Тахь Ко-гийн нэмэлт хувьцааны луйвар буюу Р.Лутаагийн эзэгнэл

Ижил хувцсаар гоёсон оёдолчин бүсгүйчүүд таван жилийн төлөвлөгөөгөө биелүүлэх гэж толгой өндийх завгүй шамдаад л. Дотоодын хамгийн том үйлдвэрүүдийн нэгнийх нь эл дүр зураг бидний бүхэл бүтэн 70 жил замнаж ирсэн социа-лизмтэй хамт тэртээд үлдсэн. Монгол орон хөгжлийн өөр замыг сонгож, зах зээлд орсонтой холбоотойгоор Оёдлын үйлдвэрийн нэгдэл Тахь Ко хувьцаат компани болж бусдын жишгийг дагасан билээ. Мэдээж, том юмнаас том ашиг унадаг зах зээлийн алтан дүрмээр ОҮН гэдэг их савны ёроол хоосон байгаагүй нь тодорхой. Тиим учраас Монголын хүн бүрт хувааж түгээсэн ягаан тасалбараа ашигтай ажиллах үйлдвэрийн хувьцаагаар арилжаалах сонирхолтой хүмүүсийн хуваалцахыг хүссэн амтат бялуу нь тухайн үед яах аргагүй Тахь Ко ХК байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Үүний дагуу Монголын хөрөнгийн биржээр тэр үед арилжаалагдсан Тахь Ко ХК-ийн 592830 ширхэг хувьцааг 7000 орчим хүн эзэмшиж байсан. Харин нэмэлт хувьцаа гаргаснаар удирдлагын долоон хүн хууль бусаар нийт хувьцааны 70-80 хувийг эзэмших болсон гажуудлын тухай энд өгүүлэх гэсэн юм.
Үйл ажиллагаа нь жигдэрсэн үйлдвэрийн чувьцаа эзэмшигчид оны эцэст ашгаа хүртээд гайгүй л явж бгйж. Гэтэл нэг л нартай өдөр Тахь Ко-гийн хувьцааны луйвар гарч ирснээр тэдний 592830 ширхэг хувьцааг эзэмшигчид хөсөр хаягдах нь тэр. Ямар луйвар болдог билээ гэж ун-шигч та гайхаж байна уу?
Одоогоос есөн жилийн өмнө буюу 1996 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Тахь Ко компанийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга Р.Лутаа өөрийн орлогч, хэлтсийн дарга гэх мэт удирдлагандаа ажилладаг долоон хүнтэй үгсэн зохион байгуулалттайгаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг ирц хүрэхгүй байхад хууль бусаар хуралдуулж, 687610 ширхэг нэмэлт хувьцаа гаргах шийдвэрийн баталж, нэмэлт хувьцааны хууль бус баримтыг бүрдүүлсэн байна. Ингэснээр Тахь Ко ХК-ийн хууль бус хувьцаа зах зээлд гарах үүд хаалга нээгдсэн аж.
Энэ бүхнийг санаачилсан ТУЗ-ийн дарга Р.Лутаагийн хувьегалын долоо гэдэг шиг луйврын долоо багт нь хэн хэн багтаж байсан бэ гэхээр тэр өөрөө, гүйцэтгэх захирал Ж.Чимэдцэрэн, Санхүү эрхэлсэн орлогч Ч.Батбипэг, Ерөнхий механик, хэлтсийн дарга Л.Эрдэнэбат, Хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Доржготов, Материал хангамж хариуцеан борлуулалтын орлогч агсан Ц.Наст, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Мөнх-Очир нар багтаж байжээ. Тэд хууль бус хуралдаанаар зөвшөөрөн шийдвэрлэсэн хууль бус нэмэлт тасалбар гаргах болсон шалтгаанаа их овжин тайлбарладаг байна.
