Манай улс Шар шороон шуурганы бүс нутгийн сүлжээнд холбогдоно

Энэ уулзалтын үр дүнд манай орны зургаан цэгт шар шороон шуургыг хэмжих мэдээллийн зургаан станц барьж байгуулах тохиролцоонд хүрсэн байна. Үүний хүрээнд Түйрэн буюу шар шороон шуургыг хэмжих, мэдээлэх эхний гурван станцыг Замын-Yүд, Сайншанд, Улаанбаатарт суурилуулахаар урьдчилан судалгааг өнгөрөгч дөрөв, тавдугаар сард хийсэн бөгөөд ирэх сард угсралтын ажлыг эхлүүлэхээр болжээ.
Уг ажлыг бүхэлд нь Японы Засгийн газар санхүүжүүлж тус улсын мэргэжилтнүүд гардан гүйцэтгэх аж. Дээрх станцууд ашиглалтанд орсноор манай орны өмнөд нутгуудад шороон шуурганы байнгын хэмжилт мэдээллийг хийж, үр дүнг нь Улаанбаатар, Бээжин, Сөүл, Токиод дамжуулан харилцан мэдээлэл солилцох бүс нутгийн сүлжээнд холбогдох юм байна.
Д.ЦОЛМОН (Өдрийн сонин 172)