Номинжин Жон Леноны дууг дуулж СD-нд нь бичүүлжээ

Одоогоос яг нэг жилийн өмнө Emi music -ийн Зүүн өмнөд Ази дахь салбарын гүйцэтгэх захирал Ханс Эберт болон Сингапурын Паркинг Лот Пимп хамтлагийн ахлагч, ая зохиогч Терри Ли нар Энх тайванд боломж олго дууны ремиксийг хийх санаа гаргажээ. Гэтэл нэг дууны ремикс хийх төсөл нь бүрэн хэмжээний хүндэтгэлийн цомог болон өргөжсөн байна.
Ханс Эберт, Терри Ли нарын олон сарын шаргуу хөдөлмөрийн эцэст цомог бэлэн болжээ. Энх тайванд боломж олго дууг Жоны өөрийнх нь дуулснаар ремикс хийж, дээр нь Азийн орнуудын шилдэг дуучдын дуулсан шинэ бадгуудыг давхар бичсэн аж. Терри болон түүний хамтлагаас гадна Монголын Номинжин, Хонг Конгийн Роналд Ченг, Энэтхэгийн Шаан, Саудын Арабийн Мунир Саид, Пакистаны Жанун,
Филиппиний Жереми Грин, Сингапурын Ванесса
Фернандес, Японы Асука Хаяаши, Малайзын Трисно Ишак, Тайванийн Алишиа Пан нар оролцсон бөгөөд бүгд өөр өөрийн хэлээр дуулсан байна. Энэхүү цомогт Жон Ленноны 18 дуу орсон бөгөөд өчигдрөөс худалдаанд гарсан гэнэ.
Д.АРИУН (Өдрийн сонин 171)