхний аман дээр байгаа болов уу. Далай аваргаас гадна хоёр заан төрсөн юм. Далай аварга А.Сүхбатаар Харцага Ц.Мягмарсүрэн заан цолонд хүрсэн. Тэрбээр ийм амжилт үзүүлснийхээ дараа Аваргыг унагасандаа итгэж өгөхгүй байна. Хапьтраа орчихов уу хэмээн даруухан ярина билээ. Ц.Мягмарсүрэнтэй ихэрлэсэн заан бол Х.Мөнхбаатар. Тэрээр Дархан аварга Б.Бат-Эрдэнээр энэ цолонд хүрсэн. Олны нүдэн дээр бол ч сайхан хаясан л даа. Гэхдээ тэд нэг дэвжээний хоёр юм билээ. Энэ нь олон хүнийг хардах сэтгэлгээ рүү хөтөлж байх шиг харагдсан. Шинэ цолонд хүрсэн, хүргэсэн хоёр бөхийг ийм маягийн хардалт сүүдэр шиг дагадаг болоод удлаа шүү дээ. Хуйндаа ч бий. Хутгандаа ч бий гэж нэг үг бий дээ.
Тэгэхээр буруу нь бөхчүүд, бөх дагаж гүйдэг далдаганууруудад бас байж болох. Тэндээс л янз бүрийн яриа гардаг даа. Далай аварга, шинэ заануудын хувьд ийм байна. Цаана нь нэг харцага, зургаан начин төрлөө. Залхатлаа ярьдаг начны найрааг энэ удаа орхиё. Цолоо баталчих олон заанууд дөрөв, тавын даваанд өвдөг шороодно билээ. Тэр нь нэгийг хэлээд байгаа хэрэг биз.
Үндэсний бөхийн хуулиар дөрөв, зургаагийн давааг оноолтоор барилдуулдаг. Энэ нь цолны найрааг хаах гэсэн оролдлого л доо. Гэтэл энэ жил зургаагийн давааг ам авахуулдаг хуучин хэлбэрээр явуулна билээ. Зургаагийн даваанд ам авдаг үзэгдлийг халсан л бол дахиж хэрэглэж байгаа нь Үндэсний бөх хөгжлийн хүрсэн төвшнөөсөө ухарч байгаа нэг хэлбэр. Үүнд Үндэсний бөхийн холбоо / ҮБХ/ нэг мөр тайлбар өгнө биз дээ.
Ч.УЛААН МҮТВ-ИЙГ ЧАНГАЛАХ ГЭЭД ХӨДӨӨГИЙНХНИЙГ ХОХИРООВ
Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан гурав дахиа боллоо. Урьд жилүүдэд шинэ нутагт идээшиж амжаагүй хүн морь аль апь нь зүдэргээтэй мэт харагдаж байсан. Харин энэ жилийн хувьд тийм зүйл ажиглагдсангүй. Ийм болохоор тэнд хүн, морь идээшиж уралдаж, наадаж сурч байгаа бололтой. Газар газрын 2000 гаруй хурдан буян энэ дэнж дээр хуран цугларч уралдлаа. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн мэт морьд цоллуулж байгаа ч мэн чанартаа Улаанбаатарыг тойрсон шилмэл хурдан морьтой тоотой хэдэн уяачдын дунд наадмын морьдын түрүү, айраг эргэлдлээ. Ганцхан жишээ дурьдахад 30 түрүү айрагны 15ыг нь Улсын тод манлай уяач Д.Ононгийн галын уяачдын хурдан хүлгүүд авлаа. Энэ галд Хүрэн азарга нь аман хүзүүдэн, даага нь түрүүлсэн Г.Алтангэрэл, алаг соёолон нь түрүүлж шарга азарга нь төдийгүй, уясан хэд хэдэн морьд нь айрагдсан Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү нар багтаж байсан шүү дээ. Тэгвэл Алда рт уяач Г.Сундуйжавын гал ч сайхан наадсан билээ. Бусад уяачдын морьдын удам угшил, уяаны арга барил ч тэднийхнээс дутахааргүй болжээ гэж олон нийт үнэлж байх юм. Эдгээр нь манай уяачдын эрдэм чадал, арга барил морьдынх нь идэш хоол, арчилгаа тордолт өөрчлөгдөж ойртсоныг харуулав бололтой. Наадмын өдрүүд хур бороо багатай, шороо тоос ихтэй байсан. Гэвч тэр нар, шорооноос шантарч эргэж буцсан наадамчин нэгээхэн ч байсангүй.
