65 дугаар тойргийнхон Ерөнхий сайдыг өмчилчихөж

парламентад Н.Энхбаяр төлөөлж байлаа. Тэрбээр 2005 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж төрийн тэргүүнээр сонгогдсон билээ. 65 дугаар тойрогт орон гарсан учир эдүгээ нөхөн сонгууль зарлагдаад байна. Иймд тус тойргийнхон ямар сонголт хийж, хэнд төрийн сонгуулийг хэрхэн зохион байгуулж байсан талаар жижигхэн түүх сөхье. Шинэ Үндсэн хууль батлагдаж УИХ-ын анхдугаар сонгууль 1992 онд болсон билээ. Энэ сонгууль болоход засаг захиргааны хуучин хуваарилалт одоогийнхоос шал өөр байлаа. Тэр үед Баянгол, Сонгинохайрхан дүүрэг нэг, Октябрийн район нэртэй байв. УИХ-ын анхны сонгуулийг томегосон тойргоор явуулсан учир Октябрийн район 25, 26 дугаар тойрог болон нийт найман гишүүн парламентад сонгожээ. Тухайн усийн парламентад Октябрийн районыг Л.Энэбиш, Т.Ганди, Ц.Гомбосүрэн, С.Нарангэрэл, П.Жасрай, Ж.Алгаа, Б.Ганболд М.Энхсайхан нар төлөөлж байсан байх юм. Тэднээс. УИХ эмхлэгдэн шинэ Засгийн газар байгуулагдахад П.Жасрай Ерөнхий сайдаар томилогдож байжээ. Харин 1996 оны УИХ-ын сонгууль болоход хуучин засаг захиргааны хуваарилалт өөрчлөгдсөн байна. Түүгээр зогсохгүй сонгуулийг жижигсэгсэн тоиргоор явуулжээ. Эндээс УИХ-ын 65 дугаар тойргийн түүх эхэлнэ. Тухайн үедээ тэд Т.Гандийг сонгосон байна. Түүнээс хойш болсон УИХ-ын 2000, 2004 оны сонгуулиар Н.Энхбаяр сонгогдсон аж. Гэхдээ 65 дугаар тойрогт УИХ-ын 2000, 2004, Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулиар тус тойргийн сонгогчдыг нэрсийн жагсаалтад хэдэн хүний нэр бичигдсэн, тэднээс хэд нь санал ху-раалтад оролцож байсан талаар Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны дарга Ж.Ядамсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр УИХ-ын 2000 оны сонгуулийн нэрсийн жагсаалтад 18 мянга 871 хүн бичигдэж байжээ. Тэднээс 14 мянга 655 хүн санал хураалтад оролцож сонгох эрхээ эдэлжээ. Тэгвэл УИХ-ын 2004 оны сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 20 мянга 61 хүн бичигдсэн байна. Тэднээс 15 мянга 595 хүн саналаа өгчээ. Мөн хоёр сарын өмнө болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 19 мянга 441 хүн бичигдэж, 14 мянга 871 хүн санал өгсөн. 2005 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар тус тойрогт 24 мянга 922 сонгогч байгаа гэсэн тоо бий. Үүн дээр нэгдүгээр сарын 1-нээс санал хураалт болох наймдугаар сарын 28-ны хооронд 18 нас хүрсэн хүүхдүүд нэмэгдэнэ гэж хэлэв. Сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо, тоон үзүүлэлтээс үзвэл 65 дугаар тойрогт дунджаар 15 мянга орчим хүн л санал өгдөг дүр зураг харагдаж байгаа юм. Гэтэл одоо болох тус тойргийн.нөхөн сонгуульд 25 мянган хүн санал өгөх нь.
65 дугаар тойргийн сонгогчдын сонголт хийсэн дүр төрхийг харвал ардчилал ялсан 1996 онд Т.Ганди сонгогдож байж. Түүнээс хойш болсон хоёр сонгуульд Н.Энхбаяр ялагч нь байсан юм. Дээр хэлсэн дээ, төрийн сонгуулийг тус тойрогт хэрхэн яаж зохион байгуулж байсан гэж.
