Японд үйлдвэрлэсэн Сони !

Нэгэн өдөр би сургуулиасаа иртэл, Ибука Морита хоёр гадаадын сэтгүүл харчихсан, чухал зүйлийн тухай бололтой, дуу нь өндөр ярилцаж байлаа.Энэ бол Америкийн Фортун сэтгүүлийн сүүлийн дугаар байв.
-20-р зууны гайхамшигт ололт, хараач гэм, хагас дамжуулагч гэж надад зургийг нь үзүүлэн тайлбарласан. Ибука шинэ санаа олохдоо гойд хүн.Тэр л радиод шинэ зүйл хэрэглэх идеаг эхэлж сэтгэсэн. Ингээд л Морита америк рүү технологийн зөвшөөрөл авахаар явсан даа гэж ноён Акио Моритогийн эхнэр Ёшико сан хожим тэдний тухай бурхан болоочдоо дурсан хүүрнэсэн байлаа.
…
1953 онд Акио Морито, АНУ-ын Вестерн Электрик компаниас 25 мянган доллароор эзэмших эрх худалдаж авав.
1955 онд Сони, хамгийн анхны Японы ФМ трансистор радио үйлдвэрлэв.
(АНУ-ын Реженси компани түүнээс хэдхэн сарын өмнө дэлхийн хамгийн анхны хагас дамжуулагч радиог үйлдвэрлэсэн)
…
Масару Ибука, Акио Морита хэмээх инженер, физикч хоёр залуу, 1946 оны 05 сарын 07-нд СОНИ-г анх үүсгэн байгуулсан юм.
Сони тэр үед Токио Цушин Когояа КК нэртэй 500 долларын үндсэн хөрөнгөтэй ,цагаан будаа агшаагч, халаагуур, цахилгаан жижиг хэрэгсэл үйлдвэрлэж гараагаа эхэлж байлаа.
…
Акио Морита 1953 онд Америк, Европ руу цахилгаан электроны нүргээн судлахаар ирэх үедээ Голландийн Филиппс Элэктроникс компанийг үзэж сонирхоод Тэд үүнийг хийж чадсан юм,тэгэхлээр бид ч бас чадаж байж магадгүй гэж Масару Ибукад бичиж байв.
Сони 1960 онд дэлхийн анхны хагас дамжуулагч телевиз үйлдвэрлэж барууны ертөнцөд дуулиан тарилаа.
Бидний үйлдвэрлэсэн бүтээгдхүүн хэрэглэгчдэд баяр баясгалан, цэнгэл хөөр бэлэглэхээр тийм л чанартай байх ёстой гэж Масару Ибука сан хэлдэг байжээ.
Сони 1960 онд АНУ-ын Нью-Иорк хотод салбар компаниа байгуулав.
…
Компанийхаа хуучин нэрийг дэлхийд илүү танигдах зорилгоор 1958 онд
Сони Корпораци гэж өөрчлөв. Бүх хэлэнд ижил дуудагдах сони гэсэн хэллэгийг сонгосон бөгөөд энэ нь дуу аялгуу гэсэн утгатай латин үг юм.
Сони гэдэг нэр америкийн хэрэглэгчдийн дунд Женерал Электрик, КолаКола-тай дүйцэж нэр хүнд нь өсөж байлаа.
1979 онд үйлдвэрлэсэн халаасны стерео хөгжим 180 сая ширхэг борлогдлоо.
…
1950 он – Японы анхны соронзон дуу хураагуур
1961 он – Японы анхны видео тоглуулагч
1965 он – чанга яригч
1968 он – тринитрон өнгөт телевиз
1975 он – Бетамакс видео кассет тоглуулагч
1982 он – Компакт диск тоглуулагч
1988 он – видео Волкмэн
1992 он – Мини диск
1994 он – Плэйстэшн I
1997 он – ДВД
1998 он – Санах байгууламж
1999 он – Бүтээгдмэл оюу бүхий робот – АИБО
2000 он – Плэйстэйшн II
Сони нь азийн уламжлалт технологоос татгалзан, барууны хэв маягийг нэвтрүүлж өрнө дорныг холбосон аугаа хөдөлмөр, эдийн засгийн нүсэр сүлжээг бий болгосон юм.
…
1989 онд Сони 3,4 тэрбум доллароор Колумбия Пикчэрс Энт.-ийг Кока Кола компаниас худалдаж авсан.
