Хөтөлийн Цемент-шохой ХК-иас цацраг идэвхт үүсгүүр алдагджээ

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас гэнэт хэвлэлийн хурал зарлав. Түргэн авч Төрийн мэдээллийн төвд ирсэн сэтгүүлчдэд УИХ-ын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүх, ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир нар цацраг идэвхт үүсгүүр алдагдсаныг мэдээлсэн юм. Энэ сарын 17-ны шөнө Хөтөлийн Цемент-шохой ХК-иас уг бодис алдагджээ.
Цацраг идэвхт үүсгүүр нь 94 кг жинтэй. Ширмэн бүрхүүлтэй, хүнд жинтэй, бөмбөгөр, туйван хэлбэр бүхий савалгаатай гэнэ. Уг цацраг идэвхт үүсгүүрийг үйлдвэрийн бункер дотор шохой дүүрч байгаа эсэхийг хянах зориулалтаар ашиглаж байжээ.
-Хувь хүмүүс ашиглах боломжгүй гэж Улсын мэргэжлийн хяналтын газар (УМХГ)-ын Цацраг, тусгай хамгаалалтын улсын албаны дарга Г.Манлайжав ярилаа. Уг бодисоос цацраг туяа ялгардаг учир авсан хүн өөрийгөө болон ойр тойрныхоо хүмүүсийг шарчихгүй байхыг тэр анхааруулав. Тээвэрлэхэд хүртэл тусгай горим мөрдцөг цацраг туяанд гар хөлөө тасдах, шаруулах аюултай төдийгүй бодис задарвал түүнээс илүү хөнөөлтэй аж. ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир ярихдаа Цацраг идэвхт бодис алдагдсан хэргийг шалгаж байна. Одоогоор тодорхой зүйл хэлэх боломжгүй гэлээ. Иргэд алдагдсан зүйлийн талаар мэдээлэл өгөхийг хүсвэл 102 болон 328233 дугаарын утсанд хандахыг тэд хүслээ. Өмнөх жилүүдэд төр ноцтой мэдээллээ нуун дарагдуулдаг байсан бол энэ удаа Засгийн газар ард иргэддээ яаралтай мэдээлж, бас тэднээс мэдээлэл хүссэн нь энэ.
ШУА-иас 1970-аад оны үед цацраг идэвхт бодис алдагдаж байжээ. Академич Б.Чадраа энэ хэргээс болж шоронд хоригдож байсан удаатай юм байна.

Ажлын хэсэг байгууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж захирамж гаргаж, цацраг идэвхт бодис алдагдсантай холбогдуулан нөхцөл байдлыг судлан үзэж, уг бодисыг олох талаар яаралтай арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.
Ажлын хэсгийг Монгол Улсын сайд У.Хүрэлсүх ахлах бөгөөд нарийн бичгийн даргаар Улсын мэргэжлийн хяналтын газрын Цацраг, тусгай хамгаалалтын улсын албаны дарга Г.Манлайжавыг томилсон байна.
Ажлын хэсгийн гишүүдээр
-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ц.Сүхбаатар, ТЕГ-ын дарга Б.Билэгт, ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир, ГЕГ-ын дарга Х.Баатар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга П.Сүндэв, Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Д.Болдхуяг, БСШУ-ы яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Б.Энхтүвшин, Цөмийн энергийн комиссын дэд дарга Ж.Ганзориг нар ажиллах юм байна.
Цацраг идэвхт бодисыг олж илрүүлэх, цацрагийн хамгаалалт болон аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлаа Засгийн газарт тогтмол мэдээлж байхыг Ажлын хэсгийн ахлагч, сайд У.Хүрэлсүхэд үүрэг болголоо.
Цаашид Изотоп төвийн харуул хамгаалалтыг чангатгах, цацраг идэвхт бодисын ашиглалт, хадгалалтыг сайжруулах талаар зохих арга хэмжээ авч холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд өөрчлөлт оруулах саналаа Засгийн газарт оруулахыг БСШУ-ны сайд болон Монгол Улсын сайд У.Хүрэлсүх нарт даалгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-07-19 171)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button