Н.Жанцанноров Би итгэл биелүүлж байгаагаар хэмжигддэг

-Юуны өмнө Ардын жүжигчин болсонд тань баяр хүргэе?
Баярлалаа. Одоогоос таван жилийн өмнө төрийн хошой шагнапыг хүртэж байлаа. Хазин өнөөдөр ардын жүжигчин боллоо. Энэ бол мэргэжлийн хөгжмийг үнэлж буй үнэлэмж бизээ. Миний хөгжим сайн гэдгийг Ерөнхийлөгч яаж мэддэг юм бэ? Би Ерөнхийлөгчийн өмнө очоод энэ аварга хөгжим. Үүнд л ардын цол эгөх хэрэгтэй гэж мэдрүүлж чадахгүй. Учир нь дуучин дуулдаг, хөгжимчин хөгжимддөг, удирдаач удирддаг учраас дуу хөгжим бол хамтын бүтээл байдаг. Энэ хамтын бүтээлийг төлөөлж надад уг хишгийг өгсөн болов уу гэж Зодож байна. Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол олголоо гэж шагнал гардуулж байхад, Энэ бол минийх бус, миний хамт олны гавьяа хэмээн ярьдаг хүмүүст би 1ургүй. Ийм хүмүүсийгөчүүхэн даруу хүн гэдэг. Тэр хүний авьяа мэн. Харин миний сувьд бол хамт олны хүчээр Зосдог, би зөвхөн санааг нь аргадаг болохоор хамтын Зүтээл гэж хэлэх бүрэн эрхтэй. Гиймээс хамтран уран бүтээл хийдэг хүмүүстээ баярлаж байна.
Шинээр гаргасан домгоо танилцуулахгүй оу?
Хайрлан дуулмаар байна хэмээх энэдууныүгийг аятай нь хамт зохиолоо. Цомог Золгох тухай сайн бодоогүй Зайтал найз нөхөд, хамтран бүтээгчид маань дэлгэцнээ амилуулсныхаа дараа тэд цомог хийхийг зөвлөсөн юм.
Энэхүү дууг маань олон дуумд дуулсан л даа. Хамгийн эхлээд МУГЖ Г.Эрдэнэбат, дараа нь миний шавь Өвөр Монголын дуучин н.Цэцэгмаа Золон У.Далантай, Т.Баясгалан, Хишигбаяр нар дуулсан. Хайрлан дуулмаар байна хорин жилийн өмнө
Т.Ариунаагийн дуулсан Анхны хайраас эхлээд Хишигбаярын Хайрлан дуулмаар байна Алтанцэцэгийн Сэрүүн зүуд шиг амьдрал, Будан суухаас нь өмнө зэрэг олны хүртээл болсон 14 дуунаас бүрдсэн. Энэ нь миний гар¬гасан дууны хувьд хоёр дахь хөгжмийн хувьд наймдахь цомог. Түрүүнийх нь Байн байн санаа алдахад минь нэртэй байсан. Удахгүй гуравдахь цомогныхоо ажилд орно. Тусцомогт орох дуугаа Ардын жүжигчин болоод удаагүй байгаа А.Долгороор дуулуулах бодолтой байгаа.
Та нэг хэсэг чимээгүй байлаа. Энэ хугацаанд юу хийж байсан бэ?
Байнга тоглолт хийгээд л эсвэл толгой орсон бодол бүхнээ телевиз сониноор хашгираад байвал чимээтэй байна гэх үү? Эсвэл юм хийгээд суугаад байвал чимээтэй байна гэх үү. Энэ жилийн хувьд тоглолт хийх цаг зав байсангүй. Гэвч концерт хийнэ гэдэг бол маш хэцүү. Чанарын шаардлага хангасан сайн бүтээл байх хэрэгтэй. Би чимээгүй суугаад ном бичиж байна. Ном бичихээр чимээ
гарахгүй шүү дээ /инээв/. Суүлийн үед Бадраа гуай, Дорждагва гуайн яриаг багтаасан Их дуучны яриа нэртэй Монголын уртын дууны хэл бичгийн судалгааны толь бичгийн шинжтэй ном гаргалаа. Цаашдаа ч ном бичих төлөвлөгөөтэй байгаа. Нас ахиад иреэн болохоор ном бичихгүй бол хуний амьдрал ч их богинохон юм байна шүү дээ. Өнөө үед юуг сэтгэлээрээ хийх гол биш, юуг түрүүлж хийж амжих гэдгээ их бодох цаг болжээ.