Япон, Холливүд руу халдаж эхэллээ гэж хэвлэлийнхэн шуугив.
Америкад , Японы эсрэг үзлийг дэвэргэчих вий гэж арлын япончууд болгоомжилж байлаа.Энэ үед Акио Морита Хэрвээ та бүхэн , япон хүн үүнийг худалдаж авлаа гэж дургүйцэж байгаа бол зарахгүй байж ч бас болох шүү дээ гэж байжээ.
Сони, Холливүдэд нийт 16 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийв.
1994 онд Колумбия Пикчэрс болон Три Старт оруулсан хөрөнгөнөөсөө
3,2 тэрбум долларын алдагдал хүлээсэн.
Гэсэн хэдий ч кино найруулагч Петр Гэберстэй хамтарч үүсгэсэн шинэ студи Сони Энтертэймент нь одоо ч амжилттай ажилласаар байна.
…
Таекогийн дэргэд би гэгээн жаргалтай байдаг, охин маань миний амьдралын гэрэл нар юм
Сони Корпорацийг үндэслэгч МАСАРУ ИБУКА.
МАСАРУ ИБУКА – 1908 онд Япон улсын Никко хотод төрсөн.
– Васеда Их Сургуулийн инженерийн ухааны салбарыг 1933 онд төгссөн.Оюутнууд түүнийг гоц сэтгэгч гэдэг байв.
– Токио хотын хүндэт иргэн , Японы эзэн хааны хүндэт медаль,
– Шведын хааны одон , АНУ-ын Броүвн Их Сургуулийн хүндэт доктор гэх зэрэг олон улсын хэмжээний 20 гаруй цол өргөмжлөлтэй.
– Нэг хүү, хоёр охинтой. (Охин Таеко нь оюун ухааны хомсдолтой.)
– Олон жил нөхөрлөсөн, найз Сошира Хонда санд зориулж дурсамжийн ном хэвлүүлсэн.
– Хүүхдийн хүмүүжлийн сэдвээр ном бичсэн.
Масару Ибука бол Сонигийн философийн гол зүрх нь байв.
Нобуюки Идей , Сони- ийн ерөнхийлөгч.
…
…
Япончууд , Америкаас худалдаж авах зүйл бага, харин Америкчууд Японоос авахыг хүсч буй зүйл маш их
Сони Корпорацийг үндэслэгч АКИО МОРИТА
АКИО МОРИТА – 1921 онд Япон улсын Нагояа хотод төрсөн.
– Осака Имперал Их Сургуульд суралцсан.
– Нэг охин хоёр хүүтэй.
– Усан доогуур шумбах спортоор 50 настайдаа хичээллэж эхэлсэн.
– Аавынх нь удам (14 үе) сакэ эсгэх, уламжилж ирсэн үйлдвэртэй байв.
– 1999 оны 12 сард Тайм сэтгүүл Акио Моритаг XX зууны сод авьяаст бизнесмен – ээр шалгаруулсан.
– 1,3 тэрбум долларын хөрөнгөөр Форбес сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад 386 – д байрлаж байв.
– Өөрийнхөө намтраар Японд үйлдвэрлэв хэмээх дурдатгал ном хэвлүүлэв. (Made in Japan , E.P. Dutton, 1986)
– Үндэсний үзэлт улс төрч Шитаро Ишихаратай хамтарч Японы үгүй гэж хэлж чадахуй (1989) ном бичжээ.
Акио Морита бол Японы төлөө олон улсын хэмжээнд маш их зүйл хийсэн жинхэнэ төрийн зүтгэлтэн байсан, түүн сацуу бизнес ухаанд онцгой хүн байлаа.
Майк Мэнсфиелд, АНУ- ын Япон дахь элчин сайд
…
СОНИ хэмээх аварга орчилийг байгуулж байхдаа Масару Ибика 38, Акио Морита 25 настай байжээ.
…40 гаруй жилийн хамтын хөдөлмөр, үнэнч нөхөрлөлийн үр шимээр тордсон үндсийг , хөрсөнд үнэхээр гүн бат суулгажээ.
Одоо тэд бурхны оронд хамтдаа бий.
Ум ма ни бадни хум.
…
Өнөөдөр Сони Корпораци дэлхийд аудио, видео, мэдээлэл холбооны технологийн зах зээлийг тэргүүлж байгаа бөгөөд, нийт салбаруудад нь 173 мянган хүн ажиллаж байна.
Д.Оюун, ХБНГУ