Тэгвэл сүүлийн хоёр сонгуулийн үсэр энд нийслэлийн удирдлага нэг муухай зуршил, жишиг тогтоожээ. Нэг үгээр хэлбэл, Н.Энхбаяр хэзээ ч очсон зовлонгүй гарч байх үүднээс хотын мэр М.Энхболдыг тархидсаар байгаад иргэдийн чөлөөт сонголтыг байхгүй болгосон гэж хэлж болно. Тодруулбал, нийслэлийн удирдлагын гар хурууны үзүүрт зарагдаж, хоолоо олж иддэг хорооны Засаг дарга нарын дарамт дор эрх чөлөөгүй сонгууль хийж байсан хэрэг. Энэ бусармаг үйлдлийг гардан зохион байгуулагч нь нийслэлийн МАХН-ын хороо. Тэд нийслэлийн удирдлагад байгаагаа далимдуулан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх болсон байна. Тус тойргийн сонгогчдын зонхилох хэсэг нь бичил ҮI хороололд амьдардаг. Тэдний 30 орчим хувь нь байраа бусдад түрээслэж өөр газар амьдардаг гэсэн албан бус мэдээлэл бий. Байраа түрээслүүлсэн, түрээслэсэн хоёр тэдний сэтгэлд нийцсэн санал өгнө гэвэл хоёуланд нь сонгогчийн үнэмлэх олгоно. Санал хураалтад оруулна гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр өрхүүдийн хүн амын тоог өсгөж, итгэлтэй хүмүүсээ байршуулна. Үүнээс гадна нийслэлд шилжиж ирэх гээд бичиг баримтаа бүрдүүлээгүй хүмүүст хэний төлөө санал өгөхийг нь асууж лавлаж, төвөггүй шийдэж, санаснаараа сонгуулийн дүнг гаргадаг байсан гэж хэлж болно. Мөн саналаа өгөх гэж ирсэн иргэдийг хэсгийн хорооны ажилтнууд, хорооны Засаг дарга мэндийг нь мэдэх хэлбэрээр харилцаа үүегэнэ. Ажил төрлийг нь, гадаад явсан хүүхдийг нь асууна. Тэр бүхэн бол бид таныг ажилд оруулсан, хүүхдийг чинь гадаад явахад тусласан гэж сануулж байгаа хэрэг. Энэ нь бур цаашаа даамжраад атга гурил, үмх мах өгснөө ч сануулахаа тэд мартахгүй. Ийм маягаар нийслэлийн МАХН-ын хороо энд төрийн сонгуулийг зохион байгуулж, ардчилсан сонгуулийг уландаа гишгиж байлаа. Энэ бол ардчилсан сонгууль биш байсан гэдэг нь хүн бүхэнд тодорхой. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд 65 дугаар тойргийн сонгогчдыг чөлөөт ардчилсан сонголт хийж байсан гэж хэлэхэд хэцүү. Харин энэ удаагийн нөхөн сонгуульд нийслэлийн удирдлагын гар хөл бологсдыг тойрог, хэегийн хорооноос боломжийн хэрээр шахаж байгаа нь ажиглагдаж байна. Тойргийн хороонд л гэхэд Ардчилсан намаас гурван хүн орсон байна. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ш.Түвдэндорж, ТӨХ-ны дарга З.Энхболд, хувиараа аж ахуй эрхлэгч Д.Долгормаа нар орсон байна. Тэд тойргийн хорооны энэ бүтцийг хэсгийн хороон дээрээ хадгалан үлдэж чадаж гэмээнэ тус тойргийнхныг чөлөөт сонголт хийх боломжоор хангана. 65 дугаар тойргийг эдүгээ Ерөнхий сайдын тойрог гэж нэрлэх болжээ. Одоо энэ сонгуульд улс төрчдийн таамаглаж байгаагаар Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нэр дэвших бололтой. Ерөнхий сайдыг хүлээж авч, сонгож сурсан тэдний хувьд ийм боломж дахин нээгдлээ. Үнэхээр тэд Ерөнхий сайдаар парламентад төлөөллөө хий-дэг амны хишигтэй хүмүүс. Тэднийг Ерөнхий сайдыг өмчилчихсөн гэж хэлж болно. УИХ-ын 65 дугаар тойргийн санал хураалтын гол цөм нь нийслэлийн 28 дугаар сургууль байдаг юм билээ.
Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2005-07-20 172)