Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын санд шалгалт хийжээ.

сонгуулийн зардлын сангийн 73,7 хувийг нэр дэвшигчийн сурталчилгаа, ухуулах байр ажиллуулах, сонгогчидтой уулзалт хийх, хурал цуглаан зохион байгуулахад, 9,5 хувийг албан томилолтод, 3,0 хувийг шуудан холбооны зардалд, 1,5 хувийг бичиг хэргийн зардалд, 1,8 хувийг цалинд зарцуулсан байна.
МАХН-аас бусад намууд сонгуулийн штабын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслахууддаа цалин хөлс өгөөгүй, Эх орон нам, БНН бичиг хэргийн зардал, АН, БНН шуудан холбооны зардал гаргаагүй, БНН сонгогчидтой уулзалт хийх, хурал цуглаан зохион байгуулахад мөнгө зарцуулаагүйгээр тайлагнажээ.
МАХН-ын орон нутгийн байгууллагад сонгуулийн зардлын сангийн гүйцэтгэлийн тайланг гаргахдаа зардлын төвлөрсөн сангаас авсан санхүүжилтийн 129,5 сая төгрөгийн өөрийн орлогын эх үүсвэрт давхар тусганаас Хороонд ирүүлсэн тайлангаас энэ хэмжээг хассан болно.
АН сонгуулийн зардлын сангийн тайлангаа хуульд заасан хугацаанаас 10 хоног хожимдуулан ирүүлсэн, уг тайлан нь баланслаагүй, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хандивыг ямар хэлбэрээр авсан, зарцуулсан нь тодорхой биш, хандив өгсөн иргэдийн нэрийг тайландаа хавсаргаагүй байлаа.
БНН-ын гаргасан тайлангаас үзэхэд хандив өгсөн хүмүүсийн жагсаалтад гадаадын иргэний нэр байх бөгөөд энэ нь сонгуулийн хуульд заасан журамд нийцэхгүй байна.
Ардчилсан нам, БНН-аас нэр дэвшигчийн сонгуулийн төв штабын холбогдох хүмүүс тайлангаа шалгуулаагүй нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 7-р зүйлийн 8 дахь хэсгийн заалтыг зөрчсөн үйлдэл юм гэж СЕХ-ноос мэдээлэв.
2005.07.19 Ардын эрх