Төрийн ордон нам гүмхэн

ихэнх нь харагдсангүй. Даваа гариг бүрт хуралддаг УИХ дахь ганц бүлэг болох МАХН-ын буюу 62-ын бүлэг ч хуралдсангүй өнжив. Сүүлийн үед МАХЫ, экс эвслээрээ аль нэгнийхээ өрөө болон танхимд нууцхан хуралддаг байсан нь ч таг чиг. Эл өдөр ёс болгож Байгаль орчны байнгын хороо хийсэн ажлаа тайлагнав. Мөн Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүх Хөтелд цөмийн идэвхт бодис алдагдсан мэдээллийг хэвлэлийнхэнтэй хуваалцсанаас өөр зүйл Төрийн ордонд болсонгүй. УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн долоо хоногт завсарлана гэж байсан ч ирц хүрээгүйгээс хойшилсон. Хэрвээ өчигдөр байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаан болсон бол ирц байтугай нь бүрдэхгүй байлаа. Ер нь өчигдөр ирц бүрдүүлэх байтугай төрийн ажлыг хийж байгаа хүн Төрийн саарал ордонд бараг алга байсан. Энэ бүхнээс харахад УИХ-ын хаврын чуулган албан ёсоор хаагаагүй мөртлөө албан бусаар бол тараад гишүүд нь хувь хувийнхаа ажлыг хөөгөөд таг болжээ гэж хэлж болохоор байлаа.
Улсын наадмын дараагаас орон нутгийн найр наадам эхэлдэг. Сонгогдсон тойргийнхоо сумдын ойн баярт уригдсан, оролцох гишүүд цөөнгүй бий. Дээр нь тойрогтоо эртхэн хэд хоног ажиллаад хаваржин саарал ордонд хашигдсан харшаагаа гаргахаар яарах гишүүд их. Иймээс юун наадам, юун цагаан сар гэгчээр найр наадамд уригдаж, тойрог руугаа яарсан гишүүд юун байнгын хороо, чуулганы хуралдаан гэх болжээ. Тэдэнд төрийн ажил бус тойргийк ажил чухал болсон аж. Энд ирц бүрдэж байна уу, үгүй юу гэдэгт хэн ч санаа тавихаа байжээ.
УИХ-ын шинэхэн дарга Ц.Нямдорж үүрэг ажилдаа ороод УИХ-ын 65 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Мөн хаягдал төмрийн экспортыг ирэх наймдугаар сарын 1-нээс хориглосон, залуу гэр бүлд олгох 500 мянган төгрөгийн тэтгэмжийг ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд хавчуулсан зэрэг асуудлыг л шийджээ. Үүнээс өөр тоймтой хийсэн зүйл түүнд алга. Сүүлийн үед чуулганы нэгдсэн хуралдаан нь байтугай байнгын хороод нь ч ирц бүрдэхгүйгээс хуралдаж чадахаа байв. Гишүүдийнх нь ажлын хариуцлага ч үгүй болжээ. Дээр нь гишүүд нь өөрийн, хүний ялгаагүй түүнийг даргаа хэмээн тоохыг болив. Уг нь анх спикерийн албанд томилогдоод тэрээр нэлээд жинтэй чанга үг хэлж амлалт авсан санагдана. УИХ, түүний Тамгын газарт сахилга дэг журмыг тогтоож, гишүүдтэйгээ тулж ажиллана гэж байсан юмсан. Гэтэл 99 хувийн итгэл үзүүлсэн гишүүд нь тоохоо больж хуралдаандаа ч орохыг болилоо. Хэт улстөржиж нэг талыг барьж буйгаас нь юм болов уу даа.
Сахил хүртээд шал дордов гэсэн үг бий. УИХ маань сахилга баттай, чанга хатуу, зоримог даргатай боллоо гэсэн чинь бүр огг үгүй бололтой. Өөрөө ч УИХ-ын дарга болоод нэлээд хатуу чанга гараар удирдаж, хэд хэдэн дорвитой арга хэмжээ авна гэж байсан. Гэтэл тэгсэнгүй. Нэг талыг хэт барьж, хэдэн гишүүнээ хоёр талд хашиж орхив. Нэг хэсэг нь чуулганы танхимдаа бусдыгаа хүлээсэн мэт сууцгаах. Нөгөө хэсэг нь нэгэн зүйлийг шаардан өрөөндөө бүгэх зэргээр хэд хэдэн хуралдаан өндөрлөв. Энэ байдлыг УИХ-ын дарга зохицуулах байтал нам, эвслээр нь ялгаж, улс төр ярьж бүр дэвэргэж байх юм. Ийм учраас энэ удаагийн УИХ-ын ирээдүй бүрхэг болоод байгаа юм биш үү. УИХ цаашид байх үгүй дээрээ тулаад байна уу ч гэж болохоор.

Б.СҮЛД
(өдрийн сонин 2005-07-19 171)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button