Нэг хувьцааны нэрлэсэн үнэ 100 төгрөг байсан 1993 онд Тахь Ко ХК-ийн урт хугацаат зээлийн өрийн үлдэгдэл 68,7 сая төгрөг байжээ. Түүнийг Р.Лутаа өөрөөсөө төлсөн хэмээн гурван төрлийн баримтыг гэнэт 1996 онд МХБ-д бүрдүүлж өгсөн байдаг. Чухамдаа энэ заль нь тухайн компанийн хууль бус нэмэгдэл хувьцаа гаргах шалтгаан болсон байна. Хэдийгээр үйлдвэрийг удирдаж байсан дарга нь байсан ч, Тахь Ко ХК-ийн үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд Зас-гийн газраас авсан урт хугацааны зэзлийн өрийн үлдэгдлийг 1993 онд хувиасаа төлөх учир шалтгаан түүнд байсан гэж үү! Төлөх төлөхдөө МХБ-ийн уйл ажиллагаа эхлэхээс гурван жилийн өмнө буюу 1993 онд гурвантаа цувуулж, 68,7 сая төгрөг төлчихөөд түүнээс хойш гурван жилийн дараа 1996 онд түүнийгээ нэмэлт хувьцаа болгон Хөрөнгийн биржид гаргаж өөртөө ашиглах хэрэг Р.Лутаад байв уу? Одоогоос 12 жилийн өмнө компанийн өрийг хувийнхаа хөрвнгөөр төлөх бэл бэнчинтэй баячуул тиим олон байсан хэрэг үү! Тэгэхдээ бүр 60,70 саяар нь цацах мөнгөтэй хүн байсан юм болов уу даа. Ер нь арилжаа наймаа хийж байгаа хүн гар дээрээ бодитоор унах ашгаа боддог болохоос гурван жилийн хойно ашгаа өгөх юм гээд ирээдүй нь бүрхэг зүйлд хөрөнгө оруулалт хийдэг нь сонин л юм. Тэгэхээр Тахь Ко ХК-ийн ТУЗ-ийн даага Р.Лутаа гэдэг эр гурван жилийн хойно тохиох үйлийг урьдчилан хардаг бололтой. Тиймдээ ч өөрөөсөө 68,7 сая төгрөг гаргаж компанийн урт хугацааны зээлийн өрийн үлдэгдлийг дарсан байх. Хачирхалтай нь, хууль бус нэмэгдэл хувьцаа гаргаж, өөрийнхөө мөнгийг олж авахаасаа өмнө энэ эрхэм хэлж ирдэггүй жам ёсоор хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бол дэндүү их шатах байжээ. Ийм эрсдлийг ч үл харгалзан төлбөр хийснийг бодоход Р.Лутааг үнэхээр зах зээлийн сүйхээтэй хүн гэхаас өөрөөр яаж нэрлэхэв.
Тэрбээр өрийн үлдэгдлийг хэрхэн төлж барагдуулсан тухай бүрдүүлсэн баримтдаа 1993 оны долдугаар сарын 5-нд 49250 ам.доллар буюу 19.700.000 төгрөг, 1993 оны есдүгээр сарын 29-нд 30000 ам.доллар буюу 11.670.000 төгрөг, мөн оны арпанхоёрдугаар сарын 30-нд 94200 ам.доллар буюу 37.209.000 төгрөгийг ХОТШ банкны 411-р салбарт тус тус тушаасан гэдэг. Дээр дурдагдсан мөнгөнүүдийг тушаасан хуудуутай баримтыг ч үзүүлдэг аж. Тэгэхдээ ХОТШ банкны 411-р салбарын захирал Б.Осгонтой зээл төлөх гэрээ хийсэн байдаг ч, тэр нь ямар ч тамга тэмдэггүй, зөвхөн тухайн хоёр хүний гарын үсэгтэй бичиг байдаг. Үнэндээ бол нэг салбарын захирал бүхэл бүтэн банкийг төлөөлөх эрхтэй бил үү?
