Д.Лүндээжанцан Өндөр гэгээний сонгодог бүтээлүүдтэй заавал танилцаарай

жилийн ойд зориулсан их ёслол болох гэж байна. Үүнтэй холбогдуулж ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссын дарга, УИХ- ын дэд дарга Д.Лүндээжанцантай
уулзаж ярилцлаа.

-Удахгүй Өндөр гэгээний мэндэлсний 370 жилийн ой болно. Ойг тэмдэглэх ажил ямар шатандаа яваа болон бэлтгэл ажил хэр хангагдаад байгаа вэ?
-Арван жилийн өмнө Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байсан. Бид энэ удаагийнхаа ойг уламжлал ёсоор хийнэ. Гэхдээ Өндөр гэгээний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг тодруулж авч үзэх, Өндөр гэгээн судлалыг хөгжүүлэхэд анхаарлаа тавьж байгаа. Өндөр гэгээн Занабазар гэдэг хүн маань хэдийгээр хүний махбодыг олж төрсөн боловч, өөрөө хувилгаан хүн хэмээн түүх номонд дурдсан байдаг. Энэ хүн бол Монголд бурхны шашныг дэлгэрүүлэхэд өөрийн өвөрмөц сургуулийг бий болгож, бурхны шашныг Монголын зан заншил болгон хувиргасан шинэчлэгч хүн байсан. Буддын шашин нь улааны, шарын гэж хоёр чиг-лэл байсан. Улааны чиглэлийн шашин дээр тулгуурлан буддын шашныг Монголд түгээн дэлгэрүүлэхдээ монгол зан заншилтай нягт уял-дуулж, шинэчлэх байдлаар оруулж ирж чаджээ. Энэ талаас нь ойг угтан бүтэн жилийн хугацаанд аймаг хотуудад Монгол зан заншлаа түгээн дэлгэрүүлэх, ёс жудаг, хүмүүнлэг энэрэнгүй нигүүлсэхүй сэтгэл, байгаль орчноо хамгаалах чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа.

-Ойн арга хэмжээний хүрээнд ямар томоохон ажлуудыг хийгээд байгаа болон хийх вэ?
-Хэдхэн хоногийн өмнө Өндөр гэгээний мэндэлсний 370 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг Төрийн ордонд зохион байгуулсан. Энд олон илтгэл тавигдсан бөгөөд илтгэлүүдийг олны хүртээл болгох ажил хийгдэнэ. Огторгуйн цагаан гарди гэсэн радиогийн найман цуврал нэвтрүүлгийг хийж байгаа. Бүтэн жилийн хугацаанд явагдана. Радиогийн алтан фондод бичигдэх юм. Мөн бүх хийдэд Өндөр гэгээний зохиосон зохиол бүтээлийг хурах, шашин бурхныг сурталчлах ажил орон даяар хийгдэж байна. Үүний хамт Өндөр гэгээнтэй холбоотой түүх соёлын дурсгалтай зүйлсийг бүтээх ажил явагдаж байгаа. Тухайлбал, Тааллын шүтээн болсон найман суварга-ыг Өндөр гэгээний хүй дарсан газар буюу Өвөрхангайн Есөнзүйл сумын Тахилгат гэдэг газарт бүтээж байна. Энэ сарын 23-ны өдөр аравнайлах ёслол болно. Зүүн хүрээний Ч.Дамбажав хамба тэргүүтэй хуврагууд оролцож, аравнайлах юм. Уг арга хэмжээний үсэр гурван насны морь уралдаж, хүчит 64 бөх барилдана.

-Бас таван настай хүүх-дийн даахь үргээнэ гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Арван жилийн өмнө ч ийм ёслол болж байсан юм. Энэ сарын 25-ны 10 цагаас Өвөрхангайн Ширээ цагаан нуур Их Монгол уулын өвөрт Өндөр гэгээн Занабазарыг таван настайд нь даахийг нь үргээж, Халхын Анхдугаар Богд Жавзандамба хутагтад өргөмжилснийг тэмдэглэх хүүхдийн даахь үргээх ёслол болно. Түүнийг Монголын шашны тэргүүнээр өргөмжилсөн энэ газарт Улаанбаатар хотын суурь тавигдсан гэж үздэг. Энэ газарт нь хүүхдийн сэвлэг үргээх ёслол болох юм. Үүнийг бага даншиг ч гэж нэрлэдэг.
Мөн энэ сарын 20-ны өдөр Дүрслэх урлагийн музейд Өндөр гэгээний сонгодог бүтээлүүд нэртэй үзэсгэлэн нээгдэнэ. Энэ үзэсгэлэн 10 гаруй хоног ажиллах бөгөөд манай төрийн албан хаагчид бүгд үзэх ёстой гэж би бодож байна. Занабазарын сонгодог бүтээл гэж яриад байдаг ямар учир утгатай юм бэ гэдгийг тэндээс олж мэдэх ёстой. Төрийн албан хаагчид төдийгүй оюутан сурагчид, залуус энэ үзэсгэлэнг үзэх хэрэгтэй. Дэлхийн уран баримлуудаас давж гарсан бүтээлүүд юм.

