Туркын ерөнхий сайд айлчилж байна

Улмаар 1969 онд дипломат харилцаа тогтоосоор хоёр орны харилцаа улам батжин гүнзгийрсэн гэж болно. Харин Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар өнөөдөр манай оронд хүрэлцэн ирж албан ёсны айлчлал хийгээд байна.

Монгол Улс, БНТУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Ерөнхий сайдын түвшинд анх удаа хэрэгжиж буй энэ айлчлал хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд 1995 онд байгуулагдсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ болон бусад эрх зүйн баримт бичгийн үндсэн зарчмуудад тулгуурлан манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бататгах, харилцааны найрсаг уур амьсгалыг цаашид бэхжүүлэхэд Турк Улстай өндөр дээд хэмжээний айлчлал, яриа хэлэлцээний түвшинг хадгалж, давтамжийг тогтмолжуулахад дээрх айлчлал чухал ач холбогдолтой болж байна гэж Монгол улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж хэллээ.

Айлчлалын үеэр хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, хоёр талын албан ёсны төлөөлөгчдийн өргөтгөсөн хэлэлцээнүүд хийлээ. Энэ үеэр Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж, шинэ зуунд хоёр орны харилцааг иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэхийн тулд цаашдын төлөвийн талаар харилцан яриа хэлэлцээ явуулж, дэлгэрэнгүй санал солилцлоо. Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд нар хоёр орны харилцааг түүх, соёл, зан заншлын найрсаг уламжлалд тулгуурлан эрх тэгш, харилцан ашигтай байх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт хендлөнгөөс үл оролцох үндсэн зарчмын дагуу амжилттай хөгжиж ирснийг нотлон цаашид иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө хамтран ажиллахаар тохиролцов.

Албан ёсны хэлэлцээрий үр дүнд Засгийн газар хоорондын болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны тухай 6 баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг тодорхой салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хүчин зүйл болох нь тодорхой юм.

Талууд Монгол, Туркийн харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхэд юуны өмнө эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхийн чухлыг онцлон заав. Эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд ойрын хугацаанд Туркийн дэвшилтэт барилгын технологийг Монголын барилгын салбарт нэвтрүүлэх, Монголын арьс, ширний салбарын бүтээгдэхүүнийг дэлхийн стандартын хэмжээнд хүргэх чиглэлээр хамтран ажиллах, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт тодорхой төсөл боловсруулж хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Туркийн ЭКСИМ банкны Монгол Улсад үе шаттайгаар олгохоор хуваарилсан 20 сая ам.долларын зээлийг хоёр талын харилцан тохиролцох нөхцөлөөр хамтын ажиллагааны томоохон төсөлд ашиглахад бэлэн байгаагаа ч мэдэгджээ.

Туркийн тал боловсролын салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид ч идэвхитэй хөгжүүлж, Засгийн газрын тэтгэлгээр Туркийн их, дээд сургуулиудад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх мөн манай цэргийн сургалт, тоног төхөөрөмжийн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд бололцооны хэрээр үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Мөн Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн түүхэн ойг тэмдэглэх хүрээнд Чингис хаан түүний өв залгамжлагч нарын эд евийн үнэт, ховор зүйлсийг эртний түрэгийн үеийн Билгэ хаан, Гүлтегин, Тоньюкүкийн хөшөө дурсгалын олдвороор баяжуулан 2006 онд Истанбуд, Анкара хотноо үзэсгэлэн гаргах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хоёр тал Анкара болон Улаанбаатар хотуудад харилцан газар түрээслэх болон Элчин сайдын яамдуудын барилгын эзэмшлийн гэрээний асуудлыг чнааштайгаар шийдсэн юм.
Талууд Нэгдсэн Yндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2009-2010 оны суудалд нэрээ дэвшүүлж буй тус хоёр улс бие биенээ харилцан дэмжих болсон нь олон улсын байгууллагын хүрээнд хөгжүүлж буй хоёр улсын хамтын ажиллагааны нэг чухал илрэл гэдгийг тэмдэглэв. Цаашид Евроази, Төв Азийн бүс нутаг, НYБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлохын зэрэгцээ Туркийн тал ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих явцдаа Монгол Улсын олж байгаа амжилтыг өндрөөр үнэлж, түүх, соёл, төрт ёсны баялаг уламжлалтай Монголын ард түмэн олон улсын тавцанд өөрийн байр сууриа улам бэхжүүлэхэд бүх талаар үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлэв.

Эрхэмсэг ноён Р.Т.Эрдоан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт бараалхаж хоёр орны харилцааны талаар санал солилцож ярилцлаа.

Монголын эртний нийслэл Хархорин хотоос эртний Түрэгийн Билгэ хаан, Күлтегиний гэрэлт хөшөө бүхий Орхоны хөндий хүртэл БНТУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 46 км авто зам тавих ажил эхэлж байгаа нь хоёр орны ард түмний найрсаг харилцааг илэрхийлсэн чухал үйл явдал болж байгаа бөгөөд айлчлалын зочид төлөөлөгчид маргааш тус авто замын шав тавих ёслолд оролцоно.

Мөн Билгэ хаан болон Культегиний хөшөө дурсгалыг үзэж сонирхох юм байна.
Айлчлал маргаааш өндөрлөнө

Ж.Алтантуяа
/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button