Гэтэл Р.Лутаагийн үзүүлдэг, шүүхийн өмнө тайлбарладаг Тахь Ко-гийн урт хугацааны зээлийн өрийн үлдэгдлийг төлсөн гэх гурван баримт нь жинхэнэ луйвар байдаг аж. Тухайлбал, эхнийх нь болох 49250 ам.доллар л гэхэд Тахь Ко ХК-ийн 201006 тоот харилцах данснаас зээл төлж байсан баримтын хуулбйр, хоёр дахь нь болох 30000 ам.доллар богины зээлийн төлөлт байжээ. Энэ 30000 ам.долларын тухайд 1993 оны есдүгээр сарын 27-нд гүйцэтгэх захирал Ж.Чимэдцэрэн 20000 ам.доллар, 28-нд 10000 ам.доллар буюу нийт 11,670.000 төгрөгийг Тахь Ко компанийн валютын данснаас бэлнээр аваад богинын зээлд төлснөөр бэлнээр тушаачихаад ичих ч үгүй одоо хувиасаа гаргасан гэж улайран зүтгэх нь эгдүүцмээр. Гурав дахь буюу өр төлөлтийн хамгийн их мөнгө болох 94200 ам.долларын хувьд бүр ч будлиантай. Яагаад гэхээр ХОТШ банкны 411 -р салбарын дансанд шилжүүлсэн гэх энэ мөнгөний гуйвуулга дээр банкны хоосон бичилт бай-жээ. Үүнийг ХОТШ-437-р төвийн захирал Гэрэл, ман ХОТҮ-411-р салбарын ня-бо Хандсүрэн нар үйлджээ. Учир нь мөнгө орсон гэх 1993 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс хойш 19 хоногийн дараа буюу 1994 оны нэгдүгээр сарын 18-ндтус банкнаас Мөнгө орж ирээгүй гэдэг тодотголтоигоор шилжүүлгииг буцаасан байдаг.
Зөвхөн энэ мөнгөн дээр л Р.Лутаа хэрхэн тоглож, огтоос байгаагүй 94200 ам.долларыг хэд дахин нугалсан тухай баримт миний өмнө байна. Баримтад түшиглэвэл лав л зургаан удаа давхардуулж ашиглажээ. Энэ хэрээр түүний халаас зузаарсан нь ойлгомжтой. Үүнтэй холбоотой бүхий л нотлох баримтыг одоо хохирогчид болчихоод явж буй Тахь Ко ХК-ийн албан ёсны хувьцаа эзэмшигчид зохих журмаар бүрдүүлж чаджээ.
Ингэж 1993 онд төлсөн гэх 68,7 сая төгрөгийнхөе төлөө Р.Лутаа болон түүний фракцийнхан гурван жилийн дараа 1996 оны аравдугаар сарын 22-нд Тахь Ко ХК-ийн хууль бус нэмэгдэл 687610 ширхэг хувьцааг анх гаргасан Тахь Ко компанийн 592830 ширхэг хувьцаан дээр нэмж гаргуулж амжсан байна. Уг нь Монгол Улсын Үнэт цаасны хорооны 48 дугаартай тогтоолд Нийтэд санал болгон арилжаалахыг Монголын Хө-рөнгийн биржид зөвшөөрсүгэй гэж заасаар байтал МХБ-ээр олон нийтэд нэг ч хувьцаа арилжаалаагүй болохыг МХБ шүүхэд баталж, тайлбар гаргасан байдаг бөгөөд энэ нь Р.Лутаагийн 276336 тоот дансанд ямар ч төлбөргүйгээр 68760 үирхэг хувьцааг шууд бүртгэснээр батлагддаг.
Илтэд ийм хууль бус үйлдэл болоод байхад Үнэт цаасны хороо тэдгээр нөхдүүдийг хаацайлан хамгаалаад бай-гааг юу гэж ойлгох вэ? Ялангуя ҮЦХ-ын ажилтан Володя, Аюушжав нар мэдсээр байж, өмгөөлөөд байдаг нь хачин. Шүүх хурал дээр Үнэт цаасны хорооны дээрх төлеөлөгчид энэхүү нэмэлт хувьцааны төлбөр болох 68.7 сая төг-рөгийн баримт үнэн эсэх нь бидэнд хамаагүй гэж тайлбар-ладаг нь бүр ч сонин. Тухайн үед ҮЦХ-ны дарга байсан өдгөө СЕХ-г тэргүүлж буй Ж.Ядамсүрэн тэр 48 дугаар тогтоолыг баталгаажуулж мутраа зурсан байдаг. Гэтэл тогтоолыг нь өөрийнх нь удирдлаган дор байх албаны дарга Сэржамцын тэмдэглэлээр өөрчилчихсөнииг хууль зөрчөөгүй байна хэмээн ажилтнууд нь хэлж суудаг. Хаана яваа газраа дандаа буд-лиан гаргаж байдаг тэр даргыг, тэр байгууллагын хариуцлагагүй ажилтнуудыг өөрчилж болдоггүй юм уу? Ер нь ҮЦХ зах зээлд орсноос хойш бүхий л арилжааг будлиантуулж байгаа гээд хэлчихэд нэг их буруутахгуй байх. Монголд өөр үнэт цаас мэддэг хүн байхгүй гэж үү?
