Доктор, профессор О. Пүрэв Баянзүрх захын дэргэд нэг чухал дурсгалт байшин бий

Шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхийн ухааны доктор, профессор Отгоны Пүрэв гуай ингэж ярилаа. Бас бидний яг жинхэнэ түүхийн дурсгал гэдэг чинь чухам юу вэ гэдэг тал дээр жаахан ч гэсэн хариу олох гэсэн маань энэ ярилцлагын гол зорилго билээ. Иймэрхүү түүхийн жишээ манайд тун олон тул түүнтэй зөвхөн нийслэл Улаанбаатарынхаа түүх, дурсгалт газруудын талаар ярилцлаа.

-Ярилцлагынхаа гол зорилгыг дээр дурдлаа. Тэгэхээр Алтан-Өлгийгөөс эхлээд яриад явчих уу?
Амгалан чинь ер нь хятад хот шүү дээ. Манжийн хүрээ гэж нэртэй дандаа хятадууд байсан юм. Монголчууд ер нь хятад хүнд сүжиггүй л дээ. Хужаа гээд л… Одоо ч гэсэн тийм. Тийм учир уг дүүргийг салхины доод талд буюу хүрээний доод талд байгуулсан юм. Монголын салхи чинь баруун хойноосоо байдаг шүү дээ. Харин Манжийн үеэс цагаач гэсэн утгатай хужаа гэдэг үг гарч ирсэн юм.

1691 онд Манжийн Энх-Амгалан хааны зарлиг гарч хятад, монгол хоёрыг тусгаарласан гэж түүхэнд бичдэг. Одоо бол тэр зарлигийг тун зүйтэй зарлиг гэж ярьдаг болсон. Яагаад гэвэл монгол хүний цусыг ариунаар хадгалж үлдсэн болохоор тэр.
1691 оны тэр зарлиг 1890-ээд он хүртэл хэрэгжсэн байгаа юм. Харин үүний дараа Хятадаас Ар Монголд тавих анхаарал ихэссэн. Ингээд хятад тариачдыг олноор оруулсан юм.Хятад хороолол болох Амгаланд эхлээд монгол айл үгүй байсан. Гэхдээ хятадуудад хүүхэн шуухантай харьцах янз бүрийн хэрэгцээ гарч,улмаар хадам хүргэний холбоо үүсч, монгол айлууд тэнд очиж суурьших болсон юм. Монгол айл тэнд суурьшиж эхэлсэн тэр үед жанжин Сүхбаатарын аав цагаан дээлт Дамдиных нүүж очжээ. Тэр үед одоогийн Амгалан чинь Улаан дов гэдэг газар байсан юм. Ингээд мэдээж иргэний асуудал гарч ирнэ шүү дээ. Эндээс эхэлсэн гэдэг.

Харин тэр үед хятадуудыг Монголд оршуулдаггүй байсан гэлцдэг…
Хятад хүнийг бол дээр үед Монголд оршуулдаггүй байсан гэж байгаа. Заавал Цагаан хэрэмний цаана аваачдаг байж. Увс, Ховд, бүр Хөвсгөлийн нутагт хятад хүн нас барсан чиг зөөж аваачдаг. Тухайн үед хятадын хүүр зөөх гэж бөөн ажил болдог байлаа. Машин гэж ямар байх биш, үхэр тэргээр зөөж таарна. Монгол хүмүүс түүнд нь дургүй байсан ч тэр үед хамгийн ашигтай бизнес нь тэр байж.
Амгаланд байсан хятадууд бүгдээрээ баян, мөнгөтэй байгаагүй нь тодорхой. Бэл муутай, зарц хужаа нар ч байсан. Хөрөнгөгүй хужаа хүүрээ зөөж чадахгүй болчихдог учир тэр хойд талдаа л аваачиж оршуулаад байсан байгаа юм. Одоо бид Ботаникийн цэцэрлэг гэж яриад байгаа шүү дээ. Тэр чинь л ёстой хүн тавьдаг газар л даа. Дээр үед бол тэнд хятад чөтгөртэй газар гээд хүн нутаглах дургүй байсан юм.