Хүй долоон худагт гарсан хамгийн том маргаан бол МҮТВ морь дагаж сурвалжлах телевизүүдийн тоонд багтаагүй явдал байв. Энэ жилийн хувьд Үндэсний баяр наадмын комиссыг Шадар сайд Ч.Улаан ахлах болсон билээ. Иймд Шадар сайдын шийдвэрээр хурдан морьдыг гараанаас нь бариа хүртэл сурвалжлах эрхийг ТВ5, ТВ9 төлөвизүүдэд олгоод МҮТВд олгосонгүй. Морь сурвалжлах эрх авсан хоёр телевизийн хувьд зөвхөн Улаанбаатарт нэвтрүүлгээ цацдаг хязгаарлагдмал. Харин МҮТВ орон даяар нэвтрүүлгээ цацдаг цорын ганц телевиз. Гэтэл Шадар сайд Ч.Улааны шалдар, булдар шийдвэрээс болж хөдөө орон нутгийнхан Үндэсний их баяр наадмын хурдан морийг өчүүхэн хэдхэн секундын барианд орох төдий сурвалжлагын хэмжээнд үзлээ. Ийнхүү Шадар сайд Ч.Улаан МҮТВийг чангалах гээд орон нутгийнхныг Үндэсний их баяр наадмаар чангаллаа. Ч.Улаан орон нутгаас тодруулбал Сүхбаатар аймгаас УИХд сонгогдсоноо мартаагуй л баймаар…
СУРЧИД НЭМЭГДЭЖ, СУРЫН ТАЛБАЙ БАГАСАВ
Урианхай, Буриад Халх, Хүүхдийн, Эмэгтэйчүүдийн гээд хэд хэдэн төрөлтэй учир Үндэсний их баяр наадмын сурын харваа эрт эхлэх юм. Нэг үеийг бодвол сур нэлээд өргөжижээ. Сур өргөжихийн хэрээр талбай нь багасаж байгаа талаар харваачид хэлдэг. Тэдний ярьж байгаагаас үзвэл Цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд хотын захиргаа иргэдэд газар их олгох болсонтой холбоотой юм байна. Сурчдын оноо мэргэн байх нь тэдний хэрэг. Харин зурхай нь цээлхэн байх нь төрийн, тэр дундаа хотын захиргааны хэрэг болжээ. Сурыг өргөжүүлье гэвэл газрыг нь өгөх, хавчиж, багасгая гэвэл асрыг нь буулгах хоёрын нэгийг нь сонгох хэрэгтэй болно. Яахыг эрх мэдэлтнүүд түүгээрээ шийдтүгэй.
ХОРИН ДӨРӨВ ДҮГЭЭР ТОЙРОГТ ХОРИГТАВЬСАН МАХН
УИХын гишүүн, Онц байдлын сайд У.Хүрэлсүх замын цагдааг зогсоож садаа боллоо гэж бөлдөгдөж, баяр наадмын үеэр бас нэг шуугианы эзэн болов. Тэрбээр үүнийгээ дурэм зөрчсөн цагдаатай хувийн хариуцлага тооцсон зүйл гэж ам бардам хэллээ. Иймд зогсоосон замын цагдаатай жолоо барьж яваа хэн ч ийм маягаар хариуцлага тооцож болох нь. Хүн Би хариуцлага тооцсон гэж хэлээд үйлдлээ хүлээгээд байхад түүнд бөлдөгдүүлсэн гэх СБД-ийн замын цагдаа Баянсан гэгч Намайг Хүрэлсүх сайд зодоогүй гэж гүрийв. Гэхдээ тэдний хооронд ямар нэг юм болжээ. Амралт.баяр хавсарсан урт өдрүүдийн эцэст УИХ-ын чуулган гацаанд орлоо. Тодруулбал чуулган завсарлах ёстой хугацаандаа завсарлаж чадсангүй. Экс эвслийн бүлгийн гишүүд УИХ-ын 24 дүгээр тойргийн асуудлыг чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэхийг МАХН-ын гишүүдээс шаардав. Тэдэнд ингэж шаардах үндэслэл бий. Гурван шатны шүүх уг тойрогт ялалт байгуулсан З.Энхболдыг баталгаажуулсан юм. Ийм байтал МАХН шүүхэд дахин дахии өргөдөл гаргаж , гацаагаад байгаа юм.УИХ дахь МАХН-ын гишүүд шүүхийн асуудал гэж бултаж байгаа боловч яг улс төрийн шаардлага тавиад ирэхээр авч үзэж болох юм гэж ам нээв бололтой.Тийм болохоор үүнийг 24 дүгээр тойрогт МАХН-ыг хориг тавьж, садаа болж байжээ гэж ойлгож болно. Энэ ойлголтын хүрээнд авч үзвэл 24 дүгээр тойрогт хориг тавиад МАХН жил гаруй болж байна. Гэвч тэдний энэ хоригийг экс эвслийн гишүүд хулээж авахгүйгээр шийдэж ийм алхам хийсэн аж. Дээрх асуудлын талаар МАХН-ын удирдах зөвлөл, УИХ дахь бүлгийнх нь гишүүд хуваагдмал байр суурин дээр очжээ. Зарим нь 24 дүгээр тойргийг хуулийн дагуу ард түмний сонголтын дагуу эцэслэн шийдье гэсэн бол нөгөө хэсэг нь хүчээр булаан авах байр сууриа хадгалсан бололтой. Тэдний энэ зөрөлдөөн барьцалдан авч байж хоёр тийшээ болжээ.Ц.Нямдорж, Д.Арвин нар 24 дүгээр тойрог, 40 мянган орон сууцны хөтөлбөр дээр ард түмний эрх ашгийг хангаж шийдьө гэжээ. Гэтэл У.Хүрэлсэх, түүний нөхөд Ардчилсан намтай нэгдэж манай нам ДОХын халдвар авлаа. Ийм байж болохгүй. 24 дүгээр тойрог манайх байх ёстой гэж дүрэлзсэн дуулдана. Энэ талаар У.Хүрэлсүх, Д.Арвинг Аятайхан байгаарай гэж зандарч сүрийг үзүүлээд авч.
Цахим Монгол хөтөлбөр баталснаар АНУ-ын болон Засгийн газрын нэр хүнд өслөө. Энэ бол МАХН-ын нэр хүндэд халтай үйлдэл. Түүнийг дэмий баталсан юм гэж А.Цанжид мэт нь Хүрэлсүх тэнгүүдэд ташуур өгчээ. Тэд энэ жишгээр бол Засгийн газрын 40 мянган орон сууцны хөтөлбөрийг батлахгүй барьцаалж үлдэх бололтой.
Ийнхүү Үндэсний их баяр наадам амралтын өдрүүд давхацсан нэгэн долоо хоног өнгөрлөө.
З.ЯДАМ (Өдрийн сонин 170)