Хувьцаа эзэмшигч на-раас хууль бус хувьцааны талаар нь Р.Лутаа хэлэхээр эвлэрлийн гэрээ байгуулья гэдэг байна. Ийм маягаар 2000 оны дөрөвдүгээр сарын 22-нд Ц. Батжаргалтай эвлэрлийн гэрээ байгуулж түүнд 83000 ширхэг хувьцааг зүгээр л бэлэглэжээ. Одоо нэг хувьцаа 1000 төгрөг гэж тооцвол 83 сая тогрөгөө өрсөлдөгчдөө найр тавин өгсөн гэсэн үг. Мөн өгөөмөр сэтгэл шүү. Мөн нэмэлт хувьцааны хуурамч бичиг баримт бүрдүүлсэн долоон хүнд тус бүрт нь 87000 ширхэг хувьцаа өгөхөөр хийсэн нууц гэрээ ч байгаа аж. Үүнийгээ шүүхийн болон мөрдөн байцаалтын үед баталдаг. Эвлэрлийн гэрээний хүрээнд Ц.Баярмаа, Д.Энхтуяа нарт одоогоос таван жилийн өмнө тус бүрт нь 41500 ширхэг хувьцааг өгсөн байдаг. Өнгөн талын ийм өгөөмөр сэтгэлийн цаана хууль бус үйлдэл хийснээ өөрөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл ажиглагдахгүй байна гэж үү? Энэ бүгдээс харахад Монгол Улсад өмч хувьчлал ямар их будлиантай явагдаж, хэсэг бүлэг хүмүүс хэрхэн бусармаг зүйл хийснийг Төр, засаг хянаж, улмаар засах цаг хэдийнэ болсон баймаар санагдана.
Мөн үнэхээр Тахь Ко ХК-ийн урт хугацааны зээлийн өрийн үлдэгдэл бүрэн төлөгд-сөн үү гэсэн асуулт аяндаа арч ирнэ. Гэтэл үгүй аж. Энд СЭЗЯ-наас Монгол Улсын Дээд шүүх болон Эрүүгийн цагдаагийн газарт хүргүүлсэн мэдээллийн нэг хувь дэлгээс-тэй байна. Түүнд Тахь Ко ХК нь ХБНГУ-ын Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 1992 онд олгосон Бараа-2 зээ-лээс нийт 701,798.72 дойч маркийн барааны зээл авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 183,131.13 дойч маркийн өрийн үлдэгдэлтэй, Япон улсын Засгийн газраас ол-гогдсон барааны зээлээс 535,700.94 ам.долларын зээл авенаас одоо 435,700.94 ам.долларын өрийн үлдэгдэлтэй байна гэж мэдэгджээ. Удаа дараа шаардаад байхад өрийг барагдуулахгүй байгаа тухай ч гомдоллосон байх юм. Ингэхээр Р.Лутаа тэргүүтэй долоо хүний хууль бус үйлдэл илчлэгдэж байна бус уу?
Тэдний хууль бус үйл ажиллагаатай холбоотой маргаан хоёр жил гаруй үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд Дээд шүүхэд хоёронтоо хүрчээ. Тэр бүрт нь Дээд шүүх зөв шийдвэрийг гаргаж байсан байна. Дээд шүүхээс эрүүгийн хэрэг үүегэн шалгах хэрэгтэй гэсэн шийдвэр гарсны маргааш нь л гэхэд хувьцаа гаргаж байсныг бодоход тэд хуулийг хэрхэн уландаа гишгэдэг нь тодорхой. Хувьцаа эзэмшигч хохирогчид 17 төрлийн үндэслэл гаргаад Дээд шүүхэд давж заалдсанаар эрүүгийн хэрэг үүегүүлж чаджзэ. Одоо тэд УМБГ-т байцаагдаж байгаа ба Р.Лутаа гэхэд Хууль бус болохоор би Батжаргалтай эвлэрлийн гэрээ байгуулсан юм гэсэн бол, бусад 6 хүн нь Хууль бус хувьцаа юм. Хууль ёсных болохоор нь өөрсдийнхөө нэрэн дээр шилжүүлж авна гэсэн байна.
Монголын хуулийг үл ойшоож буй эдгээр эрх мэдэлтнүүдэд төрийн төмөр нүүрийг үзүүлэх болоогүй юу гэж асуумаар санагдана.
(өдрийн сонин 2005-07-19 171)