Харин хэзээнээс монголчууд алдар цуутай, гавьяатай хүмүүсээ тэр газар нутаглуулж эхэлсэн юм бол…
Цагаан дээлт Дамдиныг тэнд нутаглуулснаар эхэлж байгаа юм.Дамдин хэдий Амгалангийн хүн ч нас барахдаа Сэлбийн голын зүүн талд буюу одоогийн Санхүүгийн дээд сургуулийн урьдхан ажиллаж байгаад нас барсан. 1920 оны гуравдугаар сард гэдэг байх. Оршуулахад нь Мянган лантын энгэр буюу одоогийн Алтан-Өлгийд тавьсан юм. Тэр хүнийг тавьснаас гурван жилийн дараа Сүхбаатар нас барсан. 1923 онд гэсэн үг шүү дээ. Сүхбаатарыг яг аавыг нь тавьсан газар оршуулсан гэдэг. Аавыг нь ил, чулуу дэрлүүлээд оршуулсан. Тэр цагаас эхлээд яагаад ч юм Алтан-Өлгий гэж нэрлэдэг болчихсон юм. Сүхбаатарын шарилыг эхлээд ил тавих гэж байсан ч Оросын элчин төлөөлөгчийн газраас нарсан авс хийж өгсөн юм байна билээ. Тэр нарсан авсыг 1954 онд ухаж гаргаад авсыг нь сольж, одоогийн энэ бунханд тавьсан юм.

Гэхдээ одоо Сүхбаатарын шарилыг буцааж Алтан-Өлгийд аваачих тухай яригдаж байгаа гэсэн. Манайхан оросуудыг дууриагаад л томчуудаа Төрийнхөө ордны хажууд оршуулдаг болчихсон юм байна л даа. Тэгээд 30 жилийн дараа авчирсан нь тэр. Тэр шарил юм хэлдэг байсан бол их зовлон ярих байх. Эхлээд шороогоор булаад оршуулчихсан, дараа нь дээр нь хөшөө барьсан, тэгээд хөшөөн дороос нь ухаж бунханд байрлуулсан. Гэхдээ бас хөшөөн дороос авсан нь шарил түүнийх мөн эсэх нь эргэлзээтэй байдаг юм. 1954 оны сонинд 168 см өндөртэй шарил байсан гэж бичсэн байдаг. Харин Сүхбаатар 168 см-ээс хамаагүй өндэр санагдаж байгаа юм. Гэрэл зургаас харахад бусдаасаа их онцгой харагдаж байгаа юм. Ямар ч байсан 190 см орчим өндөртэй байсан байх. Зарим хүн тэр шарилыг Сүхбаатарынх биш байх гэж ярьдаг. Би тэр талд байдаг юм. Тэрнээс хойш Алтан-Өлгийд уулчин, их эмч, эрдмийн зэрэгтэй хүмүүсийг оршуулж эхэлсэн. Сүүлдээ алдар цолтой бүх хүнийг л тэнд оршуулдаг болж дээ.

Харин Сүхбаатарын талбайг маш их хогон дунд босгосон гэдэг. Заримдаа түүний морь шээсэн газар ч гэж ярьдаг шүү дээ?
1921 оны долдугаар сарын 8-нд жанжны морь тэнд шээсэн гэсэн яриа бий. Үүнийг хэвлэлд тараасан хүн нь би л дээ. Хог асгадаг газар байсан юм. Түшээт ханы хог гэх мэтийн янз янзын нэртэй өндөр нүүгэлтсэн хог байсан гэдэг. Түшээт ханыхны хог гэдэг нь одоогийн Үйлдвэрчний эвлэлийн хавьцаа юм уу даа. Хамгийн өндөр хог байсан гэдэг. Хүмүүс холын бараа харахдаа тэр хогон дээр гардаг байж.
Ардын засгийн журамт цэргийнхэн Засгийн газраа байгуулахаар 1921 оны долдугаар сарын 8ны 9 цагийн үед Хүрээнд орж ирсэн байгаа юм. Хоёр хоногийн өмнө оросууд ороод ирчихсэн гол гол газрууд болох холбоо, банк, төрийн албан газруудыг хяналтдаа авчихсан хамгаалж байжээ.

