Байгаль орчны асуудал ба ус урсах тухай

Саяхан монголчууд нэг арга бодож олжээ. Тэр бодол нь төсөл болоод түрүүчээсээ мөнгө нь ирж байгаа сурагтай.
Товчхондоо бол Сэлэнгэ мөрнийг Өмнөговь руу урсгах тухай юм. Ингээд хэлчихээр үнэмшил муутай үлгэр санагдана. Шинжлэх ухаан техник, үйлдвэрлэл, ер нь бүх юм хөгжчихсөн өнөө үед уулыг нураах, усыг эргүүлэх шиг амархан юм алга. Хэдэн нинжа гарч яваад л алттай уулыг тэр чигээр нь гурван сарын дотор ачаад одохыг нүдээр харж явлаа. Тэгвэл усыг турбагаар урагш урегах нь хар зам тавихаас олон дахин хямд төсөр аж.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Гуртын тавилан гэж Сэлэнгэ мөрний хадтай тохой байдаг. Хатанбаатар ван цагаантантай байлдсан газар гээд түүхийн номонд тэмдэглэснийг та санаж байгаа байх. Гуртын тавилангийн гүүрнээс доош 15 км зайд цувруулан хорь орчим гүний худаг ухна.
Сэлэнгэ мөрний доогуур Сэлэнгээсээ их гүний ус байдгийг нээжээ. Худгуудаас сорсон усаа үерийн ба хаврын шар усаар аривжуулаад усан сантай болно. Эндээс 1.6 метр бүдүүн диаметртэй ган хоолойг өмнө зүгт 500 гаруй км-т татах юм. Тэр хоолойгоор өвөл зунгүй ус мөрөн урсаж өгнө дөө. Сэлэнгээс Эрдэнэтийн уурхайн усыг бас ингэж татсан туршлага бэлээхэн бий.
Хутаг-Өндөрөөс гарсан ус Уньт голоор дамжин Сүүж, Хүрэнгийн даваа, Царамын ус, Бийрийн гол хүрч, Булганы Хишиг-Өндөр сум орно. Хишиг-Өндөрт труба тасарч усаа Орхон руу гол юүлж хэсэг явуулна. Тэгээд Орхон голыг оволзуулж хэсэг явснаа газрын намд ирмэгц дахин трубагаа залгаад чигээрээ урагшилж Төв аймгийн Эрдэнэсант сум орно. Эрдэнэсантын Дэвсэгийн хөндийгөөс трубагаа хоёр салаалан Бүрэн, Адаацаг, Мандалговь руу нэг хэегийг нь, нөгөөг нь Төв аймгийн Дэлгэрхаан, Дундговийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо чигт тавин улмаар нөгөө хатаад байгаа Онгийн голын гольдролын бэлэн замд оруулж өгнө.

Усыг газрын өөд татах, сорох насосыг дээр дурьдсан сумын төв бүрт байрлуулах ба эдгээр нь бүгд төвийн өндөр хүчдэлтэй холбогдсон газрууд юм. Цахилгааны багагүй хэрэглээг гол төлөв шөнийн цагаар хангах тул аль, аль талдаа ашигтай.
Манай орны гадагшаа урсаад Өнгөрдөг томоохон гол мөрний усыг боон суваг татаж эргүүлж бас болохгүй гэнэ. Энэ нь олон улсын экологийн чиглэлийн байгууллагын дунд байдаг гэрээ хэлэлцээ, цаашлаад Байгал нуурын уөны нөөц зэрэг олон асуудал босч ирнэ. Харин олзуурхууштай нь манай улс далайд гарцгүй орнуудын конвенцид нэгдэн орсноор гадагш урсдаг голынхоо гуравны нэгийг дур мэдэн ашиглах эрхтэй болсон аж.

Гэлээ ч гэсэн өргөн Сэлэнгийг нарийсгах шаардлагагүйгээр гүний уснаас нь өчүүхэн сорж, алтан говь руу илгээх санаа явж байна. Энэ нь сая сэдэж сэтгэсэн зүйл бас биш.
2004 оныг усны бодлогыг шинэчлэх жил болгон гол мөрнөө тоолох, гадаргын усаа ашиглах тухай ам, ажлууд яван явсаар Ц.Элбэгдоржийн засгийн газрын өнгөн дээр улам өргөжин Ногоон хэрэм хөтөлбөр, чацаргана тарих зэрэг дэс дараатай хийгдэх байгаль экологийн том зорилтууд зөвшөөрөгдөөд байгаа.
Хоёр ч Засгийн газрыг зөвшөөрүүлж чадсан Байгаль орчныхон өнөөдөр усыг урагш урсгах төслөө боловсруулж эхэлжээ. Хээр тал, говь цөлөөр ус урсаж эхэлбэл түүнээс унах ашиг, үлдэх буян нь хэлүүлэлт юун. Уг төсөлд зарцуулагдах мөнгө зардал нь аймаар их тоо биш. Тэгээдч гадны төсөл тул ганц хоёр жилдээ ус суваг татаж байгаа гээд овоо хөөрхөн ажлын байр бий болно.

Цөлжилт, хуурайшилтад өртсөн бусад орон аль хэдийнэ энэ аргыг хэрэглээд тариалан эрхэлж, байгалийг ашигтайгаар эргүүлжээ. Байгаль орчны энэ асуудал нь улс төр, бизнесээс ангид бөгөөд хүн төрөлхтний өмнөөс хүрээлэн буй орчинд илгээж буй их нигүүлсэл гэж болно. Тийм тул уг ажлыг дээрч доргүй дэмжин санаа тавих нь гүнээ хуурайшиж буй манай орны хувьд чухал буюу. Ялангуяа Дундговь, Өмнөговийн олон мянган иргэдэд хангайгаас ирэх хатуулаггүй уе нь Айвенхоу майнзаас ч илүү ач холбогдолтой нь ойлгомжтой.

Ж.ГАНГАА
/Өдрийн сонин 2005-07-20/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button