МАХН-ын удирдах зөвлөл Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид дахин албан бичиг хүргүүллээ

албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт Ерөнхий сайд таны байр суурь Зөвшилцлийн баримт бичигт туссан зарим зарчмыг зөрчиж улс төрийн ашиг хонжоо хайж аймаг орон нутгийн удирдлагуудыг халах оролдлого, Эрчим хүчний зарим байгууллага, Улсын мэргэжлийн хяналтын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Үндэсний татварын ерөнхий газар болон Улаанбаатар төмөр зам зэрэг төрийн өмчийн оролцоотой аж ахуйн удирдлагуудын томилогоо, халаа сэлгээнд хандсан байдал, дээрхи байгууллагуудын төрийн албан хаагчдыг хуулийн үндэслэлгүйгээр ажлаас нь олноор халж, сольж байгаа нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин, улмаар улс төрийн таагүй үр дагаварт хүргэж болзошгүй байна.
Энэ асуудлаар өмнө нь Таны нэр дээр албан бичиг илгээсэн боловч Ерөнхий сайд та үүнд хариу өгөөгүйгээр үл барам халаа, сэлгээг улам идэвхжүүлэх хандлага ажиглагдах боллоо. Энэ бүгдийг үндэслэн хамтарсан Засгийн газрын байр сууриа баримталж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд танд дахин санал болгож, төрийн албан хаагчдын халаа сэлгээг зогсоох, хууль бус шийдвэрүүдийг эргэн харах зэргээр зөвшилцлийг хатуу баримтлан ажиллахыг шаардаж байна. Энэхүү шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг энэ оны долдугаар сарын 20-ны дотор МАХН-ын Удирдах зөвлөлд өгөхийг Ерөнхий сайд танаас хүсье.
Манай намаас танд илгээсэн албан бичигт өмнөх албан тоотод хариу өгөөгүй шиг үл тоомсорлон хандваас Таны зүгээс Зөвшилцлийг үгүйсгэж байна гэж үзэхэд хүргэж болзошгүй юм. Үүнээс үүдэн гарах үр дагаврын хариуцлагыг улс төрийн зөвшилцлийг үгүйсгэсэн этгээд хүлээнэ гэдгийг МАХН-ын Удирдах зөвлөл мэдэгдэж байна гэж МАХН-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.