Журамт цэргийнхэн Гандангийн цаанаас давж ирэх үед Ясан толгой Гаваа гэдэг хүн очиж тэдэнтэй нийлсэн байдаг. Тэр их саваагүй хүн байж л дээ. Уг нь цэрэг биш одоогийн МАХН-ын төв байрны хавьцаа, Амбан хааны хороонд амьдардаг хүн. Ажилгүй элдвийн юм их сонирхож явдаг. Цэрэг Хүрээ рүү орж ирэхэд Хүрээний иргэд ч одоогийн театрын хавьцаа сонирхоод цуглаад зогсож. Тэр үед Д.Сүхбаатар хороодыг дарга нараа дуудаад үүрэг өгөх үед морь нь шээхийг Гаваа ажиглаадхаж. Монголчууд ер нь морь шээсэн газрыг ихэд бэлгэшээдэг шүү дээ. Мань хүн хүмүүс тарахаар гэртээ харьж дэлэм хэрийн төмөр гадас олоод тэр орой нь морь шээсэн газарт далд ортол зоогоод орхисон гэдэг. Сүүлд 1946 онд энэ хөшөөг барихад Х.Чойбалсан тэр гадсыг ол гэж тушаагаад түүн дээр нь барьсан гэлцдэг юм.
Хамгийн сонирхолтой нь, 1946 оноос өмнө Сүхбаатарын талбай гэсэн ойлголт гарчихсан байсан юм. Бүр 1925 онд оросуудын Хүрээний мэдээ гэдэг сонинд Ардын хувьсгалын дөрвөн жилийн ойг Сүхбаатарын талбай дээр тэмдэглэн жагсаал хийлээ гэж бичсэн байдаг. 1925 оны долдугаар сарын 11нд хийсэн хэрэг л дээ. Түүнээс өмнө бол Нийслэл хүрээний өмнөх гол чөлөө л гэдэг нэртэй байсан юм.

Тэр их хог байсан гээд байгаа газар уу?
Тийм. Гол чөлөөндөө хогоо аваачаад асгачихсан байсан. Хог байтугай тэнд хүн оршуулчихдаг ч байсан гэдэг. Улаанбаатар хотын зам барилгын төвийн ангийн даргаар ажиллаж байсан Т.Балжинням гуай дуртгалдаа хэлсэн байдаг. Тэр хүн энэ талбайг анх тохижуулсан хүн.Тэр дуртгалыг нь би хэвлүүлсэн юм.
Ядуу хүмүүс хогон дотор овоохой бариад сууж байдаг байж. Тэднийг нас барахад болон өөр газар нас барсан ядуу хүмүүсийг ч тийш нь аваачиж ил тавьдаг эсвэл булж оршуулдаг байж. Нас барчихаар ясчин гэж нэрлэгддэг хүний хүүр чирдэг хүмүүс л чирж аваачна шүү дээ. Дуртгалд 200 гаруй жилийн хур их хогийг зайлуулж дээр нь талбай байгуулахаар болсон гэж байдаг. Тэгээд зам барилгын анги төдийгүй, ажилчид, цэргүүд, сургуулийн хүүхдүүд хүртэл оролцсон өргөн субботникийг зохион байгуулж 1946 оны хоёрдугаар сараас тавдугаар сар хүртэл өдөр шөнөгүй ажиллаж байж зайлуулж холдуулсан гэдэг. Нимгэн газраа нэг метр, зарим газраа арав шахам метр шахам ухсаны эцэст сая жинхэнэ газрын хөрс гарсан гэдэг. Ухаж байхад дотроос нь хүний араг яс хүртэл гарч байсан тухай дуртгалд бий. (уншиж өгөв. сурв)