Сүүлийн үед хип хоп хамтлагтай хамтран уран бүтээл хийсэн гэж байсан энэ талаар ?
Хамтарч хийсэн юм биш. Люмино хамтлаг миний зохиосон Ламбугайн нулимс дууг ашиглан цомог гаргасан юм. Энэ нь маш зөв гарц. Рок попынхон шилдэг бүтээлийг хөгжмийн тэргүүлэх зохиолчдынхоо суурин дээр европын эстрадын ололтыг хамтатгаж чадвал дээшээ гарах бас нэгэн арга зам юм.
Гадаадын хөгжимчдөөс хамтарч ажиллах санал ирүүлж байна уу?
Маш олон. Герман, Орос, Хятад, Украин, Японоос санал иреэн. Тэд санал ируулэхдээ намайг алдартай хөгжмийн зохиолч гэдэг утгаар буе манай орны соёл түүхийг судлах хүсэлтэй. Манай орноос суралцах зүйл их шүү дээ.
Танай гэр бүлийг урлагаар амьсгалсан хүмүүс гэдэг?
Хүүхдуүд маань нэгэнт орчинд нь өесөн болохоор урлагийн мэдрэмжтэй, мэргэжилтэй болох нь аргагүй юм байна л даа. Бид хоорондоо ярихдаа хүртэл нөгөө л урлагаа ярьдаг. Тэр ч сайхан цомог болсон байна. Тэнд ч сайхан уран зургийн үзэегэлэн нээгдсэн байна, очиж үзье гэдэг. Хүүхдүүдэд маань аав юуг сайхан гэнэ тэр зүйл их нөлөөлдөг юм шиг. Гэргий маань хөгжимчин, хүу бас хөгжмийн мэргэжилтэй, охин морин хуурч. Нэг охин минь л өөр мэргэжлийн хүн. Хамгийн бага нь дунд сургуульд сурдаг. Тэдний маань хувь заяа мэдэг гэж боддог. Би МУИСын математикийн ангид сурч байгаад хөгжимчин болсон. Тэгэхээр тэд ямар ч мэргэжлийн хун болж мэднэ. Хамгийн гол нь өөрийгөө олох хэрэгтэй гэж боддог.
Та өөрийгөө дүгнэж хэлбэл?
Би Жанцанноров. Миний бүх амьдрал итгэлд тулгуурлагдаж, хөглөгдөж ирсэн. Хамгийн наад захын жишээ хэлэхэд надад шүлгээ өгч буй яруу найрагчид чи л үүнд ая оруулж чадна гээд надад өгөхөд би хариуд нь сайхан дуу болгоод егөхийг л хичээнэ. Мандухай цэцэн хатан кинонд сайн аялгуу хийгээрэй гэхэд түунийх нь хариуд хийж чадсан. Өдөр бүхэн хүн итгэлээр амьдардаг. Тиймээс итгүүлж сурах, бие¬лүүлж сурах сайхан. Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Чадраа гуай миний цолны найран дээр хэлэхдээ Чи эрдэмтэн хүн хөгжмийн ертөнцөд үлдлээ. Одоо өөрийнхөө үеийнхний үүх түүхийг бич гэж хэлж байсан. Хүмүүс надад итгэж байна Ийм учраас би түүнийг хийх болно. Намайг хэмжье гэвэл итгэлийг нь хэдэн хувиар биелүүлсэн гэдгээр хэмжих байх.
/Өдрийн сонин 170/
Б.ЧАНЦАЛДУЛАМ