Хагацья

Харин бидэн хоёрын сэтгэлд намар болж байна
Би уйлж байна бороо орсоор л
Цонхыг чинь үнсээд одох бороон дуслуудыг
Чамайг санахдаа унагасан миний нулимас гэж бодоорой
Нулимсанд минь норсон юм шиг
Нэг янзгүй чи алхана
Баяртай хагацья даа миний хайр
Битгий эргэж хар яв даа
Тэртээх зам алслан холдож
Тэндээс чи минь салан одно
Тэнгис цэлэлзэх миний мөрөөдлийн ертөнцөд
Танихгүй нэгэн бүсгүйг чи хөтлөн одно
Тэр жаргалтай зургийг л сэтгэлд минь үлдээ
Я.Одгэрэл