Яс ургах нь юутай холбоотой вэ?

Хүзүүн дээр бамбайн дөрвөн булчирхай байдаг. Түүнээс боловсрон гардаг аратириод гормон нь хүний биеийн ясны кальцийн түвшинг хянадаг. Хэрвээ тэрхүү гормоны хэмжээ ихэсвэл ясны бодисын солилцоо алдагддаг. Ялангуяа 50 гарсан эмэгтэйчүүдэд энэ хямрал нилээд тохиолддог. Цацрагийн нөлөөнөөс гормоны ялгаралт өөрчлөгдөх нь бас бий.
Шинж тэмдэг Яс ургах үед илрэх гол зовиур нь яс өвдөнө. Яс зөөлөрснөөс хугарч болно. Бөөрөнд чулуу үүснэ. Бие суларна. Цусны шинжилгээнд кальци, шүтлэг фосфатаз фермент өндөр гарна. Фосфор багасдаг. Яс ургах шалтгаан нь гормоны өөрчлөлттэй холбоотой, тэр дундаа паратириодоос шалтгаалсан эсэхийг нотлох шинжилгээ нь цусанд паратириод гормоны түвшинг хэмжих юм. Хэрвээ уг гормон их гарвал онош батлагдана. Хэрвээ хэвийн бол яс ургах өөр шалтгаан байна гэж үзнэ. Гэрлийн шинжилгээнд яс өөрчлөлттэй хэвийн бус харагдана.
Эмчилгээ Хэрвээ паратириодоос шалтгаалсан гэдэг нь нотлогдсон бол хэвийн бус бамбайн хажуугийн булчирхайг мэс заслын аргаар авна. Мэс засал хийх боломжгүй бол кальцийн түвшинг бууруулах эм, бэлдмэл хэрэглэнэ. Ургасан ясыг мөн мэс заслын аргаар авна. Цусны гарвал эртхэн мэргэжлийн эмчид үзүүлэхийг сануулья.
/Хань 2005/07/