-Гол арга хэмжээ даншиг наадам хэдийд болох вэ?
-Оргил арга хэмжээ энэ сарын 29-30-нд болно. Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занбазарын мэндэлж, түмэн өлзий гийсний 370 жилийн бэлгэт ойн бат оршил өргөх дурсгалт их ёслол Даншиг наадам хийнэ. Энд манай олон зуун лам хувраг очиж Монголын буян заяаг даатгасан ном хурна. Эрийн гурван наадам болно. Зургаан насны морь уралдаж, 256 бөх барилдаж, сур харваа гээд бүсийн наадмын эрхтэй наадам болох юм.
Наадмын морины хэсгийг ойг зохион байгуулах комиссын орлогч дарга, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү толгойлж байгаа. Наадмын хүрээнд зохиогдох урлаг соёл, шашны зан үйлийн арга хэмжээг Байгаль орчны сайд У.Барсболд, гишүүн Б.Жаргалсайхан нар хариуцаж байна. Ер нь урлаг соёлын арга хэмжээг П.Цагаан сайд ахалж байгаа. Наадам зохион байгуулах ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Өвөрхангай аймгийн Засаг дарга Б.Эрдэнэбилэгт хариуцаж, наадмын ерөнхий зохицуулалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга .Болдсайхан хариуцна.

-Өндөр гэгээний төрсөн нутаг нь Есөн зүйл сум. Энэ даншиг наадам Хархоринд болох нь ямар учиртай юм бол?
-Түрүүн нь Есөнзүйл суманд ойг хийсэн. Эртний Хархорин хот бол Монголын үе үеийн нийслэл байсан, төв газар. Ирэх онд Монгол Улсад тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ой болно. Энэ арга хэмжээ түүний эхлэл болж байгаа юм. Өндөр Гэгээний эцэг Гомбодорж Түшээт ханы өргөө Хархоринд байрлаж байсан.

-Наадам хийх газарт явуулын цэнгэлдэх байгуулна гэж байсан. Ямар байгууламж байх юм бол?
-Даншиг наадмыг хээр Харганат гэдэг газар хийх учраас зохих хэмжээний суудал сав хэрэгтэй. Иргэд даншиг наадмын нээлт, хаалт, бөх, хурдан морь, шашны зан үйлийг сууж үзэх сандал суудал байх учиртай. Ер нь даншиг наадам гэж ярьдаг шүү дээ. Энэ нь Өндөр Гэгээнд зориулсан наадам юм шүү дээ.
Энэ завшааныг ашиглан хэлэхэд, Өндөр Гэгээнийг судлах, түүхэнд эзлэх байр суурийг нь зөв танин мэдэх явдал хамгийн чухал байна. Анхдугаар Богд уран бүтээлч байсан гэсэн гүехэн бодолтой байна шүү дээ бид. Өмнөх тогтолцооноос энэ бүхэн шалтгаалж байлаа. Ялангуяа 1921-1990 он хүртэл Чингис хаан, Өндөр Гэгээн нарын түүхэнд эзлэх байр суурийг мушгин гуйвуулж сурталчилж байсантай холбоотой юм. Үүнийг засч залруулах ёстой. Өндөр Гэгээний угсаа гарвал гэвэл хоёр талаасаа Чингисийн алтан ургийн хүн шүү дээ.

-Хархорин хотыг жишиг хот болгох ажил энэ үсэр эхлэнэ гэж байсан?
-Тиим. Энэ үсэр эртний нийслэл Хархорум хотыг жишиг хот болгон хөгжүүлэхтэй холбогдуулан шинэ хотын шав тавих ёслол болно. Өндөр гэгээний мэндэлсний 370 жилийн ойд зориулсан Соёмбот хөшөөг нээх ёслол бас болох юм.

М.БАТБААТАР
(өдрийн сонин 2005-07-19 171)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button