Т.Балжинням гуай бас талбайн голд хөшөөний нүх ухаж Х.Чойбалсан, Бумцэнд, Янжмаа нар ирж хүрэн суман ширээ байрлуулж, дээр нь мөнгөн аягатай сүү, хадаг, ембүү тэргүүтнийг хийсэн гэдгийг дурссан байдаг юм. Гэхдээ надад өөр жишээ бий. Би төмөр замын хорьдугаар сургуульд багшилж байхад тэр сургуульд нэг жижүүр өвгөн байсан. Нэрийг нь мартчихаж. Тэр хүн их сонин юм ярьсан. Тэр өвгөн залуудаа театрт жүжигчин байж. Тэгээд Сүхбаатарын хөшөөний шав тавих ёслол болоход урлагийнхантай очжээ. Тэгэхэд Х.Чойбалсан, Бумцэнд Янжмаа гуай нар ирсэн гэнэ. Янжмаа гуай Чойбалсан даргыг сугадаад уйлаад л яваад талбайг гурав тойрсон гэсэн. Тэгсэн Чойбаласан хармаанаасаа шинэ алчуур гаргаж ирээд Янжмаа гуайд өгч, нулимсаа арчсан алчуурыг нь аваад хөшөөний фундамент дор хийсэн гэнэ. Гэхдээ үүнээс өмнө ч Сүхбаатарын хөшөө гэж байсан. Одоогийн Төрийн ордны зүүн дор, Соёлын төв өргөөний тэнд Померанцев гэдэг хүний барьсан, ардын хувьсгалын 10 жилийн ой буюу 1931 онд нээсэн анхны хөшөө бий. Одоо ч тэр хөшөө бий. 1947 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор шинэ хөшөө барих болсон тул тэр хуучин хөшөөг талбайгаас зайлуулах тухай шийдвэр гаргасан байдаг. Харин тэр хөшөөг Сүхбаатарын хүү Галсан гуай одоогийн Батлан хамгаалах яамны хашаанд зөөж аваачсан гэнэ лээ. Галсан гуай тэр үед Офицерын сургууль (одоогийн Батлан хамгаалахын яам)-ийн захирал хурандаа цолтой хүн байсан шүү дээ. Тэр хөшөө одооны хөшөөнөөс зүүн хойшоо 27 метр газарт байсан гэнэ лээ. Энэ мэтчилэн Сүхбаатарын талбай талаар ярих юм зөндөө бий л дээ.

Түүхийн дурсгалт газрууд хэрнээ одоо хэр нь хамгаалагдаагүй, өөд нь татаагүй газар гэвэл нийслэлд юу байна вэ. Тухайлбал, хуучин Лениний музейн ард нэг хуучны модон байшин бий. Түүнийг түүхийн дурсгалт байшин гэдэг шүү дээ.
Тэр чинь Баруун дамнуургачны өндөр ногоон гэдэг байшин. 1907 он барьсан юм гэнэ билээ. Оросын томоохон худалдаачин Копытов гэдэг хүний зочид хүлээн авдаг буудал байсан юм. Манайхан Копытовыг чоорт гэж нэрлэдэг байсан. Тэгээд Чоортын пүүс гэж ярьдаг байсан юм. Копытов хонины ноос авдаг байж. Монголчуудын хонины ноос мэдээж шороотой байгаа. Ямар цэвэрлэж чадах биш. Тийм ноос авчрахаар нь Копытов түй чёрт гэдэг байж л дээ. Тэгээд л монголчууд нэрийг нь ч мэдэхгүй болохоор тэгж нэрлэсэн байна л даа.
Түүхэнд үнэхээр холбогдсон атлаа хамгаалагдаагүй өөр газрууд байгаа байхдаа?
Нэг сэргээмээр юм байна аа. Ёстой хэлэх хэрэгтэй. Баянзүрхийн хүнсний захын хажууд ёстой л нэг чухал хоёр давхар модон байшин бий. Айл байдаг юм тэнд чинь. Тэр байшин бол хувьсгалын түүхтэй их холбоотой. Ер нь манай түүх дурсгалтай их холбоотои шүү. Богд хаант төрийн Ерөнхий сайд байсан Сайн ноён хан Намнансүрэнгийн анх бариулсан байшин юм. Тэгэхдээ одоогийн цэнгэлдэх хүрээлэнгийн зүүнхэн талд эхэлж барьсан байгаа юм. Би тэр хашааны буурийг ч мэднэ. Тэнд хоёр байшин байсан юм. Нэг нь Богд хаант Монгол улсын Засгийн газар, нөгөө нь Намнасүрэнгийн гэр. Сайн ноён ханг 1919 онд нас барсны дараагаар энэ байшинг Баянзүрх зах рүү зөөчихсөн. Тэнд Санхүүгийн дээд сургуулийн хичээлийн болоод багш нарын байр байсан гэнэ билээ.

