Сараа урлагийн сургууль байгуулна

Гэсэн хэдий ч энэ хугацаанд тэрээр Монголд зохиогдож буй тоглолтод байнга оролцож уран бүтээлээ орхиогүй. Гэтэл саяхнаас гавьяат дуучин маань дуулахаа болино гэсэн яриа чих дэлсэх болсон. Тэрээр үүнийгээ үгүйсгэхгүй байгаа бөгөөд 20 жил дууллаа. Одоо чөлөөндөө гарах цаг болсон гэж үзэж байгаа. Гэхдээ дуулахаа болилоо гээд зүгээр суухгүй эстрад хөгжмийн залгамж халааг бэлтгэж улмаар түүнтэй дүйцэхүйц сургууль байгуулах тухай төлөвлөөд байгаа гэнэ.
Д.ЦОЛМОН (Өдрийн сонин 171)