Чёлкоор гоёцгооёоо

Энэ зуны үс засалтын хувьд гэвэл буржгар үс болон жижигхэн чёлкнууд моодонд орж байгаа. Өмнө нь үсээ олон өнгөөр буддаг моодонд орж байсан үүний дараа үсээ өөрийнх өнгөөр нь байлгадаг байсан. Яг энэ зуны үсний өнгөний хувьд эргээд олон өнгө зонхилж байгаа.
Yсний өнгөний хувьд өргөн сонголттой болсон улаан, шар, саарал, цэнхэр, ногоон зэрэг тод өнгүүд зонхилж байгаа. Голчлон охид бүсгүйчүүд маань цэнхэр, ногоон, саарал өнгөөр их будуулж байгаа. Ер нь бол будахаасаа илүүтэйгээр сор их тавилуж байгаа. Сорыг нэг өнгөөр бус олон өнгийг хольж эсвэл хослуулан тавиулж байгаа.
Yс засалтынхаа хувьд бол залуучуудын сонголт энэ зуны хувцас шигээ харцангуй чөлөөтэй янз бүрийн хэлбэрээр сонголт өргөнөөр засуулах болсон.
Яг гангарааныхаа хувьд бол жижиг чёлк буюу урдуураа үсээ тайрах моодонд ороод байгаа. Чёлк нь заавал ч үгүй тэгшхэн байх албагүй харин ч эсрэгээрээ хайш яаш хэлбэртэй байх юм. Өөрөөр хэлбэл шингэлгээний хайчийг хэрэглэлгүй үсээ багц багцаар нь шууд хайчилна гэсэн үг. Чёлка маань тэгшхэн өтгөн байх юмаа.


Жнь Гурван охин хамтлагийн Анхмаа маань энэ зуны стилийг харуулсан өөрийгөө эвдэж чадсан үс засалтыг хийлгэсэн байгаа. Мөн Өөдөө гэх зэрэг олны танил хүмүүс үсээ засуулсан байгаа.
Харин эрчүүдийн хувьд ширэлдсэн юм шиг сэгсгэр үсний засалт моодонд ороод байгаа.
Yс засалттайгаа холбогдуулан охид бүсгүйчүүд маань хувцаслалтаа хүртэл тохируулан өмсч байгаа. Өмнө нь бол заавал ч үгүй гутал цүнх эсвэл уруулын будаг цүнх гэх зэргээр зохицуулдаг байсан бол харин одоо гутлаа ч цүнхээ ч үснийхээ өнгөтэй мөн үснийхээ засалттай хослуулалж болохоор сонголтын хувьд харьцангуй нээлттэй болсон. Yснийхээ өнгийг жижигхэн чимэг зүүлттэйгээ хүртэл хослуулан будуулж, засуулж байгаа.
Энэ зуны хувцас чөлөөтэй дэгжин хээнцэр, сул чөлөөтэй загвартай байгаан нэгэн адил үсний өнгө, засалт ч мөн адил чөлөөтэй сонголттой байгаа. Yс арилгааны хувьд Шварцкорфын бүтээгдэхүүнийг хэрэглэхийг санал болгож байна.
Энэ зуны сонголт бол охидын хувьд чёлка харин эрчүүдийн хувьд арзгар ширэлдсэн юм шиг засалттай үс байх юмаа.

Б.Сувд /Olloo.mn/