Элчингийнхэн нь ч нүүр бууруулсан Гайхал Уба нараас хэзээ салах вэ?

зуйгуулаар ёс бус авирлах талбар нь манай улс болсон гэхэд хатуу дуулдана. Гэсэн ч манайд хэдийнэ үүрлэсэн тэд одоогоос гурван жилийн өмнө хоорондоо талцан зодолдож, нутаг нэгтэндээ мэс хүргэсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, шуугиан тарьсан. Нутагтаа гэмт хэрэг үйлдчихээд зугтсан долоон сайн эр-тэй нийлсэн нэг монгол тийнхүү Ханамаса-гийн үнсийг самарчээ. Манай татварын, цагдаагийн газрын дарга нарын нэрийн өмнөөс биесээсээ алтны уурхай худалдан авах хахуулийн мөнгө нэхэж, Монголд суурьшсан гэмт бүлэглэлийнхээ ноёрхлыг булаалдсан солонгосчууд цусаа гартал хэмлэлдэж явсан нь тэр. Тэд буруу гарын бизнесийнхээ замыг тэгшлэх монголын эрх мэдэлтэн, албан тушаалтнуудтай их, бага хэмжээгээр холбоотой учир айдаегүйгээр тэгж авирласан байж мэдэх. Тэнэсэн мэсэнд өртсөн Сон Ян Жу ч дараахан нь Цагдаагийн ерөнхий газрын даргад хэнэггүйгээр өргөдөл хүргүүлэн Пак Чоль Гью-ийн дүү нар Солонгосоос ирснийг мэдээлж, Вояж зочид буудалд байрлаж буй тэднээс өөрийгөө хамгаалуулахыг хүсч байсан гэгддэг.
1996 онд Монголд ирүүтээ л Money Train нэртэй диско баар ажиллуулж эхэлсэн Сон Ян Жу олз ашигтаа цадсангүй. БНСУ руу ажилчин гаргах уран арга сэдэж монголчуудаас 90 шахам мянган ам.доллар залилж, хорих ялаар шийтгүүлсэн. Мөнгөө залилуулсан иргэдийн хохирлыг Сон Ян Жу-гийн хоригдох хугацаагаар барагдуулна гэдэг нь даанч дуйцэхгүй наймаа байлаа. Ёс гүйцээх мэт хэл
ёстой л наадам болов. Тэрээр Зайсан дахь 401 дүгээр ангид ёс төдий хэдэн сар болоод оргон зайлсан билээ. Хүлэмжинд жаахан ногоо тарьж, зарсан мөнгөө хорихын дарга нарт хүргэж өгдөг байсан нь шоронгийн ямар ч ялтан эдлэхгүй хэмжээгүй их эрх авчирчээ. Юутай ч хотын ойролцоохь амралтын газруудад Сон Ян Жу-тай таарсан хүн цөөнгүй. Тэр ч байтугай Сансар хороололд монгол эмэгтэйтэй байр хөлслөн амьдарч байсан сураг ч гардаг. Монгол орон түүний зугаалгын газар байжээ.
Гадаадын иргэдийг албадан гаргах хууль 2002 онд батлагдав. Хуулийг хэрэг-жүүлэх Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба 2001 оноос эхлэн үйл ажиллагаа явуулсан. Тийнхүү өнгөрсөн хугацаанд БНСУ, Бангладешийн нийг тааан иргэнийг албадан гаргажээ. Олон орны иргэд манайд орж ирж бизнес эрхэлж, болох бүтэхээрээ амьдарсаар ч өнөөх л их гуманист Солонгосчууд болохгүй замаараа явж, албадуулан нутаг буцсан гадаадынхны хамгийн олон нь болж. Тэдний хөөгдөх болсон ноцтой шалтгаан нь хүчин төгөлдөр бус, хуурамч бичиг баримт ашиглах, хугацаандаа гарахаас зайлехийх, ирсэн зорилгоосоо огт ондоо үйл ажиллагаа эрхэлсэн зэрэг зөрчил байв. Хамгийн сүүлд Пак Чоль Гьюг Монголд дахин орж ирэх эрхгүйгээр албадан гаргасан нь тухайн үед мэдээлэгдсэн. Тэрээр өмнө албадуулан нутаг буцсан ч энэ хууль эрхзүйн нөхцлийг үл ойшоон дахин орж ирж үйл ажиллагаа эрхэлсэн нь бий. Монголын хуулийг солонгоечууд чухам хэрхэн ойлгодог, дорд уздзг нь тодорхойгүй.
