Ерөнхийлөгчийн айлчлалын сониноос

НОМХОН ДАЛАЙ ДАХЬ АНУ-ЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ УГТАН АВАВ

Ерөнхийлөгчийг Номхон далайн АНУ-ын цэргийн командлалын төв штабт хүрэлцэн ирэхэд Монгол Улс, АНУ-ын Төрийн далбааг өргөсөн хүндэтгэлийн талбайд тэнгисийн явган цэргийн командлал, хуурай замын цэргийн командлал, агаарын нисэх хүчний командлалын албан хаагчид жагсаж, хоёр улсын Төрийн дуулал эгшиглэн ёслол төгөлдөр угтан авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалд зочлоход УИХ-ын гишүүн Ж.Гүррагчаа, Ц.Батаа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Р.Болд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Т.Билэгт, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Д.Цогтбаатар нарын албан ёсны төлөөлөгчид дагалдан явж байна. Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд П.Слуц дагалдан ажиллаж байгаа юм.

* * *

АДМИРАЛ У.ФАЛЛОНТАЙ УУЛЗАВ

Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын дарга, адмирал У.Фаллон нар ганцаарчлан уулзаж хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутгийн харилцааны зарим асуудлаар санал солилцон ярилцав.
Адмирал У.Фаллон Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнд нь Ерөнхийлөгч Н.Энхбаярт чин сэтгэлийн баяр хүргээд хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өөрөөс шалтгаалах бүхнийг хийх болно гэдгээ мэдэгдэв.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхижин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гээд Адмираль У.Фаллоныг Монгол Улсад айлчлахыг урив.
Уулзалтын дараа Ерөнхийлөгчийг дагалдан яваа хүмүүсийн нь хамт Номхон далай дахь АНУ-ын тэнгисийн явган цэргийн Каноэхэ тохой дахь бааз, Номхон далай дахь АНУ-ын хуурай замын цэргийн командлалууд тус тус ёслол төгөлдөр хүлээн авч, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар уулзалтууд зохион байгуулан, өөрийн командлалуудын үйл ажиллагаатай танилцуулав. Мөн Ерөнхийлөгч Аризонагийн дурсгалын цогцолбор газрыг үзэж сонирхлоо.

* * *

ХАВАЙ МУЖИЙН АМБАН ЗАХИРАГЧТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, гэргий О.Цолмон нарыг АНУ-ын Хавай мужийн Амбан захирагч хатагтай Линда Лийнгл мужийнхаа захиргааны төв байранд урьж уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр талын харилцааг боловсрол, аялал жуулчлал, соёлын салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна гээд Хаваайн Их Сургуульд суралцаж буй монгол оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөхөд анхаарахыг хүсэв.
Хатагтай Лийнда Лийнгл монгол оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөх талаар холбогдох хүмүүстээ үүрэг өгөн судлуулж нааштайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллах болно гээд аялал жуулчлалын салбарт олсон туршалаагаасаа хауваалцан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт тус мужид зочлон ирсэнд баяртай байна гээд тавтай саатахыг ерөөв.

* * *
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНААС МЭДЭЭЛЛЭЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button