Та өдөр тутам 1000 мг Кальци авах ёстой.

Yндсэн 1 хувь цус, гөлгөр эд, эс хоорондын шингэнд байдаг. 1 хувьд Кальц дутагдахад ясыг шууд хайлуулж байж нөхөж авдаг. Энэ харьцаа алдагдсанаас биеийн бүх эрхтэнд нөлөөлдөг байна. Кальц нь зөвхөн ясны сийрэгжилтээс гадна судас болон цус мөн арьсны амин чухал тэжээлүүдийн нэг юм. Бостоны Их Сургуулийн эрдэмтдийн судалснаар хүн хоногт 1000 мг Кальц хэрэглэснээр цусны даралт 40 хувь хүртэл буурдаг нь тогтоогдсон. Мөн Кальц нь хорт хавдрын өсөлтийг удаашруулах, судасны дотуур тогтсон өнгөрийг арилгах, судасыг цэвэрлэх, мэдрэлийн системийн тамирыг хэвийн барих зэрэг гайхамшигтай үйлчилгээтэй. Хүний бие организм бол дээд зэргийн нарийн зохион байгуулалттай аппарат юм. Хүний бие махбодид Кальц шингэхдээ эхлээд бүх эрхтэн системийг хангаад хамгийн сүүлд ясанд хуваарилагдах тул яс сийрэгжих аюул тулгардаг. Кальц дутагдсанаар яс сийрэгжихээс гадна даралт ихсэх, цаашилбал мэдрэлийн систем муудах аюултай. Ясны сийрэгжилт нь эмэгтэйчүүдэд их тохиолддог. Эмэгтэйчүүдэд энэ өвчин илрэх нь эрэгтэйчүүдээс 4 дахин их байдаг. Эмэгтэй хүн хүүхдээ тээгээд гаргахад 30.000 мг Кальц зарцуулж алдаж байдаг. Нэг удаа хөхөөрөө хөхүүлэхэд 300 мг Кальц алдаж байдаг. Ингэж Кальц алдаж байгаа учир эмэгтэй хүн түрүүлж хөгширдөг нь үүнтэй холбоотой. Яс сийрэгжиж улмаар хугарч гэмтдэг нэг төрлийн ясны өвчнийг остеопорез гэнэ. Цэвэршилтийн үед остеопорезоор өвчлөх магадлал өндөр байдаг. Остеопорезийн үед ясны шингэн багассанаас ясны эдийн үхжил хурдасдаг. Энэ нь эмэгтэйчүүдэд цэвэршилтийн дараа хурдсаж байдаг байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан тоо хэмжээгээр
Хүүхэд 10-13 настайд 1000 м/г
13-16 настайд 1200 м/г
16-17 настайд 1000 м/г
55 наснаас дээш 1200 м/г
Жирэмсэн, хөхүүл эхчүүд 1500 м/г -2000 м/г
Цэвэршилтийн үед 1400 м/г Кальц өдөр бүр авч байх ёстой. Хөгширөхөөр л үе мөч өвддөг, яс ургалаа гэж ярьдаг. Энэ бол зайлшгүй зүйл биш юм. Одоо бид 21-р зуунд энэ буруу сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй болоод байна гэж мэрэгжилтнүүд ярьж байна. Яс ургана гэж ярьдаг ч яс ургаад байгаа биш юм. Харин ясны эмзэгшил, сийрэгжилт л гол нь юм шүү дээ. Эмч нар ч, бид нар ч өөрсдөө хайхрамжгүй ханддаг, амь насанд аюулгүй гэж тоодоггүй түр зуур аргацаадаг. Гэтэл одоо 40 наснаас дээш бүхэлдээ шаналж, ёстой эрт хөгшрөлт болдог. Яс ургаад мэс заслын аргаар эмчилдэг гэдэг хоцрогддол болоод байгаа. Бас туяагаар шарлага хийдэг түр зуурын аргад хамаарна, шалтгааныг нь арилгахгүй, өвдөлтийг түр намдаадаг. Эм ч нэмэр болохгүй. Манайхан үе мөчний эмийг насаараа ууж байна. Эмийг ходоод, элэгээ муудтал уудаг. Бүр преднизалон, кортизон, гидрокортизон зэрэг гармон эмчилгээнд ордог. Энэ бас муу зүйл. Эмч нар болохоор стандартаа л барьдаг. Стандартаар үр дүнгүй. Шалтгааныг зөв олох хэрэгтэй. Энгийн шүү дээ. Ясны сийрэгжилт. Кальц гэсэн болгоныг уувал бас л алдаа. Химийн элемент иднэ гэсэн үг. Биологийн процесс, эм ба химийн ойлголтыг заалгах хэрэгтэй. Бидний хүнсээр орох ёстой эрдэс бодис, амин дэмүүд учир дутагдалтайгаас яс сийрэгжилт, эрт эхлэж байна. Боломжийн сэхээтэн хэсэг нь хиймэл кальц, кальцинова хэрэглэж л байдаг. Эм бол яаралтай тусламж л юм. Амьд эд эс, яс тулгуур эрхтний хэсэг болж шингэдэггүй. Иймд байгалын 100 хувийн гаралтай, кальцийн өндөр агууламжтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж занших хэрэгтэй юм. Энэ бүтээгдэхүүн нь яс бэхжүүлэх зориулалтаар тусгайлан боловсруулан гаргаж авсан. Гурван ширхэг Экстра-Кали нь бие организмыг шаардлагатай өдрийн норм кальцаар / 1000 м/г / хангадаг. Энэ бүтээгдэхүүнд өндөр агууламжтай кальцаас гадна витаминууд, эрдэс бодисууд болон организмд кальцийг шингээх, хадгалахад тус бодог өвс ургамал орсон байдаг ба организмд кальцийг шингээхэд чухал хэрэгтэй витамин Д орсон байдаг байна.
Зөвлөх мэргэжилтэн Б.Цэрэндулам
Olloo.mn