Олон улсын олимпиадаас медальтай иржээ

-Олимпиад хэзээ болсон бэ. Өнөө жил хэр өргөн цар хүрээтэй болов?
-Олон улсын физикийн 36 дугаар олимпиад энэ сарын 3-12-ны өдөр Испанийн Саламанка хотод болсон. Нийт 77 орны баг тэнд очсон. Тэднээс гурав нь ажиглагчаар оролцоод 74 улсын 340 гаруй сурагч өрсөлдлөө.
-Өмнө нь ийм тэмцээнд манайхан оролцож байсан байх аа?
-Тиим ээ. Монголын сурагчид 1999 оноос хойш тасраптгүй оролцож байна. Би өнгөрсөн жил Солонгос улсад болоход нь анх оролцсон.
-Сурагчдыг ангилдаг уу, бодлогоо хэдэн цаг боддог вэ?
-Ангилал гэж байхгүй.
Оролцсон хүүхэд бүр ижилхэн бодлого бодно. Олимпиад хоёр өдөр болдог. Эхний өдөр онолын гурван бодлогыг таван цагийн хугацаанд амжуулах ёстой. Дараагийн өдөр нь туршлагын нэг бодлого ирдэг. Үүнд бас таван цаг зарцуулна.
-Олимпиадад ирсэн бодлого хүнд биз. Манай улсын чанартай олимпиадын бодлогоос хэр хүнд вэ?
-Хүнд байлгүй яахав. Бид хоёр сарын турш МУИС-ийн багш нараар ахлуулан өндөржүүлсэн бэлтгэл хийсэн.
-Баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явсан бэ?
-Манай баг таван сурагч хоёр багшаас бүрдсэн. Биднийг Физиктехникийн хүрээлэнгийн захирал доктор, профессор, Д.Сангаа ахалж, дасгалжуулагч багшаар МУИС-ийн Физик боловсролын тэнхмийн эрхлэгч, профессор М.Ганбат захирал ажилласан. Сурагчдаас есдүгээр ангийн гурав, төгсөх ангийн хоёр хүүхэд явлаа.
-Хэдэн оноо авах ёстой байв. Чи хэдийг авч хүрэл медаль хүртсэн билээ?
-Алт, мөнгө, хүрэл медальд онооны болзол байдаг. Дээд тал нь 50 авах ёстой. Би 34.3 онооны бодлого бодож хүрэл медалийн болзол хангасан. Мөн манай хоёр хүүхэд шагналт байрт шалгарсан.
-Аль орны сурагчид амжилттай оролцов?
-БНХАУ, Тайвань, ОХУын хүүхдүүд сайн байсан. Багийн бүх хүүхэд алтан медаль авах жишээтэй.
-Дунд сургуулиа хэд тегссен бэ, ямар сургуульд оров?
-Онц төгссөн. МУИС-ийн физикийн ангид орсон.
-Элсэлтийн шалгалт өгсен үү?
-Үгүй. Шууд л орсон
Б.БАДМАА (Өдрийн сонин 171)