Эрүүл мэндийн элдэв асуулт хариулт

Хүмүүс үүнийг шар ус хурах гэж ярьдаг. Авах арга хэмжээ нь өглөөний гимнастик тогтмол хийх, өдөрт наад зах нь 30 минут явган явах, долоо хоногт 1-2 удаа биеийн хүчний ажил хийх буюу юм угаах, мод хөрөөдөх, ямар нэгэн хөдлгөөний хүч тамир шаардсан дасгал хийх шаардлагатай. Дээрх зовиур удаан үргэлжилбэл үе мөчний өвчтэй болно. Тийм учраас яг өнөөдрөөс эхлээд идэвхтэй хөдөлж ажиллахыг, ядаж явган явахыг зөвлөе.
Миоматай хэн доошоо цус алдвал аюултай юу?
-Энэ нь амь насанд маш их аюултай учир яаралтай түргэн дуудаж эмнэлэгт очихыг анхааруулья. Эмнэлгээс хол байгаа бол цус тогтоох ойр зуурын арга хэмжээг цаг алдалүй авах хэрэгтэй. Кальцийн бэлдмэл, виказол, түргэн цагаан хэмээх цус тогтоох ардын эм хэрэглэж болно. Гэхдээ эмнэлэгт очихоо хойшлуулж болохгүй. Ер нь төрөх, эмэгтэйчүүдийн чиглэлээр доошоо цус алдах үед хамгийн ойр байгаа эмнэлэгт яаралтай очиж тусламж авах хэрэгтэй.
-Хөлс маш их гардаг, бие халуу шатдаг. Яавал дээр вэ?
-Энэ нь гол төлөв эрэгтэйчүүдэд тохиолддог гормоны болон мэдрэл шингэний тэнцвэр алдагдсан та холбоотой илэрдэг зовиур юм. Эмчилгээнд усан засал хэрэглэнэ. Саунд орох сайн. Зуны улиралд наранд шарахыг зөвлөе. Их хөлөрдөг хүмүүс нийлэг эдээр хийсэн хувцас өмсөж болохгүй. Хөвөн даавуу хувцсыг хэрэглэхээс гадна шөнө унтахдаа ер нь гэртээ байхдаа агаарын ванна хийж нүцгэн байхыг зөвлөе.
/Хань 2005/07/