Тийнхүү сэжигтэн Ким Дүнг Сү, Жу Гёнг Хуан гээд манайд нутагласан хан үндэстний хойч олон. Сэтгэхүйд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх тухай хууль зөрчсөн, бусдын эд хөрөнгөнд халдсан хэргээр эрэн сурвалжлагдсан тэднийг манайхан л ус уух хувьтан болгосон. Өнөөх л хуруугаа тайрдаг Пак Чоль Гью 2001 оны дөрөвдүгээр сараас Батсайхан гэгч залуутай нийлж Чинос маининг ХХК байгуулжээ. Японы Якузагаас үзүүлж буй хөрөнгө оруулалтаа тайлбарлах хуралд нь манай БХЯ-ны томоохон генерал суусан гэдэг. Багагүй цалин авдаг учир ажлаа гүицэтгэж яваа нь тэр байж. Энэ бол солонгосчуудын харанхуй шөнөөр үйлдсэн мэт хэргүүд. Сүүл, сүүлчийнх нь залилан улам хялбар, яг л гэгээн цагаан өдрөөр монгол иргэнийг шороонд булахтай адил мэт болжээ.
Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай Хааны зам ВАКО констракшн болон Монголын Хөх монгол компани хамтран шинэ орон сууцны захиалга авч эхэлсэн нь одоогоос хоёр жилийн өмнөх явдал. Барилгын эрин эхэлсэн гэгдэх өнөө цагиин хэн бүхэн шинэ сууцанд орох гэж өвчилчихсөн үед энэ туйлын хүсэл дээр нь ёстой нэг тоглох шиг болжээ. Хялбар аргаар мөнгө хуримтлуулах арга хэмээн үнэхээр мэдрэмжтэй, ухаалаг сонгосон байна. Телевизүүдээр цацсан реклам нь хүртэл ямар их үнэмшилтэй болоо вэ. Их мөнгө цацаж хийсэн реклам болох нь тодорхой. Хижээл эмэгтэй … нээрээ л аз жаргалын түлхүүр юм даа… гээд яриад эхэлсэн нь иргэдийг санасандаа хүртэл төөрөлдүулж чаджээ.
2003 оны зургадугаар сараас эхлэн энэхүү Вако хэмээх мянгуужингиин үлгэр болсон сууцны захиалгыг авч эхэлсэн нь бий. I хороололд 94, XҮ хороололд 144 айлын орон сууц барихаар төлөвлөсөн баримтаар төдий тооны айл өрхийн байртай болох гэж мөрөөдсөн хөрөнгийг салхинд хийсгэсэнтэй адил үгүй хийж. Тус гэрээгээр бол 2004 оны долдугаар сард эхний захиалагчид, есдүгээр сард дараагийн сууцны захиалагчид байрандаа орно гэж төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр мөрөөдлийн барилгуудын нэгнийх нь суурийг цутгаж, гурав, дөрвөн давхрын араам баригдсан төдий, нөгөөгийн нь чимээ ч байхгүй. Энэ байдалд ч итгэл алдахгүй найдаж байтал бур интернэтээр өнөөх Солонгосын хөрөнгө оруулалттай Хааны зам ВАКО констракшн нь үйл ажиллагаагаа албан ёсоор зогеоож байгаа хийгээд долдугаар сарын 1-ний дотор тооцоо хийх газар өрөө барагдуулаарай гэснийг захиалагчид биесээсээ ам дамжуулан мэджээ. Харин Монголын талын компани болох Хөх монгол нь энэ нөхцөл байдалд ямар ч хамаагүй, зүгээр зуучилсан байгууллага гээд ялыг өөрсдөөсөө түлхэж орхилоо. Байрны захиалгын болох өдгөө хаана байгаа нь мэдэгдэхгүй нийт нэг тэрбум 300 сая төгрөгийг бүрдүүлэхэд Солонгост хар ажилд зүтгэж байгаа монгол иргэдийн мөнгө ч ихээр урссан. Энэхүү барилгыг барина хэмээн олон Монгол иргэний итгэлийг хөсөрдүүлсэн Солонгос луйварчин Жон Жун Хёг аль эрт Монголоос ховхрон арилжээ. Энэ бол солонгосчууд манай зах зээл, нийгмийн амьдрал руу гэмт халдлагатай дүйцэхүйц байдлаар дайрч байгаа хамгийн сүүлчийн жишээ. Сонгож авсан салбарынх нь хамгийн сүүлчийн бай болоод байна. Дахиад ч шинээр ямар залилан, хуурмаглал үйлдэгдэж буй нь одоо яахин мэдэгдэх. Мөнгө угаах орон зайгаа л зөв олж харвал Монгол орон тэдний хэтэвчийг түнтийлгэх хар ажилчид, боолуудын нутаг болжээ.
Манай Гадаад хэргийн яаманд Солонгосын Элчин сайдын яамнаас Японы якузатай бүлэглэсэн гэмт эрэн сурвалжлагсдыг албадан нутаг буцааж өгөөч гэсэн хүсэлт тавьсан удаатай. Улсаа төлөөлөх Элчингийнхэн нь ч нүүр буруулсан гайхал уба нараас хэзээ салах вэ?
Б.ХАЖИДМАА
(өдрийн сонин 2005-07-19 171)