ВАКО захиалагчдын хохирол Солонгосын элчинд хамаагүй

унаж, захиалгын мөнгөө луйвардуулсан иргэдийн итгэл талаар болоод удлаа. Сууц захиалагчдын нийт 1,240 сая ам.доллар буюу 1,5 тэрбум төгрөгийн сураг хэдийнэ алдарч, учир байдлаа хаана тайлбарлах, хэрхэхээ мэдэхгуй монгол иргэд үлдэв. Тэдний дээд тал нь 30 шахам, хамгийн бага нь 10 гаруй мянган ам.долларын хөренгөө солонгосчуудад алдаад байгаа. Хамгийн хачирхалтай нь солонгосын зуун хувийн хөрөнгө оруулалттай дээрх компани болон Монголын талаас хамтарч ажилласан Хөх монгол компанийн удирдлагууд энэ ажлыг эхлэхдээ л эртнээс найруулсан мөнгө угаах төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн гэж албаны хүмүүс ярилцаж байгаа гэнэ. Хөх монгол компанийн захирал Д.Болдбаатар, Хааны зам Вако констракшн компанийн менежер Д.Үнэнбат нар харийнхантай эвсэж мөнгө хүүдийлснийхээ дараа бид юу ч мэдэхгүй, зүгээр л зуучлагч байгууллагаар ажилласан учир хохирол барагдуулахад хариуцлага хүлээх эрх үүрэг байхгүй хэмээн өөрийгөө өмгөөлж байна. Ийнхүү ялаас мултрах хөнгөн, хялбар тайлбар хийж байгаа монгол ноёд Вако-гийн будлиантай захиалгаас өмнө Сөүл хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байж. Нэгэнт монголчууд өөрсдөө гадаадынхантай нийлж хуйвалдан бурууг үүрэх эзэнгүй тайлбар хийж байгаа болохоор Хааны зам Вако констракшн-ы захирал Жон Жун Хёг аль эрт сүүлээ хавчин зугтаажээ. Тэд нийслэлд Окей төвд түрээслэсэн өрөөндөө байрладаг байсан ч өнгөрсөн зургадугаар сард нүүсэн байна. Одоо хоёр Солонгос ажилтан нь л Монголд үлдсэн гэсэн мэдээлэл Вако захиалагчдын дунд тархжээ. Солонгосын зуун хувийн хөрөнгө оруулалттай компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан Я.Сайнтуяад тэдний паспорт байдаг аж. Уба-тай сүлбэлдсэн бас л нэг монгол болох Я.Сайнтуяа орон сууц захиалагчдын мөнгийг бэлнээр нь тоолон авч байснаа одоо бараг мартсан шинжтэй. Хоёр солонгос ажилтан, гүйцэтгэх захирлаа үнсэнд хаягдсан шалз шиг орхисон Жон Жун Хёг харин одоо Сөүлд ёстой л манайхны хэлдгээр хор найруулж байгаа сурагтай. Захиалагчдын хөрөнгийн багагүй хэсгийг өнөөх л солонгост хар ажил хийдэг монголчууд илгээсэн гэгддэг. Аав ээж, эх дүү, гэргийдээ, нөхөртөө мөнгө илгээж барилга захиалуулсан тэдний нэг болох Батсайханыг уулзья гэж Хааны зам Вако констракшн-ы Жон Жун Хёг нойтон хамуу шиг л шалж байгаа аж. Түүнд Вако захиалагчдын түр хорооныхон Жон Жун Хёгтой уулзах нь аминд халтай байж ч мэднэ гэж сэрэмжлүүлж байгаа нь өрөвдөлтэй. Тэд одоохондоо нүүр тулж уулзаагүй ч захиалагчдын нийтэд цацаж байгаа мэдээлэл, шуугианыг түр ч болов намжааж өгөөч, тэднийг аль болох хохиролгүй болгохын төлөө ажиллаж байна гэж сөгдөхөөс наагуур гуйж гувшиж байгаа сурагтай.

Түр хорооныхон Гадаад хэргийн яаманд хандсан ч одоо болтол дорвитой хариу сонсоогүй байна. Эхнээсээ будлиантай орон сууцны барилгын газар олголт гэхчлэн зөвшөөрлийн үндсэн асуудлуудад манай томоохон албан тушаалтнууд холбогдсныг ч мөнгөө луйвардуулсан иргэд хоорондоо жиг жуг ярилцаж байгаа. Алдсан мөнгөө эргүүлэн олж авах гэж чадах чинээгээрээ ажиллаж байгаа түр хорооныхон наадмын өмнөхөн Улаанбаатарын хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга М.Энхболдод нөхцөл байдлыг таилбарлажээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон тэдэнд хотын мэр л асуудлыг шийдвэрлүүлж, иргэдээ хохиролгүй болгох тал дээр бүх бололцоогоо дайчлан ажиллая гэсэн хариу хэлжээ. Иргэдийнхээ хохирлыг барагдуулахаар манайхан хичнээн ажилласан ч энэ явдалд хамгийн их оролцож, ажиллах ёстой баймаар БНСУ-ын Элчин сайдын яамныхан харин ичээндээ бүгсэн мэт нам гүм. Түр хорооныхон ч тус улсын Элчин сайдын яаманд хандтал ер хүлээж авахгүйгээ мэдэгджээ. Захиалагчид тэднээс Жон Жун Хёг-ийг олж өг, бидний хохирлыг барагдуул гэсэн хүсэлт тавьж байгаа юм. Энэ дагуу манай иргэдийн хохирлыг барагдуулах зорилгоор ямар арга хэмжээ авч байгаа талаар төлөөлөгчиин газрын нь хувьд албаны хариулт авахыг хүсч холбогдсон юм. Гэвч зохих албаны хүнтэй холбож өгөх үүрэгтэй эмэгтэй их л уцаарлангуй Тухайн асуудалд холбогдож байгаа хариуцагч талууд л энэ байдлаа шийдвэрлэж, зохицуулахаас биш манайд ямар ч хамаагүй. Тайлбар өгөх боломжгүй, шаардлагагүй гэсэн хариу хэлнэ байх гэж бодож байна хэмээн БНСУ-ын Элчин сайдын яамныхны өмнөөс хариулж сурсан мэт үге унагасан.

Гадаадад гарч ажиллах, шинэ сууцанд орох гээд л амьдралдаа нэмэр өргөх хөлгүй мөрөөдлөөсөө болж харийнханд завшуулах мөнгөө хэдий болтол өөрсдөө тэвэр дүүрэн тээж хулгайчын гарт өгсөөр байх вэ.

Б.ХАЖИДМАА
(өдрийн сонин 2005-07-20 172)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button