Гэр бүлийн гэрээ гэж юу вэ

Гэтэл одоо зах зээлийн харилцаанд өмч хөрөнгөний асуудал дээр ихээхэн анхаарч нэг гэрт орохоос өмнө гэр бүлийн харилцан гэрээ байгуулах болжээ.
Уг гэрээнд гэр бүл батлуулах, мөн цуцлуулах тохиолдолд хэн ямар өмчөө авч үлдэх, захиран зарцуулах, эхнэр нөхөр хоёр ямар эрх үүрэгтэй байдгийг нарийн тодорхойлж тусгасан байдаг.
Гэр бүлийн гэрээнд тусгаж болох зүйлс
Харилцан биенээ тэтгэхэд хүлээх үүрэг эрх. Биенийхээ орлогод оролцох арга барил, гэр бүлийн зарцуулалтыг хянах, авч явах журам гэх мэт.
Гэр бүл цуцалсан тохиодолд хэн ямар өмчийг шилжүүлэх тухай тодорхой заах. Энэ асуудал маргааны гол эх үүсвэр байдаг.
Ер нь өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг бүгдийг тусгах.
Гэр бүлийн гэрээнд байх ёсгүй зүйл
Хүүхэдтэй холбоотой асуудалд эрх үүргийг хязгаарлахгүй байх.
Гэр бүлийн хэн нэг нь хууль зүйн зөвлөгөө авах, шүүхэд хандах эрхээр хязгаарлагдмал байх. Хэн нэг нь давуу эрх эдлэх
Гэр бүлийн гэрээ хийлгээгүй тохиолдолд
Хэдийгээр гэр бүлийн гэрээ хийх эс хийх нь хувь хүний эрхийн асуудал боловч амьдралд юу ч тохиолдож болохыг санахад илүүдэхгүй.
Гэр бүл цуцалсан тохиолдолд Хамтын гэх бүх өмч хөрөнгийг яг тэнцүү хуваахад бэлтгэлтэй бай. Энэ бүх хугацаанд та ганцаараа ажиллаж, сайн цалин авч гэр бүлээ тэжээж байсан ч хамаагүй.
Зөвхөн гэр бүл болохоос өмнө эсвэл өв залгамжлал бэлгэнд ирсэн өмчөөс бусдыг тэнцүү хуваана. Танд зөвлөхөд. Хэрэв та нөхөрт гарахаар шийдсэн бол үнэ цэнэтэй гэсэн бүхэнд хөрөнгөнийхөө жагсаалтыг гаргаж баримтжуулаад хадгал. Хэрэв таны ойрын хүмүүс машин сууц гэх мэт. Үнэтэй бэлэг танд өгөх гэж байгаа бол бэлэглэлийн гэрээ хийхийг гуйгаарай.
/Хань 2005/07/