Сайн ноён ханы сууж байсан тэр хоёр давхар байшин чинь Намнансүрэнтэй, Бодоотой, Данзантай, Сүхбаатартай болоод Цэргийн ерөнхий дээд сургууль гэж байсантай холбоотой байшин юм шүү дээ. Тэр байшинд Данзан Сангийн яамны түрээсийн түшмэл байхдаа ажиллаж байсан. Козин гэдэг хүн Хаант оросын үед оросоос мэргэжилтнээр ирж Сангийн яамны сургагч болсон юм. Тэрийг чинь бас Гоожингийн өндөр ч гэдэг байсан юм. Козин, түүний туслах Данзан нарын ажлын өрөө тэр байшингийн нэгдүгээр давхарт байсан бол хоёрдугаар давхарт байх хэвлэх үилдвэрт Сүхбаатар үсэг өрөгчөөр ажиллаж байсан юм. Ерөнхий сайд Бодоо Ардын засгийн газрыг Алтанбулагаас Хүрээнд нүүж ирэхэд мөн тэр байшинд орж байрлаж байсан. Мөн тэр байшингийн хоёрдугаар давхрын голын өрөөнд тэр үеийн Засгийн газрын хүмүүс 1921 оны намар зургаа авахуулсан байдаг. Бодоо, Сүхбаатэр, Дяизач, Фябагдврж Ренчино гэх мэтийн дурсгал олонтой байшин. Тиим болохоор тэр байшин их чухал. Хайрлаж, хамгаалах юмсан.
Ер нь тэр хавьд хэдэн байшин бий шүү. Ю.Цэдэнбал даргын амьдарч байсан байшин гээд бас нэг дүнзэн байшин 21 дүгээр сургуулийн хажууд бий. Түүнийг одоо түүх гэж ярихгүй байна. Гэхдээ удахгүй түүх гэж ярина шүү дээ. Жишээлбэл, энэ миний сууж байгаа ширээ чинь Ю.Цэдэнбал даргын Санхүүгийн сургуулийн хичээлийн эрхлэгч байхдаа сууж байсан ширээ. Үүнийг би санхүүгийн нэг багшаас худалдаж авсан юм. Хэрвээ Ю.Цэдэнбал гуайн музей гэж байгууллагдвал би үүнийгээ өгөх юмсан гэж боддог юм.

Өвгөн профессор О.Пүрэв гуай энэ мэтээр сонин ихийг өгүүлсэн. Дээрхээс гадна хятадууд гал нээж байсан Богдын ордон (одоо музей болчихсон. сурв)-н хашаа одоо бараг дурсгал газар болох гэж байгаа талаар ч хэлсэн. Уг ордны зүүн хойд өнцөгт хэд хэдэн банз цоо буудуулсан байдаг гэнэ. О.Пүрэв гуай тэнд аялагчид авч очихдоо энэ тухай тайлбарлан ярьдаг гэнэ лээ.
Түүний гэр дэх ажлын өрөөнд XX зууны эхэн үеийн ар монгол 1900-1930 он гэсэн газрын зураг бий. Аймаг, хошууд хаа хаагуур тусгаарлагдаж байснаас эхлээд гадаадын пүүс компаниудын дэлгүүр хоршоо хүртэл хаана, хаана байрлаж бяйсныг тодорхой харуулсан энэ газрыг зураг түүний 40 жилийн хөдөлмөр юм. Бас энэ зургаараа тэр ноднин жил шинжлэх ухааны гавьяат хэмээх алдрыг хүртсэн. Ганцхан хувь байгаа энэ зургаар одоогийн засаг захиргааны шинэ хуваарийг гаргаж байгаа билээ.
Бас нэг сонин гэвэл энэ жил 74 хүрсэн О.Пүрэв түүхч 1950-иад оны сүүл хавиас тэмдэглэл хөтөлж иржээ. Одоо тэр 73 дахь зузаан дэвтрээ хөтөлж буй. Их юм өгүүлэх энэ дэвтрүүдээ яаж эвтэйхэн газар үлдээх вэ гэдэг асуудал түүнд гарч байгаа гэнэ билээ.

Ярилцсан С.СОДБААТАР
(Өдрийн сонин171)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button